Бичлэгийн тоо 3,329

Хирошимагийн Энх тайвны соёлын сан “Hiroshima Peace Culture Foundation”-ы захирал, Project NOW төсөл “Цөмийн зэвсгийн хэлэлцээр”-ийн зөвлөх Стивин Лийпиртэй ярилцлаа. Тэрбээр 1984 оноос Хирошимад амьдарч байгаа бөгөөд тэндхийн Peace memorial музейн ихэнх барим тыг орчуулж, атомын бөмбөгийн хор хөнөөлөөс амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлэг, аман орчуулгыг хийжээ. Энх тайвны үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, дэлхий нийтэд болон Японд нийгэм, соёлын үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг шагнадаг Олон улсын өөрчлөлтийн ака де мийн 2008 оны шагналыг Стивенд олгосон байна. Түүний хариуцан ажилладаг Энх тайвны хотуудын гишүүнд Монголын дөрвөн хот элссэн аж

-Фүкүшимагийн атомын станцад үүссэн нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Миний сэтгэл зовж байгаа. Тэнд их хэмжээний цацраг үүснэ гэдгийг би мэдэж байна, Гэвч ямар төрлийн, хэр зэрэг аюултайг нь би хэлж мэдэхгүй. Бас тэнд түлшний цөөрөм бий болох асуудал буйг мэдэж байна. Гэвч энэ дэлбэрэлт хэрхэн дуусахыг хэлж мэдэхгүй. Тэд энэ дэлбэрэлтийн хор хөнөөлийг хязгаарлаж чадаасай гэж залбирч байна.

-Цөмийг зэвсэгт биш, атомын эрчим хүчинд ураныг хэрэглэх нь зөв санаачилга байх. Гэвч Фүкүшимагийн атомын станцын аюул Хирошимагийн түүхийг давтах юм биш биз?

-Энэ явдал бол Хирошимагийн атомын бөмбөгийн аюулаас их өөр. Тэр бол дайн байсан. Харин энэ бол байгалийн гамшиг юм. Хирошимагийн оршин суугчид цацрагийн асуудалд их мэдрэмтгий хүмүүс. Тэд бас цуна миг мэдэрч, зовж шаналж буй хүмүүсийг үнэхээр ойлгож чадна. Бид зохих ёсоор туслахыг хүсэж, сэтгэл их зовж байна.

-Монгол Улс уранаар баян. Энэ нөөцөө хэрхэн хэрэглэвэл зүйтэй бол?

-Хүн төрөлхтөн газар дороос уран авч ашиглах талаар хангалттай туршлага хуримтлуулаагүй, бэлтгэлийг бүрэн хангаагүй шүү дээ. Бид юу хийх, хэрхэн хяналт тогтоохоо мэдэхгүй. Энэ бол мөнгөний авдар биш. Монгол Улс хяналт тогтоох зохих ёсны бэлтгэл хангалаа гэж үзэх хүртэл уранаа ашиглахаа хойш тавих хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол та нарт зовлон авчирч магадгүй.

-Монголчууд атомын цахилгаан станцаас болгоомжилдог ч гэсэн ирээдүйд ийм станцтай болохоор төлөвлөж байгаа. Та бидэнд юу зөвлөх вэ?

-Цөмийн эрчим хүч бол хэрэггүй, ашиггүй, аюултай, өндөр үнэтэй эд. Монгол Улс энэ асуудлыг хөндөхгүй, уранаа худалдахгүй байх хэрэгтэй. Ирээдүйд, хэзээ нэгэн цагт бид үүнийг хэрэглэх арга барилд суралцах болно. Тэр цагт Монгол Улс их мөнгө олж болно. Атомын эрчим хүчийг ч ашиглаж сурна. Яг одоогоор бэрхшээл буй учраас юунд ч хүргэж магадгүй анхаарах хэрэгтэй болов уу.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4336508/f30/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
509 Д.Медведев хөөмийг Монголд өгөхгүй гэв [1] 2011-03-26 6787
508 “МОНГОЛ НҮҮДЭЛЧИН” ТӨВ ТАЛБАЙД БУУДАЛЛАВ 2011-03-26 6157
507 А.Е.Новожиловыг хилээр гаргасан офицерийг ажлаас нь өөрчилжээ 2011-03-25 6108
506 Монголчууд “Эх дэлхийн цаг”-тай нэгдэнэ 2011-03-25 6137
505 Налайхын эмнэлэгт ажилладаг бүсгүй боомоор өвчлөв 2011-03-25 5545
504 Хүүхдийн шүүх байгуулах талаар ярилцжээ 2011-03-24 5392
503 ЭХ, НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛ БУУРЧ БАЙНА 2011-03-24 6360
502 Сэтгүүлч залууд амьдрал бэлэглэцгээе 2011-03-24 5956
501 Сансрын нисэгч М.Ганзориг хөдөлмөрийн баатар, М.Бундмаа гавьяат тамирчин боллоо [1] 2011-03-22 7170
500 Налайхын уурхайд 99 хүн амиа алджээ [1] 2011-03-22 7433
499 ТӨР, ЗАСГИЙН УДИРДЛАГА КАЗАХ ТҮМЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ [1] 2011-03-22 5683
» МАНАЙ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ Г.ӨЛЗИЙСАЙХАН ЯПОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА 2011-03-21 5962
497 Онцгой байдлын даргын хэрэг овоо хэдэн жил боллоо 2011-03-21 5699
496 Б.БОЛОР: Давж заалдах шүүх хурлын тов удахгүй тодорхой болно 2011-03-21 5598
495 Сансарт хамтарч нисэх санаачилгыг жирийн ажилчин залуу гаргажээ 2011-03-19 5812
494 Монгол, Баруун Австрали хамтран шезофренийн судалгаа хийнэ 2011-03-19 6429
493 Ц.Элбэгдорж: ЦЭРЭГ ХҮН ЗӨВХӨН УЛС ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ 2011-03-18 6188
492 Японоос ирсэн зорчигчдын эд зүйлээс цацраг идэвхт изотопын бохирдол илэрчээ [1] 2011-03-18 7236
491 Гадаадад байгаа иргэдээ шинэчилж бүртгэнэ [1] 2011-03-18 6692
490 Хэрмэл жаалууд гэртээ харьж байна 2011-03-17 7331
배너신청
자생병원

배너신청