Бидний дүү Болортуяа нь 1998 оноос бөөрний дутагдалд орж, 2002 онд Бээжинд 30 мянган ам.доллараар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүнээс хойш эрүүл сайхан амьдарч байлаа.
Гэтэл 2010 оноос суулгасан бөөр нь архаг ховхрол болж, одоо ажиллагаагүй болсон тул дахин яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Одоо биеийн байдал нь маш хүнд долоо хоногт гурван удаа цус шүүх аппаратанд орж байгаа боловч хордлого нь ихсэж өдөр ирэх тусам биеийн байдал нь муудаж байна.
Одоо Солонгосын их сургуулийн эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох болсон ирээдүйд шилжүүлэх бөөрний эсрэг бие ихтэй байх магадлал ихтэй гэж үзэн урт хугацаагаар хагалгаанд бэлтгэх ба эмчилгээний зардал ойролцоогоор 60 сая вон болно. Эмнэлгийн зардалыг нарийн гаргах боломжгүй бөгөөд эмчилгээний үр дүн, өвчтөний биеийн байдлаас шалтгаалан зардал өөчрчлөгддөг юм байна.
Ийм учир Монголын ард түмэн та бүхэн энэрэнгүй сэтгэл гаргаж тусламжийн гараа сунган буян болж элэг нэгт нэгийгээ аюулт өвчнөөс аварч тусална уу хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.
Хандивын данс: ХААН БАНК төгрөгийн данс: 5753501786, долларын данс: 5034505586
Утас: 99054158, 96659009, 99844148, 98895394