Moderator: mgl_300
Өөрсдийн таних тэмдэг, үнэмлэх, цусны бүлгээ тодорхойлсон бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарууллаа
Уншсан 990 vote 0 2011.03.12 19:01:08Уржигдар буюу энэ сарын 9-нд Японы хойд хэсэгт 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш байдал улам хүндэрч байна. Тухайн өдөр Японы цаг уурын хүрээлэнгээс мэдээлэхдээ зургаан метрийн өндөр цунами үүсэх магадлалтай хэмээн мэдээлж байсан бол газар хөдлөлтийн голомтоос Токио хот руу 10 метрийн өндөртэй давалгаа ирж буй тухай өнөөдөр үдээс өмнө мэдээллээ. Газар хөдлөлт болсон Хонсю арал нь Токиогоос хойд зүгт 160 орчим км зайд оршдог байна. Гамшгийн улмаас тус бүс нутагт онц байдал зарлаад байгаа бөгөөд манай улс дахь Японы ЭСЯ нөхцөл байдлын талаар удахгүй мэдээлэл хийхээ мэдэгджээ. Манай улсаас Японд албан ёсны тоогоор 1420 гаруй оюутан суралцаж, 250 гаруй хүн хөдөлмөр эрхэлж байгаа мэдээлэл байна. Дөнгөж сая ирүүлсэн мэдээллээр газар хөдлөлтийн хүч 8,9 магнитутад хүрч давалгаа улам ширүүслээ Японы Ерөнхий сайд олон нийтэд хандан мэдээлэл хийж гамшгийн үед хүмүүсийг бие биеэндээ туслахыг уриаллаа. Одоо гамшгийн бүсэд хүмүүс байшингийн аль болох дээд давхаруудад хорогдож байгааг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
Шинэ мэдээ
Японы Засгийн газар иргэдээ болон тус улсад байгаа гадаадын иргэдэд хандаж мэдэгдэл хийлээ. Хүмүүсийг иргэний бичиг баримтаа биеээсээ салгалгүй авч байх бичиг байримт байхгүй бол өөрийгөө хаанахын хэн болох, цусны бүлэгээ бичсэн цаасыг биедээ байнга авч явж байхыг анхаарууллаа. Одоо тус улсын Засгийн газар ард түмэндээ хандаж ганцахан зүйлийг хэлж байна. Гамшгийн үед тайван байж аюулаас өөрийгөө аврах хэрэгтэй гэж хэлж байна. Олон улсын нисэх буудал болон төмөр замууд хаагдсан учир одоо тус улсаас гарах боломжгүй байгааг мөн анхааруулаа. Хүмүүсийг аюулгүй, байгаа газраасаа явахгүй байхыг санууллаа.