Энэ жилийн хавар энгийн бєгєєд єдєр тутмын загвартай гадуур хувцас зонхилно. Харахад энгийн ч сонирхолтой эсгvvр, олон оёдолтой пальто, цув болон хvрэм моодонд орж байна. Ерєнхий тєрхєєрєє "X" хэлбэртэй бєгєєд нарийн бэлхvvс, дэрвэгэр хормойтой загварууд охид,
бvсгvйчvvдийн гоо vзэсгэлэнг илтгэж, эмэгтэйлэг харагдуулна. Тиймээс бvсгvй та бэлхvvсээрээ бvстэй, "А" хэлбэрийн хормойтой цув, пальто сонгоорой. Гэхдээ хэдий сонин, содон эсгvvртэй ч даруухан, энгийн, бодит байдлаа хадгалсан байвал аятайхан харагдана. Дэлхийн загварын чиг хандлагыг дагаад зєрсєн энгэртэй, мєрєн дээрээ товч, оруулгатай гадуур хувцсыг хvмvvс тvлхvv ємсєж, хэрэглэж байна.
Єнгєний хувьд манай орны цаг агаарын нєхцєлд хар, саарал, цайвар шаргал болон байгалийн єнгєнvvд илvv тохиромжтой.
Тvvнчлэн нарийхан, євдєг давсан урт тvрийтэй гутал энэ хавар давамгайлна. Урт, нарийн хэлбэртэй учраас голдуу бараан єнгєтэй байвал зvгээр. Єсвєр насны охид ихэвчлэн урт, эрээн, шоотой оймсыг богино тvрийтэй гутлаасаа давуулж ємсвєл золбоолог харагдана. Урт нарийн гутал савхи, арьсан эдлэлээр хийгдсэн байвал илvv чамин. Танд гэж хэлэхэд моодыг тодорхой хэмжээгээр дагах хэрэгтэй ч хэт хошуурах хэрэггvй. Биеийн онцлогтоо тохируулан сонгож, биеийнхээ єєтэй хэсгийг ил гаргахгvйг хичээгээрэй.
Ялангуяа урт тvрийтэй гутал богино, бvдvvн шилбэтэй эмэгтэйчvvдэд зохимжгvй. Нєгєє талаас энэ жилийн загварын чиг хандлага ємнєх жилийнхээс илvv эмэгтэйлэг шинжийг тусгаж єгснєєрєє онцлог. Єнгєрсєн онд ерєнхий тєрхєєрєє "Н" хэлбэр бvхий эршvvд загвар голлосон бол энэ жил бvсгvйчvvдийн гоо сайхныг илтгэсэн сонгодог загварын хувцас, эдлэлvvд олны анхаарлыг татна. Загварын онцлогоо дагаад ч тэр vv урт, шулуун vс сайхан харагдана.