Moderator: mgl_300
Хумсан дээрх цагаан толбо маникюр хийх үед хумсны илүүдэл арьсыг төмөр багажаар авах үед үүсдэг. Цагаан толбо нь цус багадалт, хумхаа, элэг бөөрний өөрчлөлт, өсвөр насанд болон хөгшрөх үед дааврын өөрчлөлттэй холбоотойгоор үүссэн байж болно.
Хумсны хөндлөн атираа хумсны цусны эргэлт өөрчлөгдсөнөөс, хүнд өвчний улмаас, хордлого, хэт хоолоо сойх, мэс заслын дараа, жирэмслэлт, сэтгэл санааны хүнд хямралд автах үед үүсдэг. Хумсны босоо атираа голдуу нойр булчирхай өвдөх, чихрийн шижин, бодисын солилцоо алдагдсаны улмаас үүсдэг. Мөн ходоод гэдэсний ажиллагаа муудаж, биед А аминдэм дутагдалтайг харуулах нь бий. Энэ тохиолдолд аль болох их лууван, сүү, өндөгний шар, элэг идэх хэрэгтэй.
Бие организмд аминдэм, төмөр дутагдвал хумс хэврэг болдог.
Олон төрлийн, чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэ, шинэ ногоо жимс, загас, цагаан идээ, сүү, бүдүүн ширхэгтэй гурил хэрэглэвэл хумс хэвийн болно. Хумс гэмтэх үед хагарч, цав гарах тохиолдол байдаг, харин хэд хэдэн хумс зэрэг ан цавтай болвол чихрийн шижин эсвэл нойр булчирхай өөрчлөлтэйг илтгэдэг.
Хумсны хэлбэр нь
Гүдгэр /цагны шил шиг/ бол зүрхний үйл ажиллагаа эсвэл цусны эргэлтийн систем эсвэл уушги өвчтэйг гэрчилнэ. Яаралтай эмчид ханд.
Хотгор /халбага шиг/ хумс нь байнга халуун, чийглэг орчинд ажилладаг, шүлтлэг уусмалуудтай байнга харьцдагийг харуулна. Мөн ходоод гэдэсний өвчин, цус багадалтын үед хумс ийм болдог.