Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
"Хаан банк"-нд мөнгөө хадгалуулаад хохирч үлдсэн эмэгтэй бидэнд хандлаа. Иргэн Т.Мөнхнаран 2007 оноос эхлэн “Хаан банк”-ны харилцагч байсаар иржээ. Гэтэл нэг л өдөр банкинд хадгалуулсан мөнгө нь алга болчихсон гэж байна.
2008 оны 9 сарын 11 ны өдөр Иргэн Мөнхнарангийн данснаас 10 сая 500 мянган төгрөг алдагдсан бол 4 хоногийн дараа буюу 9 сарын 15 нд 33 сая төгрөг алдагджээ.
Маргааш нь буюу 9 дүгээр сарын 16- ны өдөр 55 сая төгрөг гарсан байх юм. Энэ мөнгийг “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав Т.Мөнхнарангийн данснаас өөр бусдын данс руу шилжүүлэн гаргаж авсан байх юм.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч М.Чинбат холбогдох бичиг баримтыг хүлээн авч шалгаад шинжээчийн дүгнэлт гаргажээ. Түүний дүгнэлтээр Т.Мөнхнаран дээрх 98,5 сая төгрөгийг өөрийн гарын үсэг зурж гаргаагүй болох нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав харилцагчийн данснаас мөнгө гаргахдаа харилцагч Т.Мөнхнарангийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын ахмад мөрдөн байцаагч Амарзаяа мөрдөн шалгаж эхэлсэн байна. Бид мэдээллийг цувралаар хүргэнэ.

yanaa yamar aimaar yum be? ene haan bank ern her batalgaatain boloo