Бичлэгийн тоо 2,391

.

Маргаашнаас эхлэн Монгол Улсыг гадаад руу нислэг үйлдэх эрхгүй болж буйг нь баталсан нэгэн захиа МИАТ-ийн хаягаар иржээ. Энэ сарын 18-нд цахим шуудангаар хүлээн авсан эл захиаг Европын Холбооны Иргэний нисэхийн удирдах газар (ЕАSА) -ын аудитор Янн Куэр /Yann Quere/ илгээсэн байна. Тэрбээр МИАТ комианийн агаарын хөлгийн техник үйлчилгээ, инженерингийн байгууллагад олгосон А-310, Боинг-737 агаарын хөлгүүдэд шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээ, засвар хийх зөвшөөрлийн ЕАSА Раrt 145 гэрчилгээний хугацаа 2011 оны гуравдугаар сарын 23-нд буюу маргааш дуусч байгааг дуулаад сунгах үйл ажиллагаа зогссоныг мэдэгджээ.

Агаарын хөлгүүдэд шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээ, засвархийх зөвшөөрөл хүчингүй болно гэдэг нь нэг үгээр манай онгоцнуудыг олон улсад нисэх эрхийг хааж байгаа хэрэг гэнэ. Нэгэнт засвар үйлчилгээг дотооддоо хийх эрхгүй учраас бүрэн бүтэн байдалд нь баталгаа гаргах боломж байхгүй болж буй. Баталгаа гаргаж чадахгүй учраас ийм хөлгөөр хүн тээвэрлэх боломжгүй хэмээн үздэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бий.

Дотооддоо нислэг үйлддэггүй агаарын тээврийн компани олон улсад хийдэг цөөн нислэгээ цуцлуулж орхивол оршин тогтнох үндэс гэж шидэмсний дайны боломж ч үлдэхгүй.   Чөдрийн  унаа Аэробус, Боингийн аль ать нь Англид бүртгэлтэй учраас  засвар үйлчилгээг нь Английн компанид их мөнгө төлж хийлгэх учиртай болох юм. Уг нь МИАТ-ийн   инженер техникийн албаныхан жижиг сажиг гэлтгүй засвар үйлчилгээг өөрсдөө хийчихдэг, түүнийг нь олон улсад хүлээн зөвшөөрдөг байсан. Энэ боломжийг өнөөх хугацаа нь дуусч байгаа гэрчилгээ л баталгаажуулж байв.

Гэтэл гэрчилгээ хүчингүй болсноор монгол инженерүүдийн хүч ухаанаар хийчихдэг байсан жижиг сажиг засварынхаа ачаар тус компани жилдээ хэдэн тэрбумыг хэмнэж чаддаг, энэ хэрээр МИАТ-ийн орлого засварын зардалд урсалгүй ашиг болон үлддэг байсан нь мөн л замхрах бололтой. Бүхэл бүтэн компани орших, эс оршихын заагт ирсэн энэ үйл явдлын гол буруутан нь өдгөөгийн гүйцэтгэх захират Ц.Орхон. Татаасаар томилогдож очсон тэрбээр өнгөрсөн онд ЕАSА-гаас ирсэн шинжээчдийн багийнхны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны долдугаар сард Монголд ажилласан шинжээчдийн баг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонд 2010 оны дөрөвдүгээр сарын 29-нд А-310 онгоцонд гарсан гэмтлийг шинжлэн шатгасан тухай тайлан болон компанийн Техникийн газрын удирдлагыг сольсон шалтгааны тухай долдугаар сард багтаан ЕАSА-Д илтгэхийг даатгасан.

Эрхэм захирал ч үүнийг нь толгой дохин зөвшөөрч, тайланг хүссэнээр нь бэлтгээд явуулна хэмээн амласан ч одоо болтол цаасны хэлтэрхий ч илгээгээгүй нь энэ хүндрэлийг авчирч байгаа юм билээ. ЕАSА-гийн нэхэж шаардаж буй зүйл ердөө энэ. А-310 онгоцонд гарсан гэмтэл болон энэ гэмтлийн татаар гаргасан дүгнэлтээс гадна, уг гэмтлээс хойш болсон үйл явдлуудыг тайлагнахдаа Техникийн албаны даргаа сольсон шаптгаан болон одоо явагдаж байгаа мөрдөн шатгах ажиллагааны талаар ч мэдээлэхийг хүссэн юм билээ.

Энэ нь ч аргагүй гэнэ. Учир нь агаарын хөлөгт эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хүний хүчин зүйлийн нөлөөллийг тогтоож, шийтгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлэлгүй шүүх, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, удирдах ажилтныг солих тухай ЕASА-д мэдэгдэж, орны хүнийг танилцуулж зөвшөөрөл аваагүй томилсон нь ЕАSА Рагt 145 дүрэм, стандартыг зөрчсөн үйлдэл юм билээ.

Уг нь ийм байдалд хүрч магадгүйг тус компанийн инженер техникийн ажилтнууд эахират удирдлагууддаа нэг биш удаа хэлсэн, шаардсан гэдэг. Харамсалтай нь Монголын хуулийг уландаа гишгэж сурсан том толгойтой дарга нар нь олон улсын байгууллагын дүрэм журмыг ч үүнтэйгээ адилаар бодож үл тоомсорлосны уршиг ийн төрийн өмчийн том компани, олон улсад хүлээн зөвшөөрөгдсон агаарын тээврийн ганц компанийнхаа голомтыг самрахад хүргэв. Ингэж халаглахын учир нь дээр өгүүлсэн ЕАSА Рагт 145 зөвшөөрлийг сунгуулах хугацаа нэгэнт үгүй болсон.

Тэгээд ч цуцлагдсан зөвшөөрлийг дахин авахын тулд өчнөөн олон шалгалт өгч, давхар давхар ажил болж байж бүтэх тул залуусын ярьдгаар автлаа мянган жил. Энэ хооронд монголчууд гадагшаа явахдаа гадны ави акомпаниудын онгоц царайчлахаас өөр аргагүй. Нөхцөл байдал иймдээ хүрснийг төрийн өмчийн манаач хэмээн өөрийгөө өргөмжилдөг ТӨХ-ны дарга Д.Сугар, тээврийн салбарын төрийн бодлого тодорхойлогч эрхэм сайд Х.Баттулга нар нь мэдсэн л байдаг байгаа даа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4342804/c3f/trackback

mglclub

2011.04.06 15:02:31
*.12.69.88

ongots baitugai yu ch hiij chadahgui uls hetsuu ch yumaa daa

profile

MAKE-UP

2011.04.27 13:41:47
*.192.56.207

Tegvel mudhun hurungu orullalt nereer  hen negen gadaadiin baynii ezemshild ochih yum baina l daa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
» МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
1888 М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
1882 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
1881 Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
1861 Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
1858 Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
배너신청
자생병원

배너신청