Moderator: mgl_300
Уг нь эсрэгээр төмсийг таргалуулдаг гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар энэ нь тийм биш болох нь тогтоогджээ. Төмсийг ад үзэх гол шалтгаан нь түүнд агуулагдах цардуул, нүүрс ус юм. Судалгаанаас үзэхэд зөв аргаар боловсруулагдсан төмс нь жин нэмэгдэхэд нөлөөлөх ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогджээ. Харин ч эсрэгээр турах зорилготой хоолны дэглэмд тохирох аж. Хальстай дундаж хэмжээний төмсөнд гадил жимсэнд байхаас илүү кали агуулагддаг байна. Түүнчлэн С витамины бүтэн өдрийн бараг норм тэр чигээрээ байдаг. Чанасан эсвэл жигнэсэн төмсөнд өөх тос, натри, түүнчлэн ямар ч холестерин байдаггүй нь биеийн жинг хэвээр байлгах, турахад нөлөөлөх нь тодорхой. Харин төмсийг хуурч шарах нь өөх тосыг бий болгоно. Ер нь хоолны хатуу дэглэм баримтлах, аль нэг хүнсэнд хэт хязгаарлалт тавих нь турахад онцгой нөлөө үзүүлэхгүйгээс гадна эрүүл мэндэд тустай биш. Жишээ нь 150гр жинтэй төмсөнд ердөө л 100 ккал илчлэг агуулагддаг байхад шарсан эсвэл химийн аргаар боловсруулсан чипсэнд төмсний илчлэг 400ккал болтол нэмэгддэг байна. Төмсний нухаш гэхэд л ходоодны хүчил ихтэй хүмүүст тохиромжтой. Тиймээс эмчилгээний хоолны дэглэмд оруулсан байна. Жигнэсэн төмс кали ихээр агуулдаг учраас зүрх судасны өвчтэй хүмүүст тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа төмсний хальсанд нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоход тустай бодис бий. Төмсийг шарах явцад канцероген буюу хорт бодис ялгардаг болохыг санууштай. Чанасан төмс, луувангаар төрөл бүрийн салат хийж болно.