Moderator: mgl_300
--------Эхнэр нь хэт эрх мэдэлтэй гэр бүл аз жаргалтай байж чаддаггүй ----
Дуулгавартай, эхнэрийнхээ ааш аягийг дагадаг эрийг хүмүүс “Эхнэрээ толгой дээрээ гаргасан” гэж ярьдаг. Ихэнх тохиолдолд эхнэр нь нөхрийнхөө зөөлөн занг далимдуулан дураараа авирлах нь бий. Ийм гэр бүлд халуун дулаан уур амьсгал гэхээсээ илүү далд түгшүүр, үл зөвшилцөл ноёрхож байдаг. Эхнэр нь асуудлыг үргэлж шийдэх гээд байвал итгэлцэл, харилцан ойлголцох нөхцөлгүй болдог. Уур амьсгал ийм байгаа үед гэр бүл аз жаргалтай байж чаддаггүй.
Эмэгтэйчүүд гэр бүл болохоосоо өмнө ямар зан авиртай эрийг ханиа болгох хүсэлтэй байгаагаа тодорхой мэдэж байх нь чухал. Бусдын жишгээр томоотой нөхөртэй болчихоод таарахгүй байх нь олон. Ямар ч эр хүнтэй гэр бүлийн харилцааг бий болгоно гэдэг амаргүй зүйл. Юуны өмнө “Энэ миний гарт юм байгаа юм чинь би удирдах ёстой” гэсэн хоосон бодлоор өөрийгөө бүү хуураарай.
Дуулгавартай, хэлснээс чинь тэр бүр зөрүүдлээд байдаггүй эрэгтэй хүн танд таалагдахын тулд сэтгэл доторх бухимдлаа ил гаргахгүй байж чаддаг. Үүнийг нь далимдуулах хандлага хэтэрвэл гэр бүлийн уур амьсгал нэг л мэдэхэд уйтгар, түгшүүр дүүрэн болно.
Эр хүнээс санаачлага, шийдвэр гаргуулж байхын тулд та өөрийн хандлага, харилцаагаа өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвээс бүгдийг ганцаараа шийдсээр байгаад, ханийн нөмөр нөөлөг, түшиг тулгуургүй хоцорч мэднэ.
Эвсэг гэр бүлд ч үе үе зөрчил үүсдэг
Ийм үед харилцаа муудлаа гэж хосууд айдаг. Асуудлаа зөв шийдвэрлэж сурвал харин ч ашигтай. Гэр бүл доторх зөрөлдөөн гарах нь амьдралд байдаг л үзэгдэл хэмээн мэргэжилтнүүд үздэг. Ийм учраас зөрчлийг анхааруулга, сэрэмжлүүлэг гэж хандаж, үл ойлголцлыг арилга.
Эр, эм хүмүүсийн сэтгэлгээ огт өөр. Тиймээс хэн нь юуг буруу ойлгосон тухай ярилц. Зарим гэр бүл гомдол, сэтгэл дундуур байдал, үл ойлголцлоо ил гаргахгүй, дотроо хадгалж явдаг. Энэ нь аажимдаа нэг нэгэндээ анхаарал тавьдаг харилцан хүндэтгэл, итгэлцлийг арилгана. Иймээс бусдын өмнө сайхан гэр бүл шиг харагдах гэж, өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө нууж болохгүй. Санал зөрөлдөөн, хоорондын шийдвэрлэх асуудлыг хойш бүү тавь.
Гэхдээ уурлаж, эгдүүцсэн үедээ бүү ярь. Илүү дутуу зүйл хэлчихдэг тал бий. Ийм үед өрөөнөөсөө гарч яв, эсвэл гадуур хэсэг агаар амьсгалаад орж ирээрэй. Тайвширсны дараа тунгааж ярилцахад илүү үр дүнтэй. Хэрэв та байнга уурлаж, бухимдаж байгаагаа ойлговол өөрөөсөө “Өөрийн зөв гэдэгт бат зогсох уу, эсвэл хэвийн харилцаагаа хадгалах уу” гэж дотоод сэтгэлээсээ асуу.
Хэрүүл маргааны үед алиалж, хошигно, нөхцөл байдалд тохирох онигоо ярь. Нөхрийн тань зөв бол ”Чиний зөв байсан шүү” гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв буруу байсан бол, иймэрхүү үед эрчүүд эвлэрэхийг хүсэж, бэлэг өгдөг. Энэ нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч буй хэрэг биш юм.
Эр хүн сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй байж болно. Тэрбээр танд хайртай хэвээр, хамтдаа асуудлыг шийдэх арга хайхад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Та түүний бэлгийг өөдөөс нь шидвэл харилцаагаа сайжруулах, алдаагаа засах гэсэн оролдлогыг нь үгүй хийчихнэ.
Бүхнийг мартаж, хүзүүнд нь асаж талархаж бас болохгүй. Асуудал шийдэгдээгүй тул дараа дахиад л маргаан, зөрчил гарна. Та алтан дундажийг нь олохыг хичээгээрэй.