Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн өчигдөр болж, Налайхын уурхайд удаа дараа гарсан ослын талаар хэлэлцлээ.
Налайхын нүүрсний уурхайд 36 аж ахуйн нэгж, 100-гаад иргэн, 46 нөхөрлөлийн 1000 гаруй хүн ажиллан, 50-300 метрийн гүнээс нүүрс олборлож байна. Судалгаагаар тус уурхайд сүүлийн долоон жилд 204 осол гарч, 99 хүн амь үрэгдэн, 34 хүн хүнд гэмтэж, 71 хүн хөдөлм өрийн чадвараа алджээ.
Өнгөрсөн онд НМХГ, Уул уурхайн аврах албанаас Ажлын хэсэг гаргаж, уг бичил уурхайнуудыг шалгаад аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй 16 уурхайг бүрмөсөн хаажээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 15-нд “Цагаан ташаа” ХХК-ийн уурхайд осол гарч, зургаан хүн амиа алдсан. Тэгвэл энэ хэргийг шалгах явцад тус компанийн лицензтэй талбай дахь уурхайн нэг амнаас хорт хий ялгарч байжээ.
Зэргэлдээх уурхайнууд газар доогуураа уг уурхайтай холбоотой байснаас нэг дор зургаан хүн хорт хийнд угаартсан гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэлээ.
Иймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, улсаас тодорхой төсөв мөнгө гарган, бичил уурхай эрхлэгчдийг өөр ажлаар хангах, тус дүүрэгт өөр чиглэлийн үйлдвэр байгуулах, лиценз эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоод лицензийг нь хүчингүй болгож, уурхайн талбайг хамгаалалтад авах гарц бий гэж НМХГ-ынхан дүгнэв.
yadarsan zudersen humuus eden lugaa adil uhseerl baih bolno.yagaad?geed tur zasagaasaa asuu ...naad taliigch chini oorool amidraliihaa toloo yavj baigaad uhtsen yum bainshdee,,,geh hariug ta buhen sonsood buu gaih..herev gadaadad uhtsen bol ar geriinhenl ajil yavdal hoidohiin hiij guitseehiin toloo boon zovno.busad orniihon bol uhsench ar geree daaj uheh n nen taatai.unen biddee mongolchuudaa??????????????????????