Бичлэгийн тоо 3,329
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, манай Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “МоЭнКо” компанийн хувьцаа өчигдрийн арилжаагаар 2.7 хувиар хямдарч, нэгж нь 1.81 хонконг доллар болжээ. Өнгөрсөн нэг жилийн дотор уг компанийн үнэт цаас 4.2 хонконг долларт хүрч байсан удаатай ч сүүлийн үеийн арилжаагаар ханш нь тогтмол унаж буй билээ.
“МоЭнКо”-гийн зах зээлийн үнэлгээ 12.29 тэрбум хонконг доллар болсон байна. Харин Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хүннү коал”-ын үнэт цаас мөн л 1.2 хувиар хямдарч, 1.205 австрали доллараар үнэлэгдэх болов. Өчигдөр тус компанийн 2.196.747 ширхэг хувьцаа арилжигдсан байна.