Бичлэгийн тоо 3,329

Улсын хэмжээнд эх, нялхсын эндэгдэл сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байна. 2009 онд эхийн эндэгдэл гаргаагүй таван аймаг байсан бол өнгөрсөн онд 11 болж нэмэгджээ. Өчигдөр эхэл сэн аймаг, дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч нарын ээлжит зөвлөлгөөний үеэр ийн тайлагнав. “Одоо эндэгдэл, нас баралтын тухай биш эхчүүдээ эрүүл байлгах, эмнэлгийн тусламжийг чанаржуулахад анхаарч ажиллана.

Жирэмслэлт хооронд, жирэмслэхээс өмнө охид, эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд түлхүү анхаарал тавина. Нөгөө талаас манайд эхийн эндэгдэл буурч байгаа боловч хүнд өвчнөөс аврагдсан тохиолдол нас барснаасаа хэд дахин илүү байгаа. Тиймээс бид хүнд өвчтэй эхийг аварсан, хүндэрсэн бол үүнд юу нөлөөлөв гэх мэтээр алдаа оноогоо ярилцах юм. Эмч нар хүндэрсэн өвчтөний жишээн дээр ярилцаж, алдаа оноогоо дүгнэнэ” гэж Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйч үүдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал ярилаа.

“Эх, нярайн эрүүл мэнд” сэдэвт уулзалтын үеэр ярих нэг чухал асуудал нь үр хөндөлт. Үр хөндөлтийн талаарх бодлого, стандарт гэж бий. Үүний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санаачилж Гэр бүлийн сайн сайх н ы нийгэмлэгээр хөнд лөнгийн үнэлгээ хийлгэжээ. Энэ дүнг мэргэжлийн эмч нарт танилцуулах юм билээ.

Сүүлийн жилүүдэд амаржих газруудын засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд төрөөс багагүй мөнгө зарцуулж байгаа. Нийслэлийн I амаржих газрын их засварт 2.3 тэрбумыг зарцуулсан бол өргөтгөлд нь 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулахад 19 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн III амаржих газрын шинэ барилгын суурийг ирэх сард тавих болсон зэргээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажилд төрөөс багагүй хөрөнгө оруулалт хийж байгааг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дурдав.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн нөхөн үржих үйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэр гэжилтэн Я.Гармаатай уулзлаа.

-Танай аймагт жилд хэчнээн эх амаржиж байна вэ?

-Дунджаар 1100 эх амарждаг. Аймгийн хэмжээнд 2010 онд эхийн эндэгдэлгүй ажилласан. 0-1 насны хүүхдийн эндэгдэл улсын дундаж, түүнээс доогуур байна. Хүүхдийн эндэгдэж байгаад анхаарах зүйл бий. Бид Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд анхаарлаа чиглүүлдэг.

-Төрөлт нэмэгдэж байна уу?

-Жил бүр дунджаар 100-гаар нэмэгдэж байна. 2010 онд 1100, өмнө жил нь 1000, 2008 онд 900- гаад эх амаржсан.

-Танай аймагт эх, нялхсын тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Хүүхэд, нярайн эндэгдэл гаргахг үйн тулд тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шаард лагатай. Мөн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ ЭМШУИС төгссөн хэд хэдэн залуу эмчтэй болсон. Тэднийг шаардлагатай сургалтад суулгамаар байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ бүх сумын эхчүүдийг хүлээн авч төрүүлж байгаа юу?

-Эхчүүдийн 85-88 хувь нь аймгийн төвд амарждаг. Аймгаас алслагдсан Эрдэнэцагаан суманд жилдээ 70-80 хүн амаржиж байгаа. Энэ сум эх барих, эмэгтэйчүүдийн эмчтэй. Ер нь аймгийн төвөөс алслагдсан сум дундын эмнэлгүүдэд мэргэжлийн эмч шаардлагатай. Манай аймгийн гурван сум эх барих, эмэгтэйчүүдийн эмчтэй. Бусад суманд ерөнхий мэргэжлийн эмч нар байна гэв.

“Өмнөговь аймгийн хувьд өнгөрсөн онд 1167 эх амаржжээ. Янз бүрийн эмгэгтэй, жирэмсний хожуу үеийн хордлоготой зэрэг эрсдэлтэй гэж үзсэн эхчүүдийг голдуу аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ амаржуулдаг. Тиймээс Нэгд сэн эмнэлгийн төрөх тасгийн ачаалал буурахгүй байна. Өнгөрсөн онд ургийн гаж хөгжилтэй до лоон хүүхэд төрсөн нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт” гэж тус аймгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж хариуцсан мэргэжилтэн Л.ЧулуунЭрдэнэ ярилаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4348507/c6f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
509 Д.Медведев хөөмийг Монголд өгөхгүй гэв [1] 2011-03-26 6787
508 “МОНГОЛ НҮҮДЭЛЧИН” ТӨВ ТАЛБАЙД БУУДАЛЛАВ 2011-03-26 6157
507 А.Е.Новожиловыг хилээр гаргасан офицерийг ажлаас нь өөрчилжээ 2011-03-25 6108
506 Монголчууд “Эх дэлхийн цаг”-тай нэгдэнэ 2011-03-25 6137
505 Налайхын эмнэлэгт ажилладаг бүсгүй боомоор өвчлөв 2011-03-25 5545
504 Хүүхдийн шүүх байгуулах талаар ярилцжээ 2011-03-24 5392
» ЭХ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧ БАЙНА 2011-03-24 6360
502 Сэтгүүлч залууд амьдрал бэлэглэцгээе 2011-03-24 5956
501 Сансрын нисэгч М.Ганзориг хөдөлмөрийн баатар, М.Бундмаа гавьяат тамирчин боллоо [1] 2011-03-22 7170
500 Налайхын уурхайд 99 хүн амиа алджээ [1] 2011-03-22 7433
499 ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГА КАЗАХ ТҮМЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ [1] 2011-03-22 5683
498 МАНАЙ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ Г.ӨЛЗИЙСАЙХАН ЯПОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА 2011-03-21 5962
497 Онцгой байдлын даргын хэрэг овоо хэдэн жил боллоо 2011-03-21 5699
496 Б.БОЛОР: Давж заалдах шүүх хурлын тов удахгүй тодорхой болно 2011-03-21 5598
495 Сансарт хамтарч нисэх санаачилгыг жирийн ажилчин залуу гаргажээ 2011-03-19 5812
494 Монгол, Баруун Австрали хамтран шезофренийн судалгаа хийнэ 2011-03-19 6429
493 Ц.Элбэгдорж: ЦЭРЭГ ХҮН ЗӨВХӨН УЛС ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ 2011-03-18 6188
492 Японоос ирсэн зорчигчдын эд зүйлээс цацраг идэвхт изотопын бохирдол илэрчээ [1] 2011-03-18 7236
491 Гадаадад байгаа иргэдээ шинэчилж бүртгэнэ [1] 2011-03-18 6692
490 Хэрмэл жаалууд гэртээ харьж байна 2011-03-17 7331
배너신청
자생병원

배너신청