Монголд ажиллаж байсан солонгос дипломатч, монгол бүс гүйтэй нууц амрагийн харил цаатай байсан нь саяхан илэрч, бөөн дуулиан дэгдлээ. Энэ сарын 9-нд БНСУ-ын Гадаад харилцааны яам “2006-2009 онд Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Пак Жин Хөд нууц амраг нь байсан монгол хүүхэн заналхийлсан захи дал илгээсэн” гэж мэдэгдэв.
Элчин сайд Пак 21 настай монгол оюутантай нутаг буцах хүртлээ нууц амрагийн харилцаатай байжээ. Сүүлийн үед уг бүсгүй нь хүүхэдтэй болсон хэмээн их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн гэнэ. Пак түүнийг нь өгөөгүй тул бүсгүй “Сонин хэвлэл, эхнэр хүүхдэд чинь мэдэгдэнэ” хэмээн дарамталжээ.
Пак энэ хэргээр шалгагдаж байхдаа ажлаасаа халагдах өргөдөл өгсөн байна. БНСУ-ын Гадаад харилцааны яамныхан энэхүү хэрэг монголчуудыг солонгос хүнд дургүй болгож магадгүй хэмээн үзэж, Пакийн халагдах өргөдлийг хүлээн авч, ажлаас халсан маягаар асуудлыг дуусгасан аж.
Харин монгол бүсг үй орон нутгийн мафитай холбоо тогтоон, Пакийг улам сүрдүүлж эхэлсэн хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.