Moderator: mgl_300
Та орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохитой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай.
Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох
“Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын үг бий. Гэвч энэ үгийг бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү гэнэ. Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бух эд эсэндээ нөхөж авдаг агаад сэтгэлзүйчид хүмүүсийн ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан шөниин шар шувуу, эртэч болжмор” хэмээн ангилдаг. Тэгэхээр эрхэм уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай гэж зөвлөх байна.
Унтахын өмнө орондоо заавал ном унших
Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил. Эл зуршил тань алсдаа таны бие махбодыг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй болгох муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна шүү.
Шөнийн цагаар интернетээр хэсэх
Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтахад бэлтгэгдээд байсан тархийг тань сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд интернэтэд суухаараа гарахаа мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройндолоон цагаас хоиш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.
Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг тавих
Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй сөрөг талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.
Унтахын тулд хэтэрхий хичээх
“Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.
goe medeeellvvvd oruulj bna baurlalaaa mash ih