Moderator: mgl_300

Барууны орнуудыг   хөгжилтэй, хүний эрхийг хүндэлдэг гээд   шуураад байх нь учир дутагдалтай гэдгийг  дараах баримтаас харж болох юм.

Сараа анх нөхөртэйгээ Бээжин хотод танилцжээ. Залуу Леонард Бээжинд ажлаар зорчиж байхдаа нэгэн монгол бүсгүйтэй танилцаж улмаар сэтгэл алдран түүний хаягийг авч заавал монголд очихоор ам өгчээ. Тун удалгүй хэлсэн амандаа хүрч Сараагийн араас ирэн түүнд сэтгэлтэй болсноо илчилж гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэрээ болооч гэж хүссэн бөгөөд бүсгүй зөвшөөрч түүнтэй хамт Швейцарь улсад амьдрахаар ирсэн байна. Энэ явдал 2008 онд болсон бөгөөд тэр жилдээ Сараа амаржиж нэгэн хүү төрүүлж түүндээ Чингис хэмээх нэр хайрлажээ. Нөхөр нь банкны ажилтан байсан бөгөөд үндсэндээ дутагдах гачигдах юуны ч зовлон үзэхгүй амьдрах боломж нь бүгд бүрдсэн байлаа.

Нөхөр нь ажлын шугамаар байнга гадагшаа зорчино, Сараа хүүгээ өсгөж гэрээ сахихаас өөр ажил үл хийнэ. Ийм маягаар нэг жилийг ардаа өнгөрөөсөн бөгөөд хааяа гарч хүнтэй уулзаж, сэтгэлээ онгойтол сайхан ярилцах юмсан гэсэн хүсэл төрөвч нэгд монголчууд цөөхөн хоёрт хэл ус   нэвтрэлцэхгүй учир гадны найз нөхөдтэй болох асуудал амархан биш байлаа. Ингээд азаар санаандгүй гудамжинд таарсан анхны монгол хүнтэйгээ танилцаж түүгээр дамжуулан бас  бидэнтэй  танилцаж магнай тэнийтлээ баярласан бөгөөд бид гэдэг маань цагаачлалын шугамаар орогнол хүссэн цөөхөн тооны хүмүүс байлаа.

Ингээд уулзалдах боломж олдвол утас шөрмөсөөр холбогдож  хүүгээ түрсээр хүрч ирээд хамтдаа цуг сууж элдэв сонин чалчиж кайф аваад явах нь түүний хувьд үнэхээр сайхан байдаг байлаа. Нэг өдөр л нөхөр нь энэ тухай мэдээд цухалдаж монгол хүмүүстэй уулзаж , хөөрч байх чинь надад таалагдахгүй байна. Гэртээ бай гэж тушаах аятай хэлж. Өдөржин гэрийн мухар сахиж хэвтэх нь дэндүү уйтгартай байна, харин ганц нэг монгол хүмүүстэй танилцсан нь надад их сайхан байна гэж ойлгуулсан боловч гэрээс гармаар байвал франц хэл сур гээд  дамжаанд бүртгүүлж өгсөн ба дахин  монголчуудтай холбоотой байхыг хориглосон байна. Ингэлээ гээд юм өөрчлөгдөх биш дамжааны нэг цагийн хичээл дороо дуусч хааяа хүүгээ түрсээр яваад л ирнэ. Манай хотод ердөө бид хэд 6, 7- хон хүн байж дээ. Миний эхнэр цайлган зочломтгой  хүн болохоор ирэх болгонд нь ганц нэг шил дарс хувааж уугаад зовлон жаргалаа хувааж цаг нөхцөөдөг байв. Ингээд нэг өдөр нутаг орон , аав ээжээ аймаар санаж байна нэг харьчихаад ирдэг юм билүү гэж ярьсан юм.

Манай хүн тэгэх боломж байвал тэгээч л гэж байсан. Ингээд Сараад мөнгөний асуудал байхгүй учир онгоцны тийзээ бичүүлээд монгол руу яваад нэг сар хиртэй болоод ирсэнсэн. Эндээс л том асуудал үүсч нөхөр нь түүнийг галзуу, солиотойгоор нь дуудан хорьж цагдах нь ширүүссэн билээ. Явахдаа миний зөвшөөрөлгүй явсан энэ чинь гэмт хэрэг энэ тэр гэж ном уншсан юм байх. Ийм маягаар харьцсан нөхөртэй гомдоод түүнтэй ам мурийсан нь нэг бус  удаа байсан бололтой, нэг өдөр хөл, бие нь хөх няц болтлоо зодуулаад манайд ирж эхнэрт минь хэцүү байна, яах вэ , яаж ийм маягаар амьдралыг дуусгах вэ зөвлөгөө өгч туслаач гэжээ. Намайг гаднаас орж ирэхэд биеэ нууж ичиж байсан хэдий ч тэр зодуурын ул мөрийг тэр дор нь анзаарсан юм. Ингээд тэр хоёр удаан зөвлөлдөж эцэст нь хүүгээ аваад монгол руу буцах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн байлаа.

Яагаад эцсийн цэг тавихаар шийдсэн бэ гэхээр Сарааг нөхөр нь сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлж  гажигтай, хүүхэд асрах чадваргүй гэсэн акт гаргуулах төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд үүнийхээ дараа гэр бүлээ цуцлуулна гэдгээ мэдэгдсэн байлаа. Хэрэв Сараа ийм шийд гаргаагүй бол хүүгээ алдах нь ойлгомжтой болсон байлаа. Ингээд л бараг баяртай ч байхгүй гэнэт алга болсон юм, алга болох ч гэж дээ төрж өссөн өлгий нутагтаа буцаж , тэр хангалуун амьдрал , сайхан хаус, мөнгө, бололцооноос илүү сайхан эрх чөлөө гэж байдаг юм гэдгийг нөхөртөө үүрд ойлгуулсан юм.

Түүнийг явсны дараа сонин хэвлэлүүдээр хайж байна гэж мэдээ гараад л өнгөрсөн юм. Гэтэл өнгөрсөн оны 6 сарын 27 ны өдөр тутмын (Le Matin)
Өглөө сонинд « Tүүний хүүг эх нь хулгайлан Монгол яваад сураг тасрав » гэсэн сүртэй нийтлэл гарав. Леонард Жөнэв хотын Цагдаагийн дээд газраас швейцарь хүүхэд хулгайлагдсан гэдэг баримт гаргуулан түүнийгээ одоогийн ерөнхийлөгч, тэр үеийн гадаад хэргийн сайд Мишелин Калми Реи, Үндэсний Хорооны тэргүүлэгч Андрэ Буньон  нарт хүүгийнхээ хэд хэдэн фото зураг, мөн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг олшруулан илгээгээд хүүгээ монголоос авчруулах асуудлыг хөөцөлдөхийг шаардсан байна.

Ингээд удалгүй Монгол улсын иргэний болон гэр бүлийн хууль, Швейцариас ялгаатай байдаг тул таны хүүг авчрах асуудал нь нэн хүндрэлтэй бараг бүтэхгүй зүйл гэсэн хариу аваад туйлын ихээр бухимдсан бөгөөд өнгөрсөн жил Ливи улсад барьцаалагдсан байсан швейцарийн иргэн Макс Гөлдиг суллуулахад гаргасан шигээ чармайлт гаргавал хүүг минь надад авчрах боломжтой гэж дуугарчээ. (Ливи улсын ерөнхийлөгчийн хүү энд зочид буудалд зарц нараа зодсон хэргээр цагдаад саатуулагдан шоронд нэг хоносон бөгөөд түүний хариуд швейцарийн  бизнесмен А. Гөлдийг 168 хоног барьцаалсан юм) Ингээд хүүгээсээ хагацсан эцэг түүнийг монгол руу хулгайлагдахдаа ой хагастай байсан одоо нийтдээ хүний нутагт 62 сарын хугацаа өнгөрч 7 настай болсон , тэнд амьдралын нөхцөл маш муу , хүү минь тэнд монголоос өөр хэл сурахгүй , тэр хэлээр амьдрана гэж бодохоор ирээдүйгүй амьдрал хүлээж байгаа, хэрвээ энд байвал олон улсын чиглэлээр боловсрол эзэмшиж их чухал хүн болох ирээдүй байлаа гэжээ. Өөрөө очоод хөөцөлдөөд аваад ирэхгүй юу гэсэн сурвалжлагчийн асуултанд тэнд очоод би хэн ч биш, аавыгаа гэж танихгүй, хэл нэвтрэлцэхгүй бас тэгээд хаана байгааг нь ч мэдэхгүй гэж хариулаад манай улсын төр засаг буурай орноос хүнээ нэхээд авч чадахгүй байгаад гомдолтой байна. Элдэв зүйл бодож сэтгэл эмтэрч явна , хүүгийнхээ бүх юмыг хаяж, өрөөг нь хоосолсон ч байдал өөрчлөгдөхгүй болохоор нь бүүр нүүгээд өөр хотод амьдарч байгаа хэмээжээ. Уншигч та юу гэж бодож байна? Миний хувьд Сараа зөв шийд гаргасан болов уу, хэрвээ тэр хүүгээ алдсан бол өдийд галзуурчихсан байх гэдэгт эргэлзэхгүй. За мундаг, мундаг. Чингис Чингисийн монголд амьдарч байгаа

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/4228966/fff/trackback

blgmjl

2011.02.21 17:29:54
*.252.18.107

MEDEELLIIN EX SURVALJ

 

WWW.CEKC.MN

 

LEGEMSUU

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239303
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366771
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524315
24726 СОЛОНГОСЫН МЕТРОНД ИНГЭЖ ........ ТА БҮГД АНХААРНА УУ !!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Feb 22, 2011 988
24725 TAALAGDAH ALBAGUI ......ID TAI EGCHEE [1] suren9 Feb 22, 2011 1138
24724 yaraltai helj ogooch huuhnuude [2] MR ESUDER Feb 22, 2011 910
24723 ANSAN daxi KHAN BANK file money$$$ Feb 22, 2011 620
24722 Asuuh zuil bnaa [7] Dano Feb 22, 2011 1603
24721 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД Feb 22, 2011 669
24720 Нийт хууль бусаар амьдарч буй монгол иргэдэд анхааруулах нь !! [2] anuuka Feb 22, 2011 18540
24719 EGCH NARAA NADAD ZOWLOOCH [5] uka888 Feb 22, 2011 1113
24718 <<<<<<<<МАРТЫН 8-- БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗОРИУЛАВ >>>>>>>>>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Feb 21, 2011 2638
24717 <<<СОЛОНГОС БЭЛЭН ХООЛ ЛАМЁН ИДЭЖ БОЛОХГҮЙ !!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Feb 21, 2011 1315
24716 tuslaach [4] 0415 Feb 21, 2011 2202
24715 hi.yum asuuy oo [1] арвай Feb 21, 2011 849
24714 asuuya heleed ogooch [1] nz_2002 Feb 21, 2011 909
24713 eejuud bolon elgemsuugees asuuya... [2] 사랑 Feb 21, 2011 928
24712 Vnegui yumuu hyamdhan vzdeg shvdnii emneleg zaaj ogooch. [2] bvjin tuulai Feb 21, 2011 1307
24711 Ervvl mendiin daatgaliin talaar zovlogoo ogooch [3] bvjin tuulai Feb 21, 2011 1077
24710 yawal deer ym boloo helj ogch tus bolooch [4] tuslay Feb 21, 2011 1238
24709 tuslaach [1] uujuu Feb 21, 2011 866
24708 ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL HIINE DVT Feb 21, 2011 634
24707 ЧИ ИЙМ Л БАЙХГҮЙ БОЛ НӨХӨРТӨӨ ГОЛОГДОНО.. ҮҮРД ГАНЦААРАА .............. [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Feb 21, 2011 1145
24706 sain bnuu busguicuudee bi yah we??? [1] ireedui tsag Feb 21, 2011 1029
24705 Төмс таныг туранхай болгоно file [1] eej mini Feb 21, 2011 3247
24704 ANSAN daxi KHAN BANK file money$$$ Feb 21, 2011 560
24703 Эмэгтэй хүний өөртөө хэр арчаатайг хөлөөс нь харж болно file eej mini Feb 21, 2011 2286
24702 Давсагны vрэвсэл буюу циститийг яаж бvрэн эмчлэх вэ? file eej mini Feb 21, 2011 7175
24701 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa Feb 21, 2011 613
24700 anai naraasaa asuuya [2] goodoo Feb 21, 2011 1045
24699 hohon deer naaj hohuuldeg zuuluvch [3] namuunka Feb 21, 2011 1235
24698 hi eejvvdee hvvhdiin tsai auuya [3] gal23 Feb 21, 2011 1077
24697 asuuy [2] moojig@oogii Feb 21, 2011 760
24696 hi elgemsvv egchee [3] hbk Feb 21, 2011 756
24695 sain bnuu egch naraas asuuyaa [3] urslan Feb 21, 2011 1074
» ГАДААД НӨХӨРТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ ХҮҮХДЭЭ ИНГЭЖ ........АНХААР !!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Feb 21, 2011 1123
24693 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ ... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP Feb 21, 2011 572
24692 mah asyyay ? [4] zahirma Feb 21, 2011 975
24691 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...50% Хямдралтай массаж MAKE-UP Feb 21, 2011 527
24690 Асуулт байна ээжүүдээ? [10] МАРАЛГОО Feb 21, 2011 2230
24689 ****БАНКНЫ БАТАЛГАА ГАРГАНА. ***010-5781-4488*** BANK_BATALGAA Feb 21, 2011 453
24688 Sate asuuya hee Feb 21, 2011 610
24687 60% hubiin hyamdraltai shildeg tergyyleh goo saihand zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 Feb 21, 2011 557
24686 solongos xelnii vnegvi bolon xyamd kurs meddeg xvn xelj tuslana uu... [3] Lizaa Feb 21, 2011 922
24685 eejuudee zuwluurei [4] olz_omog Feb 21, 2011 959
24684 hi ugluunii mend [1] 0415 Feb 21, 2011 913
24683 nadad tyslaach xvmvvsee xetsvv baina............... [3] tsenee Feb 21, 2011 1551
24682 60% hubiin hyamdraltai shildeg tergyyleh goo saihand zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 Feb 20, 2011 483
배너신청
자생병원

배너신청