Бичлэгийн тоо 3,329

 “Мянганы зам” төслийн хүрээнд тавьж буй авто замын хэвтээ тэнхлэгийн гол замын зүүн чиглэлийн трассыг УИХ 2008 оны нэгдүгээр сард шинэчлэн тогтоосон. Тэгвэл одоо хэвтээ тэнхлэгийн хоёр талд өөрчлөлт оруулах гэж байна. Хэвтээ тэнхлэгт нийт 2819 км зам, барилгын ажил хийхээр төлөвлөснөөс хатуу хучилттай 753 км авто зам тавьсан. Одоо ийм 521 км зам тавьж байгаа аж.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Мянганы зам”- ын хэв тээ чиглэлд өөрчлөлт оруулахаар 2011 оны хоёрдугаар сарын 8-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд төслөө та нилцуулжээ. Энэ төслийг УИХ дэмжвэл уг замын хэвтээ чиглэлд дараах өөрчлөлт орно. Үүнд, хэвтээ тэнхлэгийн зүүн талаас улсын хил-Сүмбэр гэсэн чиглэл нэмж, Дашинчилэн-Өгийн доод гүүр Батцэнгэл-Хануйн гүүр гэсэн чиглэлийг Дашинчилэн-Өгийнуур-Батцэнгэл-Их тамир болгож өөрчилнө.

Баруун чиглэлд Цахир-Загастайн зүүн эхний давааИдэр- Яруу-Эрдэнэхайрхан-Завхан, Тээлийн бэлчир-Дөргөн чиглэлийг Цахир-Тосонцэнгэл-Тэлмэн-УлиастайЗавханмандал- Дөргөн болгоно. Мянганы замын хэвтээ чиглэлийг ингэж өөрчилснөөр Сүмбэр-Монгол Улсын хилийн чиглэлд 100, Архангай айм гийн Батцэнгэл сумаас Ихтамир сумаар дайран Хануйн гүүр хүртэл 65, мөн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл-Тэлмэн-Идэр-УлиастайЗавханмандал чиглэлд 438, нийт 603 км зам чиглэл шинээр нэмэгдэх юм.

Харин Цахир-Загастайн зүүн эхний даваа-Идэр-Яруу-Эрдэнэхайрхан хүртэл 334, Батцэнгэл-Хануйн гүүр хүртэл 45, нийт 379 км урт зам хэвтээ тэнхлэгээс хасагдах нь.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4262277/966/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6388
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6838
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6653
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6613
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7816
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
» Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7037
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7073
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7363
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7566
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6990
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8390
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6204
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6899
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6329
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6631
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6590
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8852
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8281
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6755
배너신청
자생병원

배너신청