Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэрэв нөхөр чинь ууртай байвал
Тэд энэ тухайгаа ойр дотны хүмүүс, хамт олон, найз нөхөд, тэр бүү хэл хүүхдүүдтэйгээ ярьж сэтгэлээ амраадаг байна. Энэ нь стресст өртөхөөс сэргийлэх найдвартай арга болдог байна. Харин эрчүүд тийм биш. Тэд ямар нэгэн асуудалтай тулгарлаа гэхэд хүмүүстэй ярьж хуваалцахдаа тааруухан. Үүнээс болоод бие организм нь стрессийн гормоныг боловсруулж эхэлдэг байна.
Стрессээс гарах арга зам олохгүй болохоор эр хүн архи пиво ууж, гэр орныхонтойгоо зөрчилдөх гэх мэтийн таагүй байдлаар бухимдлаа илэрхийлэх нь бий. Иймд эмэгтэй хүн нөхрөө бухимдахад хариу бухимдсан хариулт өгөх нь тийм ч сайн хэрэг биш. Харин түүнд ямар нэгэн асуудал байгааг ойлгож, бухимдлаа тайлах боломж олго.
* Бухимдлаа янз бүрээр илэрхийлж болох, хаалга савж гарах, ширээ цохих, эвгүй үг хэлэх гэх мэт. Үүнд саад хийж юм бодох хэрэггүй.
* Тааламжгүй үг хэлсэн ч гомдох нь дэмий. Стрессээ тайлах гэсэн л эр хүний болхи арга. Хормын дараа тэр хэлсэн үгээ мартаж уучлал гуйх болно.
* Түүний асуудлын талаар хамтдаа ярилцаад үз. Ингэх нь маш үр дүнтэй. Ер нь нөхрөө аль болох өөрийн тааламжгүй байдлаа ярьж хэвшүүлэхэд нь сурга.
* Бухимдлаа тайлах гэж архи пивийг бага зэрэг хэтрүүлсэн байвал уурлах хэрэггүй. Харин маргааш нь ингэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг хэлээрэй.
* Хэрэв та өдөр тутмын асуудал сртесст нөхцөл байдалд ухаалаг тайван хандаж чадвал гэр бүл тань халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байх болно.