Бид энэ хорвоод ганцхан л амьдарна. Энэ амьдралдаа үзэж туулах бүхнийгээ үзэж, дурлаж, түүнээсээ болж зовж мөн хайрлаж, хайрлуулж, хаягдаж, хаяж, гомдож , гомдоож бас алдаж онож байж л нэг амьдарсан шиг сэтгэгдэл төрдөг. Угаасаа л тэгж байж амьдарсан шиг болдог юм. Амьдрал ийм л болохоор сонирхолтой байдаг ажээ.

Хүний амьдралын нэгэн хэсэг зүгээр л дэргэдүүр өнгөрдөг, яг л автобус шиг.

Өнгөрснөөрөө биш одоогоороо амьдарч, амьдралын хором бүрээс таашаал, сайн сайхныг авч чаддаг чадвартай байх нь аз жаргалтай амьдрахын нэг нууц юм.

Хүний шунал, сэтгэл хязгааргүй, одоо зорьж байгаадаа маргааш хүрэх тэр цагт дахиад өөр нэгийг бодно. Зөвхөн зорилгодоо хүрэх гэж, хүрсэнийхээ дараа л жаргах юм шиг битгий амьдар, зорилгодоо хүрэх гэж туулж байгаа зам, зовлон шаналал бүхнийгээ аз жаргал болгон хувиргаж түүнээсээ таашаал авч сураарай.

Сайхан үе байсан, түүнээс илүү сайхан үе таныг хүлээж байна.  Хайр сэтгэл бүтэлгүйтэж хорвоо хөмөрчихсөн юм шиг л санагдах тэр үе хүн бүхэнд тохиолддог. Гэтэл тун удалгүй хорвоо дахиад хөмөрчихсөн юм шиг санагдаж эхлэнэ. Харин энэ удаад та шинээр дурлаж байгаа нь тэр юм. Амьдрал баян. Гэхдээ жинхэнэ хайраа олтлоо ийм үеийг олон туулдаг юм шүү.

Тиймээс аз жаргалтай, инээмсэглэж амьдраарай.

/eh surwalj cekc.mn/

profile