Бидний амьдралд жижиг ч гэсэн мэдэхэд илүүдэхгүй олон зүйл байдаг шүү дээ, та бүхэндээ ахуйн жижиг зөвлөгөөнүүдийг цуврал болгон хүргэх болно.
* Тосон будгийн үнэрийг дарахын тулд хэд хэдэн тавганд давс хийж тавивал хурдан арилна.
* Улаан хүрэн өнгийн мебель тавилга дээр гарсан зураасыг иодын сул уусмалд дүрсэн жижиг сойзоор сайтар үрж өгвөл мэдэгдэхгүй болдог
* Цахилгааны тусгаарлагч тууз / лент / байхгүй тохиолдолд та сандрах хэрэггүй. Холбосон утсыг тус тусад нь гялгар уутаар сайтар ороогоод чүдэнз буюу асаагуугаар алгуурхан халааж хайлуулан ашиглаж болно.
* Савхин хувцасыг глицеринээр арчвал өнгө нь сэргэдэг.
* Бохирдсон савхин цүнхийг голоор нь хуваасан бөөрөнхий сонгиноор арчвал өнгө нь сэргэдэг. Хэрвээ сонгиний бохирдол их байвал давтан цэвэрлэх хэрэгтэй.
* Бараан өнгийн савхин цүнхийг өнгийг сэргээхдээ нимбэгний шүүсэнд дүрсэн цэвэрлэгч хөвөнгөөр арчдаг.
* Хэрвээ худалдан авсан шинэ савхин бээлий чинь багадаад байвал нойтон алчууранд 2-3 цаг боосоны дараа хаттал нь өмсөх хэрэгтэй
* Палаантай сав чинь харлаж өнгөө алдсан бол сав угаагч шингэнтэй ус дүүртэл хийгээд сайтар буцалгаад халуун усаар угаана. Хэрвээ сард хоёр удаа уксусын уусмалаар буцалган угаавал дахин харлаж өнгөө алдахгүй сайн талтай.
* Савны ёроолд түлэгдэж хоцорсон хоолны үлдэгдэлыг хялбар арилгая гэвэл бага зэргийн давстай хүйтэн ус хийж 2-3 цаг үлдээнэ. Дараан нь тун амархан цэвэрлэгдэх болно. Харин паалантай саванд халбага сод хийсэн халуун усаар дэвтээх хэрэгтэй.
* Удаан хадгалах гурилыг муутгахгүй нь тулд хэдэн ширхэг арилгаагүй сармисыг хийн өгдөг |