Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Савангийн дуурь буюу олон ангит киног нийгмийн амьдрал ядуу, хөгжил буурай орны иргэд үздэг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дэлхий дээр энэ мэт үзэгдэл амьдрал туйлын хэцүү Латин Америкт түгээмэл бөгөөд ерээд оноос хойш монголчуудыг байлдан дагуулаад байна. Эндээс улс орны маань амьдрал ахуй, ард олны боловсрол ямар байгааг бэлхнээ харж болно. Үзэх нь бүү хэл яг дуурайлган кино бүтээж байгаагийн нэг нь М.Эрдэнэбат зохиолыг нь бичиж, УДЭТ-ын жүжигчин Т.Хулан тэргүүтэй хэсэг залуус “Сарны нулимс” олон ангит кино.
Жүжигчин Т.Хулангаас бусдыг эс тооцвол энэ киноны уран бүтээлчид сумын сургуулийн багт наадмын хэмжээнд жүжиглэсэн гэхэд болно. Энэ нь өнөөх манайхныг байлдан дагуулаад байгаа Солонгосын олон ангит киног дуурайж мөнгө олох гэсэн арга болохоос савангийнхаа дуурийн утга учрыг нь ч ойлгосон юмгүй. Үүн лугаа адил Солонгосын захын хэсэг залуус өөрсдөдөө тохирсон зах зээлээ эрж, амьдрах аргаа олдог аж. Түүнээс биш тэднийг жинхэнэ дэлгэцийн урлаг хэзээ ч хүлээж авахгүй.
Тэдний зах зээл нь Солонгосын гэрийн эзэгтэй нар байдаг. Эзэгтэй эзэгтэйдээ нөхрийнхөө хоолыг хийж гэрээ цэвэрлэхээс өөрийг сурч мэдээгүй, үзээгүй тийм зах зээлд зориулан уг савангийн дууриа бүтээдэг. Үнэндээ бол солонгос эмэгтэйчүүд эзэгтэй нэртэй боол байдгийг бид мэдэх. Тэд гараад театрт үзвэр үзэх, олонтой нийлж, нүд тайлах эрхгүй шахам байдаг. Тийм ч учраас гэр зуурын эх захгүй ажлаас түр хөндийрч алжаалаа тайлах хэрэгсэл нь энэ олон ангит кино.
Ерээд оноос хойш маш олон кино монголын киноны зах зээлд нэвтэрсэн. Энэ бүгдийг дурьдахад багагүй цаг орно. Харин өнгөрсөн долоо хоногт саяхан бидний сэтгэхүйг угаагаад дууссан “Эхнэрийн урхи” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Ун Жэ буюу Чан Сон Хи, “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Ду Хан буюу Ан Жэ My нар болон Солонгосын ардын хөгжмийн хамтлаг, рок попын төлөөлөл хүрэлцэн ирж “Юм үзэж, нүд тайлаагүй” биднийг хөл алдахад хүргэв.
Солонгостоо ч нэр нь түгээгүй, гэрийн хэдэн авгай нар л таних хэдэн жүжигчин ирээ л биз, тэнд хөл алдахын хэрэг юун. Үүнээс олон жилийн өмнө 1995 онд Венесуэлийн телевизийн “Халтар царайт” хэмээх олон ангит кино нийт түмнийг байлдан дагуулж, түүнийг үзэх гэж амиа алдаж байсан түүх ч бий. Мөн киноны гол дүрийн жүжигчин бүсгүй манай улсад айлчлахад дарга цэрэггүй хөл алдаж, тосч бие засуулах нь халаг буцаасан.
Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Холливудын нэрт жүжигчин Жулия Робертс ирээд Улсын сайн малчин Б.Хэнмэдэхэвийнд зочилж ахуй цагт манай улсын Ерөнхий сайд нисдэг тэрэг хөлөглөн очиж байсан. Дэлхийд данстай жүжигчин ирэх нь урлаг болон ард түмэнд сайн талтай ч тэнд бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд очих ч гэж, яах гэсэн юм бол доо. Ийн Холливудын жүжигчнийг ирэхэд бид хөл бүү хэл толгойгоо алдсан түүхтэй дэлхийд ганцхан улс орон. Гэтэл 2000-аад оны эхээр юмсан уу, Солонгосын “ВаВу Vox” хэмээх охидын хамтлаг ирж, ард түмнийг төдийгүй хотын удирдлагуудын “Зүрхийг сугалж, нийслэлийн төвд хүртэл газартай болоод буцсан. Хамт амьдраач гэж урьсан хэрэг үү. Эсвэл…Ойлгох юм алга.
“Битлз” шиг бүр болъё, ид дэлхийд мандаж байгаа “Coldplay”, “Pyssycat dolls” юм уу, дэлхий дахинаа “ВаВу Vox” гээд хашгирдгийг мэдэхгүй юм байна. Монгол Улс гэдэг нэгэн цагт дэлхий дахиныг эзэлж, хатдын сайхан, эрсийн сайныг шилж, торго дурданд хөлбөрч явснаас харийн хэн ч мэдэхгүй нэгний өмнө ийн хөл, толгой алдаж явсан түүх байсангүй. Аливаа улс орны урлаг соёлд даган дуурайх, авах зүйл их байгааг үгүйсгэх аргагүй. Бид хилийн цаанаас л ирсэн бол тэр “тэнгэрээс унасан” мэт ойлгож, даган гүйх нь төвөгтэй. Манай нэгэн яруу найрагчийн тайлан тоглолтод Солонгосын “Тэнгэрийн жим” нэртэй хамтлаг ирснийг уншигч авхай та санаж буй.
Манай урлагийн байгууллагынхан хөөцөлдөж байж МУСТА цол олгож, нүдний булай болсон. Монгол Улсад насаараа дуулж нэрд гарсан уран бүтээлч ч өнөөхийг нь аваагүй байхад бид ингэх ч гэж дээ хэмээн толгой сэгсэрч суусан гунигт өдөр одоо ч сэтгэлээс үл гарнам. Бидний өгөх авах ч дүүрчээ, “Тэнгэрийн жим”-ийн энгэртээ зүүж очсон манай эрхэм шагналыг хараад учир мэдэх солонгосчууд ёстой л “Үхэр монголчууд” юм даа гэж доромжилсон байх даа гэж бодохоос ч халширна. Өнөөх “Хааны сангаас хишиг хүртээнэ” гэдэг шиг юм болсон.
Тэд Монгол Улсад юу хийсэн болоод улсынхаа урлагийн дээд шагналыг өгч байгаа хэрэг вэ. Үүнийг хойш тавиад савангийн дуурийнхаа хэсэгт очиход мөн л олон гунигт түүхийг өгүүлэх болно. Өнөөдрийн охид залуус яг л олон ангит кинонд гардаг хүмүүс шиг хувцаслаж, тэдэн шиг аяглаж явна. Бүр тэдэн шиг дурлаж, үхэж, сэхэж явааг харахад улсын маань эмгэнэл юм даа гэхээс өөрийг өгүүлж эс чадна. “Гурван марал од”-ын гол дүрийн бүсгүй Сү Ён, “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Ду Ханыг дуурайн хувцасласан охид, залуус гудамжаар нэг болсон. Олон ангит кино эхэлсэн цагаас хойш өнөөх л киноны тухай, өглөө ажилдаа ирсэн ч өнөөх л савангийн дуурийн тухай, гудамжинд, нийтийн унаанд, уушийн газар гээд бүгд солиорчихоогүй баймаар даа гэмээр цаг үед амьдарч дуусгах нь. Бидний амьдарч буй цаг үе бол яах аргагүй шилжилтийн үедээ орох байх. Гэхдээ л 20 жил гэдэг савангийн дууриас салах нь бүү хэл дэлхийн тавцанд киногоо гаргачих цаг хугацаа.
Одоогоос нэг сарын өмнө хэсэг кино судлаач болон телевизийн ажилтнууд ярих нь манайх гадаадаас сайн киног нь авах гэхээр мөнгө байдаггүй учир өнөөх гэрийн авгай нарын үздэг савангийн дуурийг авахаас өөр арга байдаггүй, өөр яах билээ хэмээн ярьж сууна. “Авахаа л больё” гэж нэг ч судлаач дуугарсангүй нь харамсалтай. Угтаа бол судлаач, шүүмжлэгчид гэдэг урлагаа цэвэршүүлж, өт хорхойг нь түүж байх ёстой атал ийн хээв нэг хэлж суугааг сонсоод хэзээ нэгэн цагт савангийн дууриас салах эсэхэд эргэлзэнэ. Үүнийг гадаадад зөвхөн гэрээс гарах эрхгүй айлын авгай нар үздэг болохоос биш манайхан шиг найман настай балчраас эхлээд 80 настай буурал нь хүртэл зэрэгцэн суугаад уулга алдан үздэггүй л байх.
Савангийнхаа дуурийг эмч, багш, инженер, бүр оюун сэтгэхүй нь арай өөр зүйлд ажиллаж, түүний төлөө тэмцэж байх ёстой урлагийн салбарынхан, тэр дундаа яруу найрагчид хүртэл үзэж суугааг харлаа. Ийм бэлэн бөгөөд өлөн бантан ам руу халбагдаж хийгээд байвал ард түмэн хэзээ ч театр орохгүй, хэзээ ч номын сан орохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Үүнд арга байхгүй биш байгаа. Төрөөс тусгай бодлого явуулж, ард түмнийхээ оюун санааг цэвэрлэх цаг болсон гэдгийг ч дурдая. Та бүгд л бодлого гаргаж, олонд хүргэхийг хязгаарлачихвал болох нь тэр, өөр юу нэхэх вэ. Эдгээрийн оронд өөрсдөө аятайхан олон ангит кино хийчих байлгүй дээ. Амьдрал туйлын ядуу, урлаг мөхөс Латин Америкчууд л үздэг болохоос дэлхийн аль ч улс оронд ийм киног үзэхгүй. Тэр Англи, Франц, Герман, АНУ-д бол ийм зүйл байдгийг урлаг судлаачид нь л мэдэх байх. Савангийн дуурьт хөтлөгдөж, харийнханд “хөл алдсан” ард түмний оюун санаа иймхэн л байна даа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4247239/4f2/trackback

haliungo

2011.02.26 09:07:49
*.142.217.240

ELGEMSUU BITGII HUDLAA HUTSAAD BAI CHI.DANDAA GUILGACHI SETGEHUITEI YUM ORUULJ BAIDGIIN.NAADHIIG CHIN BICHSEN HUN SOLONGOSIIN TALAAR MEDDEGGUI HUN BAINA DAA.CHAM SHIG DANDAA DOOD TUVSHNIIHENTEI HARITSDAG DANDAA TEDNII TALAAR SONSODG HUN BNA.NAAD YADUU TARHIA UGAA TUUHII ELEG ZAVAAN OMHII MINI.

CHI HEREV SOLONGOST BAIDAG CHIN UNEN L BOL ZAILSAN CHIN DEER BAIH.

DURGUI GAZRAA UZEN YADAJ BAIH TIIM YADUU AMIDRALTAI YUM UU ESVEL?

plus6650

2011.02.27 20:45:20
*.227.83.40

kakakakak haliunaaa yostoi zov bichjee gej kakaka

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
24906 ГАДААД ХҮНТЭЙ ЗОВЖ БАЙНАА ТАМИНЭЭ ЯАХ БЭ ???????ХЭЦҮҮ ЮМАА !!!!!! [16] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-27 1603
24905 intrenet hariulj uguuch [4] Tiim VV 2011-02-27 804
24904 kargo ? [1] Хонгорзул11 2011-02-27 733
24903 uye uye hooloi ruu haluu orgiod, tseej horsoj bgaa yum shig bolood bnaa? [2] gongormaa 2011-02-27 1472
24902 byh torliin banknii batalgaa gargana,,,,010-9821-3721,,,naidvartai,, mgltaun604 2011-02-27 503
24901 Хүний шүлс [1] eej mini 2011-02-26 1545
24900 Бөгж юуг өгүүлдэг вэ? file [2] eej mini 2011-02-26 2895
24899 хэрэглээ [1] oh my god 2011-02-26 764
24898 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gmobilemn 2011-02-26 516
24897 heleed uguuch [1] aav mine 2011-02-26 829
24896 eejuudees asuuya bas orchuulaad ogooch [3] Selen88 2011-02-26 778
24895 sainuu busguichuudee Gmobile iin tuhai asuuh zuil bna [6] zolzogo. 2011-02-26 1002
24894 Өндгөвчний үрэвсэл нь эмчид цаг алдалгүй хандвал төгс эмчлэгдэнэ МАРАЛГОО 2011-02-26 2844
24893 Бүсгүй та өөрийнхөө сарын тэмдэг ирсэн өдрөөр аливааг урьдчилан мэдэх боломжтой file МАРАЛГОО 2011-02-26 3335
24892 Busguichuuddee shinesoel 2011-02-26 568
24891 beldemel???????????????/ [2] aav mine 2011-02-26 725
24890 viznii talaar asuuya [1] hehe_3333 2011-02-26 762
24889 huhund yaj suu oruulah ve? [3] [4] ringoo 2011-02-26 8516
24888 asuuyaa Smoke_BaBy 2011-02-26 490
24887 ЧИ МАЯГЛААД ҮҮНИЙГ БАЙНГА ХИЙХГҮЙ БОЛ ИЙМ Л БОЛНО !!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-26 1774
24886 Жирэмсэн үеийн шамбрам file [1] eej mini 2011-02-26 2689
24885 Хүүхдээ хэрхэн усанд оруулах вэ? file [1] eej mini 2011-02-26 1956
24884 Solongosiin irgentei ger bul bolhod [5] eej mini 2011-02-26 728
24883 EEjuudees bolon elgemsuugees asuuh ni......yaraltai [19] hunter™ 2011-02-26 1776
24882 EEJ EGCH naraa end elchin saidin yam deer gerleltee batluulj bsan ....asuuh ni... [6] hunter™ 2011-02-26 1230
24881 agaariin achaa haana hymdhan abdag be? [2] jimbur 2011-02-26 754
24880 2EM HARIIN UILDVERIIN AJIL BNA MR ESUDER 2011-02-26 653
24879 UIDAJ SUUGAA BUSGUI BAIVAL... ezengui aral 2011-02-26 678
24878 busguichuudee asuuya [3] rtugsuu 2011-02-26 761
24877 eejuude asuuya [5] Bi Eej 2011-02-25 3846
24876 byh torliin banknii batalgaa gargana,,,,010-9821-3721,,,naidvartai,, mgltaun604 2011-02-25 471
24875 СОЛОНГОСТ МОНГОЛ ЗАЛУУ АНХААР--- ХАМГИЙН ИХ ҮЗСЭН МЭДЭЭЛЭЛ!!!!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-25 1269
24874 asuuh ym baina!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [3] boogo0 2011-02-25 1143
» СОЛОНГОСЫН САВАНГИЙН ДУУРИЙГ МОНГОЛ ХҮН ҮЗЭХГҮЙ.......... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-25 1051
24872 asuuyaa [1] XaP.XaC 2011-02-25 752
24871 hi egch naraasaa asuuya mun elgemsuu egchees [3] seegii76 2011-02-25 860
24870 deejin koreagiin utas hed ve [4] hongoroooo 2011-02-25 1157
24869 ktf-n kartnii utastai hun bnuu [2] mildman 2011-02-25 738
24868 Ам гэмтвэл яах вэ ? [1] eej mini 2011-02-25 1302
24867 Хүүхдээ дүүтэй болгох гэж байгаа бол file [1] eej mini 2011-02-25 753
24866 ♣♣ТЭЖ0НД ГОО САЙХAНИЙ САЛОН АЖИЛЖ БАЙНA♣♣ sekv_boy 2011-02-25 2074
24865 tus bolooch [2] boogo0 2011-02-25 1147
24864 yaraltai [1] $$ 2011-02-25 502
24863 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-02-25 494
24862 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ ... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-02-25 508
배너신청
자생병원

배너신청