Moderator: mgl_300
Бодит ойлголт:
Шим тэжээл сайтай хоол хүнс нь эрүүл байлгах чухал хүчин зүйл юм. Витамин С (жүрж, усан үзэм, хан боргоцой г.м) Витамин А (өндөг, сүү, эрдэнэ шиш...), Витамин Е (алим, гүйлс, хулуу, тахианы мах, ургамлын тос г.м) -ээр баялаг хоол хүнс хэрэглүүлэх.
-Эдгээр витаминууд нь дархлааны тогтолцоонд онцгой ач холбогдолтой -Хүүхэддээ өдөр бүр ялангуяа зуны улиралд хангалттай хэмжээний ус, шингэн уулгах хэрэгтэй.
-Хүүхдийнхээ гарыг өдөрт хэд хэдэн удаа угаалгах.
-Гар ариутгагч нь халдвараас найдвартай хамгаална.
-Хүүхдээ хангалттай унтуул.
-Зөв хэв маягийн амьдралд багаас нь сургах.
Ташаа ойлголт:
Хүүхдийн дархлааны тогтолцоо өөрийг нь хамгаалдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн дархлаа эмзэг, тогтворжоогүй байдаг тул анхаарах шаардлагатай.
Хориглох зүйлс:
Хүүхдэд аягаа сольж хэрэглэхгүй байхыг сурга.
-Өвчин үүсгэгч нь аяганы амсарт оршиж байдаг.
-Хүүхэд өвдвөл бүх чихэрлэг хоол ундааны зүйлийг хориглоорой.
-Сахар нь дархлааны тогтолцоог дарангуйлдаг гол буруутан.
-Телевиз үзэхийг нь хязгаарла.
-Гадаа тоглохыг нь дэмжээрэй.