Бичлэгийн тоо 3,329
“Монголчууд
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Ардчилсан нийгэм, зах
зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд он жилүүдэд
Японы ард түмэн монголчуудад тусламжийн гараа сунгаж байсан, одоо ч
тусалсаар байгаа билээ.
Япон улсад байгалийн гамшгийн учруулсан хүнд гарз хохирлыг тус улсын ард түмэн сэтгэлийн тэнхээтэй, хамтын хүчээр даван туулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Бид Японы ард түмэнд бүхий л чадах зүйлсээрээ туслах цаг ирлээ. Танд байгаа сэтгэлийн өчүүхэн ч гэсэн хандив Японы ард түмэнд энэ хүнд үеийг даван туулахад багадахгүй.
Иймээс Японы ард түмэнд болон тус улсад амьдарч байгаа монголчууддаа бүгдээрээ тусалцгаая” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч уриаллаа.