Томуугийн А хүрээний H1N1
вирусийн халдварыг 82 хүн авсан нь шинжилгээгээр тодорхой болжээ. Үүний
61 нь Улаанбаатар хотод, 14 нь Орхон, гурав нь Төв аймагт бүртгэгдсэн
байна. Архангай, Ховд, Сүхбаатар, Дорноговь аймагт тус бүр нэг хүүхэд уг
халдвар авсан тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ. “Өвчтөнүүдийн бие хөнгөн,
өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа. H1N1 вирусийн халдвар авсан
хүмүүсийн тал хувь нь 0-15, тал нь 16-45 насныхан байна” гэж тус төвийн
Сургалт, сурталчилгааны албаны дарга Ч.Уртнасан ярив. Улсын хэмжээнд
томуугийн H1N1 вирусийн халдварын эсрэг дархлаажуулалт явагдаж байгаа
бөгөөд одоогийн байдлаар шаардлагатай хүмүүсийн 60.8 хувь нь уг вакциныг
хийлгэжээ.
Э.Оргил