Хүний хүнийг хайрлаж яваарай
Хамгаас хайртай ээжтэйгээ зүйрлээрэй.

Хүний нутгийг хүндэлж яваарай
Хамгаас дотно аавтайгаа зүйрлээрэй.

 

Архи, тамхинаас зугтаад яах вэ? орчин нь тийм юм
Аягаар нь, хайрцагаар нь л битгий хэрэглээрэй, хор шүү

Авгай, хүүхнээс дөлөөд яах вэ? цаг нь ийм юм
Айлын охидыг ээж болгох гэж зүтгээд дэмий дээ, нүгэл шүү

Хорвоод тэгш зүйл үгүй гээд, дандаа нэг талыг бүү бариарай.


Худлаа юм үнэн болохыг хувьсгалтай хувьсгалгүй үзлээ.

Өдөр шөнө ээлжилдэг ч гэл ээ
Амьдрал үхэл ээлжилдэггүй юм шүү.

Өдөр унтаад сэрж болдог бол
Үхсэн хүн сэрдэггүй, ирдэггүй юм шүү.

 

Дотроо бодолтой байж
Мууг сайн гэж, сайныг сайхан гэж сэтгэж байгаарай.
Эр хүн нуруутай бол
Эхнэр хүн түшээд ирдэг юм шүү.

 

AABAAC

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn