Бичлэгийн тоо 3,329

Монголын эдийн засгийн ээлжит чуулга хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөв. Уул уурхайгаа амжилттай ашиглаж чадсан, ардчилсан төр засагтай, хөгжиж буй орон дэлхий дээр Ерөнхийлөгч Пероны үеийн Аргентинийг эс тооцвол бараг байхгүй. Уул уурхайн баялгаараа улс орноо хөгжүүлж чадсан бараг бүх улс дарангуйлагч төр засагтай байсан. Ардчилал бодитой хэрэгжиж, ардчилсан биш шийдвэр гаргаж чадахгүй болж байгаа Монгол Улсын байгалийн баялгаа хөгжлийн суурь болгох сорилтыг хэрхэн туулж давахыг дэлхий даяар анхааралтай харж байна гэж тус форумд оролцсон Крис Девоншир бичжээ.

Хурлын зарим оролцогч үүний дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байсан уул уурхайн хэнхэглэл (mining mania) манай улсын нийгэм, эдийн засаг, төр засгийн бүх төвшинд аль хэдийнэ эхэлчихээд байна. Эдүгээ улс орны өмнө тулгарч байгаа бүх асуудлыг уул уурхайн ирээдүйн орлоготой холбож, уул уурхайтай холбогдоогүй ямар ч ажил явахаа больжээ.

Төрийн хэмжээ, хэрэгцээ улам томорч Засгийн газрын төсвийн зардал нь эдийн засгийн гуравны хоёртой тэнцэж байна. Уул уурхайн орлогын сургаар хөөрсөн төр засгийн зардал нь хүлээж байгаа өндөр орлогоосоо ч хэт давж, зөрөө нь эдийн засгийн арван нэгэн хувьтай тэнцэх гэж байна.

Ирэх оны Их хурлын сонгуульд бэлдэн улс төрийн намууд, төр засгийн удирдлагууд зөвхөн Тавантолгойн хувьцааг яаж тараах, хэнд өгөх, хэнд өгөхгүй тухай л ярилцаж байна. Хувьцаа гарган тарааж өгсөн болж, өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлсэн нэр зүүхийн төлөө төрийн эрх баригчид бага нойртой хонож байна. Эдүгээ алаагүй баавгайн арьсан дээр зодоон гарч эхэллээ.

Энэ оны эцсийн өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд тэр хувьцааг олгохгүй гэнэ. Цагаа олж төрөөгүйнх нь буруу юм байна л даа. Зөвхөн компанитай хүн л хувьцааг хямдхан үнээр авна, компанигүй иргэдэд тэр эрх олдохгүй хохь нь гэнэ. Улаанбаатар хотын утаа, зам, усны асуудлуудыг уул уурхайгаас орж ирэх мөнгөнөөс шийдэх гэнэ. Одоо байгаа хөрөнгөө яаж ашиглаж байгаа тухай хэн ч ярихгүй байна.

Нийслэлийн сургуулиудын хашаан дотор байсан спортын талбайг сургуулийн захирлууд нь улстөрчидтэй хуйвалдан луйвардаж, дээр нь орон сууцны байшин барьж байгааг хардаг ч бүгд л дуугүй өнгөрч байна. Бүгд л том мөнгө хүлээж сууна. Нийгмийн халамж, тэтгэвэр, эрүүл мэндийн санг тэдгээрийг хариуцуулсан хүмүүс нь хоосолж дуусаад одоо мөн л байгалийн баялгаас орж ирэх мөнгийг хараад сууж байна. Өнөөгийн төвшиндөө ажиллаж чадахгүй байгаа нийгмийн даатгалын систем ихээхэн орлоготой болоод ирэхээрээ гэнэт ажиллаж чадаад эхэлнэ гэдэг юу л бол.

Хэнхэг туссан хүн бодит байдал, хэвийн хэмжээсээс тасран холдож, заримдаа ичмээр үйлдэл гаргадаг. Яг ийм үйлдэл засаглалын бүх шатанд хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ өвчинд нэрвэгдэж, зөвхөн уул уурхайн орлого, Тавантолгойн хувьцааг тойрсон асуудлаар уралдан мэтгэлцэж байна. Оюутолгой, Тавантолгойн орд газруудаас асар их орлого маш хурдан орж ирснээр Монгол Улс хөгжиж, хүн бүр нь баян болох хүлээлт нийгэмд бий болж байна. Энэ хүлээлтийг зохистой удирдахын тулд уул уурхайг эдийн засгийн бусад салбартай оновчтой эвсэлдүүлэн холбох шаардлагатай байна.

Энэ уялдааг зөв харж, өрсөлдөөний үндсэн дээр компани бүр өөр өөрийн үүргийг олж, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх замаар хуримтлал бий болгох шаардлагатай. Мөн эдийн засагт бүтээмж нэмэгдэхгүй бол уул уурхайн их хүлээлт зөвхөн үнийн хөөрөгдлийг бий болгох бөгөөд эцэст нь хэрэглэгчид, ялангуяа бага орлоготой иргэд хохирно. Уул уурхайн орлогоо дагаж эдийн засгийн бүтээмж нэмэгдэхгүй, зөвхөн үнийн хөөрөгдөл бий болбол эдийн засгийн өсөлт нь хоосон хөөс болох магадлал өндөр.

Эдийн засгийн өсөлт тодорхой салбарыг олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгож байвал урт хугацааны бодит хөгжил бий болох билээ. Тиймээс уул уурхайн хэнхэглэлээ зогсоож, бодит байдалд тохирсон үйл ажиллагаа явуулахыг улстөрчид, төр засгаас шаардаж байна.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4298502/f83/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
489 Засгийн газрын тэтгэлгээр 813 оюутан 16 оронд суралцана 2011-03-17 6367
488 Автобусны кондуктор зорчигчийнхоо аминд хүрчээ 2011-03-17 6785
487 Хэнтийд осол гарч, гурван хүн нас баржээ 2011-03-15 7302
486 Ченжүүд “ЦУНАМИ” үүсгэж байна 2011-03-15 7664
485 Сэндай дахь монголчуудаас ирсэн захидал 2011-03-15 7485
484 Ерөнхийлөгч япончуудад туслахыг уриаллаа 2011-03-14 5820
483 Нүх ухаж, талийгаач бид хоёрыг чулуу, шороогоор дарсан гэж хохирогч мэдүүлсэн 2011-03-14 6609
» Уул уурхайн хэнхэглэл 2011-03-11 6131
481 “Оюутолгой”-н 1000 төгсөгч ажил хайж байна 2011-03-11 7850
480 БНСУ-ын дипломатчийг монгол эмэгтэй сүрдүүлжээ 2011-03-11 7984
479 Спортын бүсгүйчүүд энгэр цоолов 2011-03-10 6546
478 Одонтой эхчүүд үр хөндөлтийн эсрэг нэгдлээ 2011-03-10 6386
477 Шар хантаазтанууд 300.000 төгрөгийн цалинтай 2011-03-10 6506
476 ЦАХИМ КАРТ ЗАХИАЛАХАД ҮНЭГҮЙ [1] 2011-03-07 7186
475 Говийн шидэт цэцэг 205 кг-ыг хил давуулахыг завдав 2011-03-07 8280
474 Хүний амь бүрэлгэснээ эхнэртэйгээ нийлж нуухыг оролдов 2011-03-07 7999
473 Английн Элчин сайд Б. Хурцын талаар хариу илгээжээ 2011-03-05 7794
472 Үгээр бичиж, үзгээр шаглаачид нэгэн жарнаа тэмдэглэв 2011-03-05 6194
471 “Victoria’s secret”-ийг орлох МОНГОЛ БРЭНД [1] 2011-03-04 8402
470 Оюутнуудын биеийн байдал сайжирч, цагдаад тайлбар өгчээ 2011-03-04 7749
배너신청
자생병원

배너신청