Moderator: mgl_300
Гурав хүртэлх насны хүүхдэд дуу чимээ, гэрлийн гялбалт, дүрсний хөдөлгөөн зэрэг нь нүд ядраах нөлөө үзүүлдэг.
-Телевиз удаан үзэх нь хүүхдийн нүдний хараанд хортой. Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүд зөвхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг 30 минутаас нэг цагийн хооронд үзэх харааны чадвартай байдаг.
-Нярай хүүхдэд эхийн сүү хамгийн ач тустай эм, хүнс юм. -Бага зэргийн шуухинаа зэрэгт хоргүй зөөлөн эм болох аньсны ханд, аньсны навчны ханд, зөгийн балтай сүү зэргээр эмнэх нь тустай.
-Хүүхдийг 5 сартайгаас нь эхлэн нэмэлт хоолонд оруулна.
-Энэ нь төрөл бүрийн жимс, ногооны нухаш байж болно.
-Махан хоолыг хожуу өгвөл эрүүл мэндэд нь тустай.
-Хүүхдийн ходоодны багтаамж, боловсруулах чадвар нь бага байдаг.
-Найман сартайгаас нь хоёр дахин машиндсан махны шөл, үйрүүлсэн талхтай махны шөл, янз бүрийн жимс, ногооны шүүсийг хэмжээг нь нэмэгдүүлэн өгч болно.
-Хүүхдийг хөхнөөс нь хүйтэн сэрүүний улиралд гаргах хэрэгтэй. Хүүхэд өвдөх үед гэдэс нь хямардаг халуун дулааны улиралд хөхнөөс гаргах нь муу нөлөөтэй.
Ой хүртэлх насны хүүхдийн хоолны дуршил өөрчлөгддөг