Бичлэгийн тоо 3,329

101, 102, 103, 105 МЭДЭЭЛЖ БАЙНА

II/28-ны 20.00 цагаас III/1-ний 08.00 цаг

-Нийслэлийн Онцгой байдлын газар есөн дуудлагатай хоносны зургаа нь гал түймрийнх агаад бүгд айлын гэр орон шатсан тухай байв. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байшингийн дээвэр, тааз, амбаар шатсаныг гал сөнөөгчид унтраасан бол Эмээлт өртөөний зүүн талд амьдардаг иргэн П-гийн тав, Чингэлтэй дүүргийн XIX хороо Тахилтын гуравдугаар гудамжинд иргэн О-гийн дөрвөн ханатай гэр шатаж, хоёр айл орох оронгүй боллоо.


-Замын цагдаагийн газрын жижүүрийн утас 171 удаа дуугарчээ. Автын осол гарч, хүн гэмтсэн тухай дуудлага гурав ирсэн байна. 54 жолооч согтуу байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсоныг замын цагдаа нар илрүүлэв. Тэдний хоёр нь осол гаргажээ. -Оршин суух газар, ажилгүй Г гэдэг 45 настай эрийг Сүхбаатар дүүргийн IV хорооны 40 дүгээр байрны орцонд хоног төөрүүлж байхад нь тус байрны оршин суугч, 26 настай Э гэдэг залуу найзуудтайгаа нийлэн зоджээ. Бусдад зодуулж, цус нөжтэйгөө хутгалдсан Г-г уг байрны жижүүр олоод Яаралтай тусламжийн төвд дуудлага өгсөн байна. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч, гэмтлээ даалгүй нас барсан гэнэ. Хүн зодсон залуусыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн болон Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд саатуулан шалгаж эхэллээ.


-Монголын хүн ам 18-аар нэмэгдлээ. Тэдний 12 нь хүү, зургаа нь охин. Дөрвөн хүүхэд нь энэ хорвоод мэндлэхдээ аав, ээжийгээ эцэг, эх хэмээн дуудуулах хувь хайрлажээ.


-Яаралтай тусламжийн төвийн эмч нар 200 гаруй дуудлага хүлээн авч, тусламж үзүүлэв. Даралт огцом ихэссэн, зүрх өвдсөн зэрэг хууч өвчний дуудлага цөөнгүй хувийг эзэлжээ. Ханиад хүндэрч халуурсан, зам тээврийн осолд өртсөн хүнд тусламж үзүүлэхийг хүсэж 60-аад иргэн хандсан байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4262287/e50/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6390
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6839
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6654
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6615
» Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7818
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7039
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7074
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7364
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7568
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6991
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8392
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6205
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6900
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6331
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6633
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6592
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8854
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8283
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6757
배너신청
자생병원

배너신청