Маргаашнаас эхлэн Монгол Улсыг гадаад руу нислэг үйлдэх эрхгүй болж буйг нь баталсан нэгэн захиа МИАТ-ийн хаягаар иржээ. Энэ сарын 18-нд цахим шуудангаар хүлээн авсан эл захиаг Европын Холбооны Иргэний нисэхийн удирдах газар (ЕАSА) -ын аудитор Янн Куэр /Yann Quere/ илгээсэн байна. Тэрбээр МИАТ комианийн агаарын хөлгийн техник үйлчилгээ, инженерингийн байгууллагад олгосон А-310, Боинг-737 агаарын холгүүдэд нгугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээ, засвар хийх зөвшөөрлийн ЕАSА Раrt 145 гэрчилгээний хугацаа 2011 оны гуравдугаар сарын 23-нд буюу маргааш дуусч байгааг дуулаад сунгах үйл ажиллагаа зогссоныг мэдэгджээ.
Агаарын хөлгүүдэд шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээ, засвархийх зөвшөөрөл хүчингүй болно гэдэг нь нэг үгээр манай онгоцнуудыг олон улсад нисэх эрхийг хааж байгаа хэрэг гэнэ. Нэгэнт засвар үйлчилгээг дотооддоо хийх эрхгүй учраас бүрэн бүтэн байдатд нь баталгаа гаргах боломж байхгүй болж буй. Баталгаа гаргаж чадахгүй учираас ийм хөлгөөр хүн тээвэрлэх боломжгүй хэмээн үздэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт бий.
Дотооддоо нислэг үйлддэггүй агаарын тээврийн компани олон улсад хийдэг цөөн нислэгээ цуцлуулж орхивол оршин тогтнох үндэс гэж шидэмсний дайны боломж ч үлдэхгүй. Чөдрийн унаа Аэробус, Боингийн аль ать нь Англид бүртгэлтэй учраас засвар үйлчилгээг нь Английн компанид их мөнгө төлж хийлгэх учиртай болох юм. Уг нь МИАТ-ийн инженер техникийн албаныхан жижиг сажиг гэлтгүй засвар үйлчилгээг өөрсдөө хийчихдэг, түүнийг нь олон улсад хүлээн зөвшөөрдөг байсан. Энэ боломжийг өнөөх хугацаа нь дуусч байгаа гэрчилгээ л баталгаажуулж байв.
Гэтэл гэрчилгээ хүчингүй болсноор монгол инженерүүдийн хүч ухаанаар хийчихдэг байсан жижиг сажиг засварынхаа ачаар тус компани жилдээ хэдэн тэрбумыг хэмнэж чаддаг, энэ хэрээр МИАТ-ийн орлого засварын зардалд урсалгүй ашиг болон үлддэг байсан нь мөн л замхрах бололтой. Бүхэл бүтэн компани орших, эс оршихын заагт ирсэн энэ үйл явдлын гол буруутан нь өдгөөгийн гүйцэтгэх захират Ц.Орхон. Татаасаар томилогдож очсон тэрбээр өнгөрсөн онд ЕАSА-гаас ирсэн шинжээчдийн багийнхны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны долдугаар сард Монголд ажилласан шинжээчдийн баг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонд 2010 оны дөрөвдүгээр сарын 29-нд А-310 онгоцонд гарсан гэмтлийг шинжлэн шатгасан тухай тайлан болон компанийн Техникийн газрын удирдлагыг сольсон шалтгааны тухай долдугаар сард багтаан ЕАSА-Д илтгэхийг даатгасан.
Эрхэм захирал ч үүнийг нь толгой дохин зөвшөөрч, тайланг хүссэнээр нь бэлтгээд явуулна хэмээн амласан ч одоо болтол цаасны хэлтэрхий ч илгээгээгүй нь энэ хүндрэлийг авчирч байгаа юм билээ. ЕАSА-гийн нэхэж шаардаж буй зүйл ердөө энэ. А-310 онгоцонд гарсан гэмтэл болон энэ гэмтлийн татаар гаргасан дүгнэлтээс гадна, уг гэмтлээс хойш болсон үйл явдтуудыг тайлагнахдаа Техникийн атбаны даргаа сольсон шаптгаан болон одоо явагдаж байгаа мөрдөн шатгах ажиллагааны татар ч мэдээлэхийг хүссэн юм билээ.
Энэ нь ч аргагүй гэнэ. Учир нь агаарын хөлөгт эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хүний хүчин зүйлийн нөлөөллийг тогтоож, шийтгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлэлгүй шүүх, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн, удирдах ажилтныг солих тухай ЕASА-д мэдэгдэж, орны хүнийг танилцуулж зөвшөөрөл аваагүй томилсон нь ЕАSА Рагt 145 дүрэм, стандартыг зөрчсөн үйлдэл юм билээ.
Уг нь ийм байдатд хүрч магадгүйг тус компанийн инженер техникийн ажилтнууд эахират удирдтагууддаа нэг биш удаа хэлсэн, шаардсан гэдэг. Харамсалтай нь Монголын хуулийг уландаа гишгэж сурсан том толгойтой дарга нар нь олон улсын байгууллагын дүрэм журмыг ч үүнтэйгээ адилаар бодож үл тоомсорлосны уршиг ийн төрийн өмчийн том компани, олон улсад хүлээн зөвшөөрөгдсон агаарын тээврийн ганц компанийнхаа голомтыг самрахад хүргэв. Ингэж халаглахын учир нь дээр өгүүлсэн ЕАSА Рагт 145 зөвшөөрлийг сунгуулах хугацаа нэгэнт үгүй болсон.
Тэгээд ч цуцлагдсан зөвшөөрлийг дахин авахын тулд өчнөөн олон шалгалт өгч, давхар давхар ажил болж байж бүтэх тул затуусын ярьдгаар автлаа мянган жил. Энэ хооронд монголчууд гадагшаа явахдаа гадны авиакомпаниудын онгоц царайчлахаас өөр аргагүй. Нөхцөл байдал иймдээ хүрснийг төрийн өмчийн манаач хэмээн өөрийгөө өргөмжилдөг ТӨХ-ны дарга Д.Сугар, тээврийн салбарын төрийн бодлого тодорхойлогч эрхэм сайд Х.Баттулга нар нь мэдсэн л байдаг байгаа даа.
Хариуцлагагүйн хамгийн тод жишээ. Энэ хүний Монгол улсад учруулж байгаа хохирлыг хэлээд баршгүй. Дээдчүүл нь ч Орхон гээч нэг хоолны савыг халсан болж бас нэг албан тушаал дээр аваачиж тавиад өнгөрнө. Цаана нь монгол улс энэ дуракийн хэнэггүй зангаас болж хэдэн тэрбумаар нь мөнгө цацаж байж олон улс, олон улс ч гэж дээ, хамгийн гол нь Сөүлийн нислэгээ олж авна. Олж авч чадахгүй ч байж мэднэ. Улс болсон хойно олоод авна л даа. Гэхдээ нэг хөгийн дуракийн хариуцлагагүй байдлын төлөө миний өвөө эмээд очих тэтгэврийн мөнгө өөр тийшээ явлаа даа. Үнэхээр харамсалтай.