Хүний хөгжил сангийн хишиг хувь:1.
Бэлэн мөнгө (Сард 21000Т, жилд 2520007) – Банкны дансанд бэлнээр
2. Оюутны
сургалтын төлбөр (2011 онд 500000Т) – Сургалтын төрийн сангийн дансанд бэлэн
бусаар их, дээд сургууль, коллежид өдрийн ангид суралцагч
3. Эрүүл мэндийн
даатгалын шимтгэл (Сард 670Т, жилд 8040Т) -Аймаг дүүргийн НДХэлтэсийн эрүүл
мэндийн дааггалын сангийн дансанд бэлэн бусаар малчин, оюутан, хөдөлмөр
эрхлээгүй иргэн
Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын
зөрчилгүй иргэн Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэнэ. Хүний хөгжил сангаас
2010 онд хуваарилагдсан хишиг хувиа тухайн ондоо багтаан аваагүй иргэдийн
хишиг хувийг 2011 онд нөхөн олгоно.
16-аас доош насны хүүхдийн хишиг, хувийг эх эцэг /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д олгоно. Гадаадад амьдарч байгаа Монгол улсын иргэний хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно.
Иргэд өөрсдийн санаачлагаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор Хүний хөгжил сангаас сар бүр бэлэн мөнгөөр хүртэх хишиг, хувийг нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэж болно.
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалд 2010-2011 оны хичээлийн жилд сурч буй иргэн ХХС-гаас 2011 онд бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувиас гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэж болно.
Хүртэх хишиг хувийг шилжүүлснээр тухайн суралцагчийн төлсөн төлбөр нь тухайн жилийн төлбөл зохих хэмжээнээс илүү гарч байвал их, дээд сургууль, коллеж нь энэхүү илүү төлөгдсөн хэсгийг дараа оны сургалтын төлбөрт шилжүүлэн тооцно. Хэрэв суралцагч төгсөх дамжааны оюутан бол түүнд сургууль нь төлбөрийн зөрүүг буцаан олгоно.
Суралцагчийн шилжилт, хөдөлгөөнтэй холбогдон гарах сургалтын төлбөрийн
тооцооны асуудлыг тухайн сургуульд мөрдөж байгаа дүрэм, журмыг баримтлан
зохицуулна.
Малчин, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн өдрийн ангийн
суралцагч, хөдөлмөр эрхлээгүй иргэн 2011 онд бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг,
хувиас гадна Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь
хүртэж болно.
Иргэдийн 2007.6.20-2011.1.1 хүртэлх Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй
/шимтгэл төлөөгүй/ хугацааны эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлнэ.
Иргэд
хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтан болон халамжийн
мэргэжилтэнд гаргана.
Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”