Moderator: mgl_300
Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн, өшөө хорсол санасан, зодсон зодуулсан, эдгэшгүй өвчнөөр өвдсөн гэх мэт хүний хамгийн муу муухай араншин, зовлон зүдгүүрийг үзүүлсэн кино.
Монголын ирээдүйн, иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөөд, зөгнөөд, зааж өгөөд, байгаа юм шиг эдгээр солонгос кино Монголын арилжааны телевизүүдийн ихэнх сувгаар гарах болж.
Солонгос киноноос хуулбарлан дуурайсан ХАНКҮК СОЁЛ өсвөр насны залуучуудын дунд их ажиглагдаж байна. Тэдний хувцаслалт, үс засалт , бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, ханкүк соёлын загварыг тэр чигээр нь илтгэх.
Өсвөр насныхны дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа зэрэг нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг. Мэдээж оюун бодол нь төлөвлөж амжаагүй байгаа өсвөр насныхны хүмүүжих сэтгэлгээнд энэ маш том нөлөө үзүүлж байгаа гэдэгтээ маргах хүн байхгүй биз.
Цаашилбал аймшигтай гэмт хэрэг, амиа хорлох үзэгдэл зэрэг нь ойрын жилүүдэд ихэсч байгаа нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд ч багагүй. Албаныхан ч хэлдэг. Бас л Солонгос киноны үр нөлөө. Солонгос олон ангит энэхүү кинонуудын нөлөөлөл үүгээр дуусахгүй нь. Монголчуудын маань амьдрах хэв маяг руу аль хэдийн нэвтрээд уусан шингээд орчихож. За тэгээд жил ирэх тусам салж байгаа гэр бүлийн тоог дурсах ч юм биш. Үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлөл үзүүлж байгаа охид эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг энд дурсахгүй өнгөрөөж болохгүй. Тиймээс ч бид Монгол гэр бүлүүдийн уламжлалт харьцаа ч солонгос киноны гарах гэр бүлийн соёлоор өөрчлөгдөж, уламжлагдаж магадгүй нь гэдгийг анхаарах цаг хэдийн болчихож.
УЙТГАРТ ДРАМЫГ ЭДНИЙ АЖИЛГҮЙ ХҮҮХНҮҮД ЭМЭЭ НАР ҮЗДЭГ ГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ