Японоос ирсэн зорчигчдын эд зүйлээс цацраг идэвхт изотопын бохирдол илэрчээ
Уншсан 7236 vote 0 2011.03.18 11:13:53 Өчигдөр
буюу энэ сарын 17-ны өдрийн 00:10 цагт ТокиоУлаанбаатар чиглэлийн
нислэгээр Чингис хаан олон улсын буудалд ирсэн дөрвөн зорчигчийн тээш,
гар цүнхний зарим эд зүйлсээс зохиомол цацраг идэвхт изотопын бага
хэмжээний бохирдол илэр чээ. Энэ талаар тодруулахад, “ЦЭГ-ын Цөмийн
болон цацрагийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүд, МХЕГ-ын
Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч
нар хамтран холбогдох хэмжилт, шалгалтыг гүйцэтгэсэн.
Бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжилсэн” гэлээ. Японы Фүкүшима дахь зарим цөмийн эрчим хүчний станц дээр болж буй осол, нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, 21 аймаг болон хилийн боомтууд дээр цацрагийн төвшин, бохирдлыг хянах, хэмжих ажлыг тогтмол хийж байгаа аж.
Улаанбаатар хот, орон нутаг дахь гадаад орчны цацрагийн хяналтын сүлжээний 35 постод цаг тутам хийж буй хяналтын мэдээгээр гадаад орчны цацрагийн тунгийн чадал дунджаар 0,09-0,12 мкЗв/цаг буюу байгалийн цацрагийн ердийн төвшинд байгааг Цөмийн энергийн газраас мэдээлж байна.
Мөн энэ сарын 15-ны өдөр Бээжин-УБ чиглэлийн онгоцоор ирсэн Тайванийн иргэн Чан Чинпогоос гамма цацрагийн дохиолол илэрснийг саатуулан шалгахад цөмийн эмчилгээ хийлгэсэн нь тогтоогдсон тул хил нэвтрүүлжээ.
mongolchyydaa xilee boogoochee.solongosoor damjij japanchyyd mngld irex zarlig byylgaj boddoggvi yuymyy?tegwel aix ayaul bas bagshdee.manaix solongos shig tonog tuxuurumj myy bsan ch xileer xaxyyli ugwul japanchyydiig oryylj l taaraa tiimees xilee boogoochee.ene myysain xaxyylnii baasnyydaa.mnglchyydaa 3xan say xvntei shvv dee neg japanchyyd dvvrwel margaash ni l yls gvren ystana shvv dee.ychiraa medej amidartsgaaya.