Бөгжийг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд гангараа болгон хэрэглэдэг. Тэгвэл хэдэн бөгж зүүснээр нь биш харин аль хуруунд байгаагаар нь тухайн хүний зан чанарыг тодорхойлдог хэмээн сэтгэл судлаачид дүгнэжээ. Ийм маягаар хүмүүс өөрийн талаарх бяцхан мэдээллийг бусдад дамжуулдаг ажээ.
Ядам хуруун дахь бөгж нь “Гэр бүл” гэсэн утгыг илэрхийлдэг. Эртний египтчүүд анх ядам хуруунд бөгж зүүхийг санаачилсан гэдэг. Учир нь ядам хурууг “хайрын судас” буюу зүрхэнд хүрэх гүүр хэмээн бэлэгшээн нэрлэжээ. Түүнчлэн Мисирийн хаан хуримын бөгжөө металл, шил, ваараар хүртэл хийлгэж зүүдэг байж. Үүнээс улбаалан Эртний Римд хосууд гэр бүлийн бат бөх чанарын бэлэг тэмдэг болгож төмөр, хүрэлээр хуримын бөгжөө хийлгэн бие биедээ солилцдог болсон. Бидний хэрэглэж заншсан алтан бөгж нь III-IV зууны үед бий болжээ.
Долоовор хуруун дахь товгор бичигтэй том шигтгээтэй бөгж нь “Эрх мэдэл”-ийг илэрхийлдэг. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн эрх чөлөөг эрхэмлэгч, эрхэмсэг, эрх мэдэлд дуртай байдаг. Баруун гарын долоовор хуруунд зүүдэг бол бодлоготой, хэрсүү байдлыг, харин зүүн гарт бол ихсийн ин, хийрхүү чанарыг илтгэдэг. Ихэвчлэн агуу удирдагчид энэ хуруундаа бөгж зүүдэг байж. Жишээ нь: Цезарь, Иван Грозный, хамба лам Ришелье, VIII Генрих г.м.
Дунд хуруун дахь шигтгээтэй бөгж нь “Сайхан” гэсэн утгыг илэрхийлдэг. Учир нь бусад хурууг бодоход хамгийн урт, нарийхан байдгаараа илүү чамин, хээнцэр харагддаг. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн өөрийгөө үнэлдэг, хүнлэг энэрэнгүй чанартай байдаг. Мэрилин Монро ихэвчлэн дунд хуруундаа бөгж зүүдэг байж. Түүнчлэн алмазны хэмжээ ч бас чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэр том шигтгээтэй, бусдын анхаарлыг татна тэр хэмжээгээрээ эзнээ гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.
Хэрвээ эрэгтэй хүн эрхий хуруундаа бөгж зүүсэн бол түүнд анхаарал халамж тавихыг сануулж байгаагийн шинж. Сэтгэл судлаачдын дүгнэлтээр бол эрхий хуруундаа бөгж зүүдэг эрчүүд тачаангуй, сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс байдаг байна. Эртний грек, римчууд эр хүний мөн чанарыг хамгаалагч сахиус мэтээр эрхий хуруундаа төмөр бөгж зүүдэг байжээ.
Чигчий хуруу бол хүмүүсийн нэрийн хуудас болдог. Энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн урлаг соёлын авьяастай, бүтээлч, хөгжилтэй, сонирхолтой улс тул тэдэнтэй харилцахад хялбар байдаг. Мөн түүнчлэн зүүн гарын чигчий хуруунд бөгж зүүх нь гарлагын үүдийг хаадаг ч гэж ярьдаг.
Дундад зууны египтчүүд баруун хөлийнхөө хуруунуудад бяцхан бөгж зүүдэг байсан бол одоо энэ “моод” эргэж буй бололтой. Сүүлийн үед хөлийнхөө хуруунд бөгж зүүх нь элбэг тохиолдох болжээ. Ихэвчлэн ганган хээнцэр охид бусдын анхаарлыг татах гэж зүүдэг байна. Мөн Жан-Поль Готье “хумсны бөгж” гэдгийг анх санаачилан гаргажээ.
Бөгж сонгохдоо анхаарах зүйлс:
1. Товгор чулуун шигтгээтэй зууван бөгж гарыг сайхан харагдуулдаг
2. Намхан нуруутай жижиг гартай, богино эсвэл хэтэрхий нарийн хуруутай хүмүүст өргөн, том чулуутай бөгж зохидоггүй
3. Залуу охидод том шигтгээтэй бөгжнөөс илүү нарийн элдэв чимэггүй бөгж илүү зохино
4. Нэг гартаа олон бөгж зүүх нь гоо сайхны ямар ч мэдрэмжгүй мэт харагддаг
5. Үнэт чулуун шигтгээтэй том бөгжийг өдөр тутам зүүх нь зохимжгүй.
www.mongolnews.mn -ees
- Хэрвээ бэлэвсэрсэн аваас эрэгтэй нь баруун гарын, эмэгтэй нь зүүн гэрын ядам хуруунд сольж эүүдэг болсноор нөхөр ханьтай үгүйг шинжин мэддэг байжээ.
Мөн монголчууд эрхий чигчий хуруундаа бэлэгдлийн эорилгоор бөгж зүүдэг ёсон бий.
- Барүүн гарынхаа эрхий хуруунд амтай бөгж зүүсэн бол зүүн гарынхаа чигчий хуруунд битүү бөгж заавал зүүдэг. Энэ нь чухам ямар утга учир бэлэгдэлтэй юм бэ гэвэл зөв гараар орсон эд баялгаа тогтоон хураах бэлэгдлийг агуулдаг байна
- Хэрвэз зүүн гарын чигчийд задгай бөгж зүүвэл эд буян тогтохгүй гарч явдаг гэж үздэг ажээ. Энэ нь хоосрохын шинж болох тул заавал битүү бөгжийг чигчийндээ эүүдэг юм байна.
www.goolingoo.mn -ees
Үнэт шигтгээтэй том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй
Бөгжийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүгд зүүдэг. Сэтгэл зүйчдийн үзсэнээр бөгж зүүсэн хуруу ач холбогдолтой байдаг гэнэ. Бөгжөөр хүн эргэн тойрондоо ямар нэгэн мэдээлэл хүргэхийг эрмэлздэг. Тиймээс ямар мэдээлэл хүргэдэг болохыг мэдэж аваарай.
Ядам хуруун дахь бөгж гэр бүлтэйг илтгэнэ
Мэдээж энэ бол "гэр бүлийн байдал"-ыг илтгэсэн хэсэг. Баруун гарын ядам хуруунд (католикуудын хувьд зүүн гар) гэрлэсэн хүмүүс бөгж зүүдэг уламжлал эртний Египетээс улбаатай. Тэд ядам хуруунаас зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж итгэдэг байв.
Долоовор хуруун дахь бөгж эрх мэдлийг илтгэдэг
Бөгжийг чулуу, чимэглэлээр гоёх нь хүч чадал, бардам зан, засаглалын төлөө тэмүүлж байгааг илэрхийлдэг. Баруун гарын "эрх мэдлийн бөгж" нь хэрсүү занг илтгэдэг бол зүүн гарын долоовор хурууны бөгж агуу, хөөрүү өвчинд дуртай гэдгийг илтгэнэ. Долоовор хурууны бөгжийг Цезарь, Догшин Иван, VIII Генрих зэрэг жанжин, төр баригчид зүүдэг байв.
Дунд хуруун дахь бөгж "Би хөөрхөн" гэсэн утгыг илэрхийлнэ
Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу хайртай бэлзгийг тань маш сайн харуулж чадна. Долоовор хуруун зүүхэд түрэмгий мэт харагдаж байсан бөгжийг энэ хуруунд хийхэд илүү зөөлөн, дулаан болдог. Тиймээс ч Мэрилин Монро алмаазны тухай дуулж байхдаа дунд хуруундаа бөгж зүүсэн байх. Дашрамд хэлэхэд энэ хуруунд бөгж зүүх гэж байгаа бол алмаазныхаа хэмжээг ч нарийн сонгох хэрэгтэй. Бөгж том, анзаарагдам байх тусам эзэн нь сэтгэл булаам байдлаа орчин тойрондоо мэдрүүлэхийг эрмэлздэг байна.
Энэ хуруугаараа эрчүүд авто зогсоол дээр "Анхаарлаа дохио өгдөг. Сэтгэлзүйчдийн үзсэнээр бөгжийг энэ хуруундаа зүүдэг хүмүүс ямар ч хамаагүй аргаар өөртөө итгүүлэхийг оролддог нэгэн гэнэ. Ялангуяа энэ нь сексийн хувьд хамаатай.
Чигчий хурууны бөгж уран бутээлч авьяастай гэдгээ таниулах хэрэгсэл
"Бүтээлч авьяастай" гэдгээ илтгэхийн тулд чигчий хуруугаа гоёх хэрэгтэй. Чигчий хуруун дахь бөгж нь жүжигчин, уран зураач, загвар зохион бүтээгчдийн байнгын дагуул. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байв. Гэхдээ урлагийн бус хүмүүс энэ хуруундаа бөгж зүүсэн байвал энэ хүн сонирхолтой бөгөөд нийтийн тогтоосон хүрээнээс халихыг эрмэлзэдэг нэгэн гэнэ.
Хөлийн хуруун дахь бөгж бусдаас ялгарах дуртай хүний гоёл
Сүүлийн үед хөлийн хуруундаа бөгж зүүх нь ихэсчээ. Ялангуяа моод хөөсөн охид, өсвөр насныхан хөлийн хуруундаа бөгж тааруулах их дуртай болсон байна. Энэ бөгж хөлийнхөө аль хуруунд зүүснээс үл хамааран эзнээ бусдаас ялгарах дуртай, өөрийгөө хэт дөвийлгөн үнэлдэг гэдгийг илтгэдэг аж. Сэтгэлзүйчдийн үзсэнээр эдгээр хүмүүс бусдын анхаарлыг таталгүйгээр амьдарч чаддаггүй, бусдаас өөрийгөө ямагт дээр тавьдаг гэнэ. Хэрвээ та өөртөө бөгж тааруулан авах гэж байгаа бол бидний өгөх дараахь зөвлөгөөг заавал уншаарай.
-Гонзгой, уртавтар чулуутай бөгж гарыг уран нарийн болгож харагдуулдаг.
-Том чулуутай, өргөн бөгж жижигхэн биетэй эмэгтэйчүүдэд зохихгүй.
-Нарийхан бөгж бүдүүн бөгжнөөс илүү охидын сүмбэн хурууг чимж өгдөг.
-Нэг хуруундаа олон бөгж зүүх нь утгагүй харагдана.
-Үнэт чулуутай том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй.
Циркон шигтгээ ямар ч гартай эмэгтэйд зохино
Хамгийн гол нь ур хийцээс гадна өөртөө зохих эсэхийг харж, сонголтоо хийх нь зөв. Богинохон махлаг хуруутай хүн урт гонзгой шигтгээтэй бөгж зүүчихвэл тийм ч аятайхан харагдахгүй. Бөгж сонгохдоо тухайн чулуу танд тохирох эсэх, мөн чулууны өнгө таны гарын өнгөнд хэр зохицож байгаа нь чухал. Таны гар хөрслөг бор бол анар, рубин шигтгээтэй бөгж зохихгүй. Гар тань цайвар, цагаан өнгөтэй бол хурц тод өнгийн шигтгээтэй бөгж илүү зохино. Харин циркон шигтгээ ямар ч гартай эмэгтэйд зохидгоороо онцлог. Энэ чулуу нь өөрөөсөө гэрэлтдэг бусад чулуутай харьцуулахад илүү туяархаг. Ер нь эмэгтэй хүний насыг тодорхойлж байдаг гараа зөв арчлахаас гадна зохисон бөгж зүүх нь гарыг илүү аятайхан харагдуулдаг.
Ээмэг бөгж хосолж байх ёстой
Таны зүүсэн ээмэг бөгжтэйгээ хослох ёстой. Циркон шигтгээтэй бөгж, оюу шигтгээтэй ээмэг зүүчихвэл хичнээн үнэтэй байлаа ч сайхан харагдаж чадахгүй. Ер нь өдөр тутмын ажилдаа алт, монет зүүхээс татгалзаж сурахад гэмгүй. Залуухан бүсгүйд монет зохимжтой байхад нас тогтсон эмэгтэйд алтан эдлэл илүү зохидог. Ер нь эмэгтэйчүүд 2-3 ээлжийн хослолтой байх ёстой. Ийм хэмжээний ээмэг бөгжтэй байснаараа та шуналтай, алт мөнгөнд дуртай гэсэн үг биш. Харин ч өөртөө анхаарал тавьдаг, юмны үнэ цэнийг ойлгодог хүн гэдгээ харуулж байгаа хэрэг.Аль ч насныханд сайхан зохидог мөнгөн эдлэл ч үнэ цэнээ алдаагүй байна. Мөнгөн дээр суулгасан сувдан шигтгээтэй хослол их чамин харагддаг. Мөнгөн эдлэлийн нэг давуу тал нь ажил хэрэгч болон чөлөөт загварын ямар ч хувцастай хосолж чаддаг.
Эмэгтэй хүний жинхэнэ гоёл далайн сувд
Та сувдаар гоёсон бол жинхэнэ үнэ цэнийг нь мэддэг хүн гэсэн үг. Учир нь эмэгтэй хүний жинхэнэ гоёл далайн сувд гэнэ шүү. Та таримал болон далайн сувдыг андуурч магадгүй. Жинхэнэ сувд нь хуурч няцардаггүй. Маш сайхан солонгорсон өнгөтэй байдаг. Тиймээс дан сувдаар хийсэн ээмэг, бөгж хамгийн үнэтэй гоёл болдог байна.
Алтан эдлэл усанд элэгддэг
Заримдаа бид бөгжөө авалгүй гараа угаах, эсвэл ээмэгтэйгээ усанд орчихдог. Тэгвэл та энэ бүхнээс аль болох татгалз. Учир нь та бидний хэрэглэдэг үнэт эдлэл усанд тодорхой хэмжээгээр элэгддэг байна.
Нэг гартаа хоёроос илүү бөгж зүүдэггүй
Алт, монетон бөгжийг зэрэгцүүлж зүүхээс зайлсхий. Учир нь алт монетыг бодвол харьцангуй зөөлөн шинж чанартай тул маш амархан үрэгддэг. Ер нь нэг гартаа хоёроос дээш бөгж зүүх нь аятайхан харагдахгүй. Таны зүүсэн үнэт эдлэл гялтганасан сайхан өнгөө алдсан бол сард нэг удаа өнгийг нь сэргээн цэвэрлэж байх хэрэгтэй. 50 гр усанд 10 гр угаалгын нунтаг хийгээд хөөсөртөл нь хутгана. Уусмалд ээмэг, бөгжөө хийж 5-10 минут болгоод жижиг сойзоор угаана. Дараа нь бага зэрэг хүнсний сод хийсэн усанд булхаад, зөөлөн даавуугаар арчвал үнэт эдлэл тань гялтганасан сайхан өнгөтэй болно.
www.banjig.net -ees