Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга.
Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ.
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх.
Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.
Гудманд хосууд үнсэлдэж байна.
Гоё байна.
Ганцхан би инээж бусад нь ярвайна.
Муухай байна.
nice