Бичлэгийн тоо 3,329

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр “Энэ жил Засгийн газрын тэтгэлгээр Польш, Унгар, Украин, Румын, Болгар, Хорват, Вьетнам, Лаос, Куба, БНХАУ, БНЭУ, ХБНГУ, ОХУ, Казахстан, Туркт бакалавр, магистр, докторын зэрэг горилохоор 813 оюутан хилийн дээс алхана. Зарим сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Удахгүй ОХУ, Казахстаны тэтгэлэгт хамрагдах эрх авах шалгаруулалт эхэлнэ” гэж мэдээллээ. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутнуудад нийтлэг ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Суралцах гэж байгаа орон, мэргэжлээсээ шалтгаалж, хэлний мэдлэг, бусад шаардлагатай хичээлийн шалгалтад тэнцэх хэрэгтэй. Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч сургуульдаа үнэ төлбөргүй суралцаж, тэтгэлэг авна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

-Засгийн газрын тэтгэлэгт ихэвчлэн дарга нарын хүүхэд хамрагддаг. Монгол оюутнууд гадаадад очоод сургуульдаа явалгүй хараар ажилладаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэн нэг даргын хүүхэд шал галтын журмын дагуу бус ар гаар тэт гэлэгт хамрагдсан байвал баримттай гаргаад ир. Би арга хэмжээ авъя. Өнгөрсөн жил сонгон шал гаруулалтыг будлиангүй байл гах үүднээс багш нарыг шалгалт эхлэхийн өмнө шодож сонгосон. Тийм болохоор ямар нэг хээл хахууль өгөх, авах боломж байгаагүй. Монгол оюутнууд харин ч сайн суралцдаг. Алга болчихдог хүн байсан. Гэхдээ одоо тийм зүйл гарахаа больсон.

-Тэтгэлгээр суралцсан оюутнууд буцаж ирж байгаа эсэхийг хянадаг уу?

-Ихэнх оюутан сургуульдаа үргэлжлүүлэн суралц даг. Гадаадын их, дээд сургуульд улсын зардлаар су ралцсан оюутнуудын төлбөрөөс жил бүр сая гаруй долларын өр хү чингүй болдог. Энэ нь тэр оюутнууд эх орондоо ажиллаж байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн байдлаар 13 оронд 3000 гаруй оюутан Засгийн газрын тэтгэлгээр суралцсан.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4322806/6a0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Засгийн газрын тэтгэлгээр 813 оюутан 16 оронд суралцана 2011-03-17 6367
488 Автобусны кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ 2011-03-17 6785
487 Хэнтийд осол гарч, гурван хүн нас баржээ 2011-03-15 7302
486 Ченжүүд “ЦУНАМИ” үүсгэж байна 2011-03-15 7664
485 Сэндай дахь монголчуудаас ирсэн захидал 2011-03-15 7485
484 Ерөнхийлөгч япончуудад туслахыг уриаллаа 2011-03-14 5820
483 Нүх ухаж, талийгаач бид хоёрыг чулуу, шороогоор дарсан гэж хохирогч мэдүүлсэн 2011-03-14 6609
482 Уул уурхайн хэнхэглэл 2011-03-11 6131
481 “Оюутолгой”-н 1000 төгсөгч ажил хайж байна 2011-03-11 7850
480 БНСУ-ын дипломатчийг монгол эмэгтэй сүрдүүлжээ 2011-03-11 7984
479 Спортын бүсгүйчүүд энгэр цоолов 2011-03-10 6546
478 Одонтой эхчүүд үр хөндөлтийн эсрэг нэгдлээ 2011-03-10 6386
477 Шар хантаазтанууд 300.000 төгрөгийн цалинтай 2011-03-10 6506
476 ЦАХИМ КАРТ ЗАХИАЛАХАД ҮНЭГҮЙ [1] 2011-03-07 7186
475 Говийн шидэт цэцэг 205 кг-ыг хил давуулахыг завдав 2011-03-07 8280
474 Хүний амь бүрэлгэснээ эхнэртэйгээ нийлж нуухыг оролдов 2011-03-07 7999
473 Английн Элчин сайд Б. Хурцын талаар хариу илгээжээ 2011-03-05 7794
472 Үгээр бичиж, үзгээр шаглаачид нэгэн жарнаа тэмдэглэв 2011-03-05 6194
471 “Victoria’s secret”-ийг орлох МОНГОЛ БРЭНД [1] 2011-03-04 8402
470 Оюутнуудын биеийн байдал сайжирч, цагдаад тайлбар өгчээ 2011-03-04 7749
배너신청
자생병원

배너신청