Moderator: mgl_300
СОЛОНГОС ГЭР БҮЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ҮСЧИН, ГОО САЙХАН, МАНИКУРЫН СУРГАЛТ
Уншсан 1552 vote 0 2011.02.19 09:29:01Солонгос гэр бүлтэй Монгол эмэгтэйчүүдэд зориулж, үсчин гоо сайхан, манекурийн 6 сарын сургалт, курс 2011 оны 3-р сарын 8 –ээс эхлэн явагдах тул та бүгдийг энэ сургалтанд хамрагдахыг урьж байна. Сургалтын төлбөр Солонгос улсын тэтгэлгээр явагдах болно.
Сургалтанд сурч төгссөн хүмүүст Солонгосын үсчин, гоо сайхны мэргэжлийн үнэмлэх олгож, сургалтын дараа ажлын байраар хангана. Нас хязгаарлахгүй.
Бурдүүлэх материал: Ургийн бичиг, иргэний үнэмлэх, төгссөн сургуулийн атестатын хуулбар, 2 хувь зураг болно. Сургалтыг мэргэжлийн монгол багш орчуулагатайгаар үдээс өмнө ба үдээс хойш явуулах болно.
Сургалтанд хамрагдахын хүсч байгаа хүмүүс 2011 оны 2 дугаар сарын 23 –ны 18 цагаас болох уулзалтанд ирж мэдээлэл авна уу.
Хаяг: 5 –р шугам, Чанханпён буудал, 4 –р гарц, 300 метр орчим яваад 3 замын ирмэг дээр орших Хан ян чон хён Эмнэлгийн хажуу дахь байрны 4 давхарт, Сөүл Монгол цуглааны байр.
Сорхугтани Бэхи Хатан ТББ.
Холбогдох утас 010-8050-8855
Эх сурвалж www.sorkhug.wordpress.com
МУУХАЙ ЯЛГАНАА ..ЗАВААН ЮМНУУД ШАЛ ДУРГҮЙ ХҮРГЭЧИХНЭЭ ..ХАЧИН ХАР ЮМАА ХЭНД ГАЙХУУЛДАГ ЮМ .....ТЭД ЧИНЬ СУРГАЛТ ЭНЭ ТЭР СУУХ ЗАВ БАЙДАГ ЮМУУ ??????? ГЭРИЙН ХОРИОНД БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ ..........СУУХ ШААРДЛАГАГҮЙ ТУСГААР МУНДАГ ХҮМҮҮС БИЗ ДЭЭ ???????МОНГОЛ ХАНЬ НӨХӨРТЭЙ НЬ ХҮН БИШ ЮМУУ ???????/