Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Шинэ он гарсаар дэлхий дахинаа хүнсний хямрал нүүрлэх болсныг олон улсын шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн хэлж байгаа. Хямралын үр дүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 214.7 хувиар өссөн нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхээс хавьгүй өндөр байгаа юм. Дэлхийн эдийн засгийн хямралын үед хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 213.5 хувьд хүрч байсан нь тухайн үедээ дээд амжилт байв.
Африкийн орнууд дахь улс төрийн тогтворгүй байдал, байгалийн гамшиг зэрэг зүйлээс үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн зургаан сарын турш өсчээ. Австралид үер усны гамшиг нүүрлэж, Хятад, Казахстан, Украин ганд нэрвэгдэж, ОХУ-д ер бусын халуун болсон билээ. Хойд хөршийн эрх баригчид арга буюу үр тарианы экспортоо зогсоож, дотоодын хэрэгцээгээ хамгаалж үлдэв. Үр дүнд нь дэлхийн зах зээл дэх үр тарианы үнэ ч бас өссөн. Үнийн хэт өсөлтөөс үүдэлтэй жагсаал, цуглаан, тэмцэл Африкийн орнуудад гаарч байлаа.
Ялангуяа Египетэд үүссэн үймээн самуун туйлдаа хүрч, тус улсын удирдагч Х.Мубарак огцорсон. Харин Египетийн Засгийн газар Франц, Австрали, АНУ-аас 170 мянган тонн буудай худалдан авахад зориулж, 1.5 тэрбум Египет фаунд буюу 252 сая ам.доллар зарцуулж, нөөцөлжээ. Африкийн бусад орон буюу Алжир, Тунис зэрэг улс үнийн хөөрөгдлөөс болгоомжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байна. Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "өлсгөлөн айсуй" хэмээн онцолжээ.
Тэгвэл дэлхий дахинаа нүүрлээд буй хүнсний хямрал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ. Монголчууд хүнсний хямралд өртөх үү зэрэг асуулт гарч ирж болох юм. Олон улсын зарим байгууллагаас Монголыг хүнсний хямралд өртөж болзошгүй хэмээн тодорхойлжээ. Харин манай улсын холбогдох албаны хүмүүс, салбарын яамны төлөөлөгчид эрс үгүйсгэж байна. Гэхдээ монголчууд хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадын улсуудаас экспортолдог байсан. Ялангуяа дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой төмс, хүнсний ногоо, үр тарианыхаа ихэнх хувийг импортоор хангадаг байлаа.
"Атрын III аян" үндэсний хөтөлбөр хэрэгжихээс өмнө Монголчууд хэрэгцээт төмс, хүнсний ногоо, буудайны ердөө 30 гаруйхан хувийг өөрсдийн хүчээр хангадаг байсан. Сүүлийн гурван жилд тариалангийн үндэсний хөтөлбөр хэрэгжлээ. Хэрвээ албаны хүмүүсийн хэлж байгаа үнэн бол монголчууд үнэхээр хүнсний хямралаас айхааргүй болжээ. "Атрын III аян" өнгөрсөн оноор дуусгавар болсон. Эцсийн үр дүнгээр Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ буудай, төмсийг 100 хувь өөрсдөө хангаж байна.
Харин хүнсний ногооны 53.7 хувийг хангах боломжтой болжээ. Бас ч гэж чамлахааргүй үзүүлэлт шүү. Үр тарианы хувьд ч тэр ямар ч байсан энэ жилдээ айхааргүй нөөц бүрдүүлсэн гэнэ. Өнгөрсөн оны эцэст аж ахуйн нэгжүүд 36.8 мянган тонн үр тариа нөөцлөөд байгаа бол ОБЕГ-ын улсын нөөцөд 3000, тариалан эрхлэлтийг дэмжих санд 5000 гаруй тонн үр тарианы нөөцийг бүрдүүлжээ. Ямар ч байсан энэ ондоо гадаадаас үр тариа экспортлох шаардлагагүй гэнэ. Дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ тэнгэрт хадаж байх үед монголчууд дотооддоо үрээ нөөцөлж авсан нь яамай даа.
Үүнээс гадна монголчууд идэх махгүй болох вий гэж хэзээ ч айх хэрэггүй гэдэг нь тодорхой. Дэлхийн хүнсний хямрал махны үнийг л дайраагүй. Он гарсаар эхний улирлын байдлаар хийсэн судалгаанаас үзэхэд махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсчээ. Дэлхий зах зээл дээр махны үнэ тэнгэрт хадсан ч Монгол Улсыг лав тойрч гарах нь дамжиггүй. Юун төлөө 32 сая малтай билээ дээ.
Харин ч боломжийг ашиглан махаа үнэд хүргэж зарах талаар бодох хэрэгтэй биз. Гэхдээ дэлхийн хүнсний хямрал Монголыг огт дайрахгүй гэж тайвширч болохгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн, наранцэцэгийн тос, масло, элсэн чихэр, будаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангаж чадаагүй л байна. Аз болоход "Атрын III" аяны хүчээр монголчууд гурил, мах, төмс, хүнсний ногоогоор ойрын хэдэн жилдээ гачигдахгүй нь бололтой.