Бичлэгийн тоо 213

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай

 

 

Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2010оны 347-р дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэнд Хүний хөгжлийн сангаас хишиг, хувь хүртээхээр тус тус заасан.

 

Мөн УИХ-ын 2010оны 39, Засгийн газрын 2010оны 350дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нийт хувьцааны 10хувийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Иймд иргэний улсын бүртгэлийг үнэн зөв хөтлөх, иргэний эрхийг хангах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрд ногдох ашгаас Монгол Улсын иргэн бүрт хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх боломжийг хангах зорилгоор Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулж байна.

 

Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд хаана хандах вэ?

Иргэн та Солонгос улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны иргэний бүртгэл хариуцсан консулын ажилтанд хандаж бүртгүүлнэ. Лавлах утас : 02-794-1350, 1951

 

Иргэний шинэчилсэн бүртгэл хэднийг хүртэл бүртгэх вэ?

Иргэний шинэчилсэн бүртгэл нь 2011оны 4сарын 1-ний өдрөөс 2011оны 6сарын 30-ны өдрүүдэд явагдана.

 

Иргэн та ямар баримт бичгээр бүртгүүлэх вэ?

Үндэсний гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ.

 

Иргэн та шинэчилсэн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

Иргэний шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын иргэний төрсний болон иргэний үнэмлэхийн байнгын оршин суугаа газрын бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл(гарын хурууны хээ)-г шинээр бүртгэнэ.

 

Иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ :

-          16 ба түүнээс дээш насны иргэн биечлэн,

-          16-аас доош насны иргэний хувьд эх(эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нь бүртгүүлнэ.

 

Иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.registrationmongolia.com цахим хуудас, contact@registrationmongolia.com и-мэйл болон online1890@yahoo.com мессэнжер, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандаж тус тус авах боломжтой.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4340811/c07/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7194
배너신청
자생병원

배너신청