Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
АНУ-ын засгийн газар 100 ам.долларын шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Ойрын өдрүүдэд шинэ дэвсгэртүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагуудад нийлүүлэх аж. Эдгээр дэвсгэрт хуурамчаар үйлдэхийн аргагүй гэж АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд амлаж байна. Гэвч экспертүүд энэ үгэнд итгэхгүй байна. Шинэ дэвсгэртийг хэвлэх ажил хэтэрхий үнэтэй болж байгаа бөгөөд Холбооны нөөцийн сангийнхан илүү хурц тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл дээр гэж тэд үзэж байна.
Шинэ дэвсгэрт дизайны хувьд ногоон өнгөтэй байснаа цайвар цэнхэр өнгөтэй болж, бэхийн саванд тавьсан хонхны гурван хэмжүүрт голограммын дүрстэй хөх зурвас шинээр бий болсон бөгөөд нүүрэн талын баруун дээд өнцөгт байгаа 100-гийн тоо ягаан байснаа ногоон өнгөтэй болсон байна. Хамгаалалтын бас нэг утас, шинэ далд хээ нэмэгджээ. Харин Бенжамин Франклины хөрөг хэвээр үлдсэн байна. Хуурамч мөнгө хийдэг этгээдүүдэд саад учруулахын тулд шинэлэг бүх л зүйлсийг хийсэн гэж Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
"Эхний үед хуурамч мөнгөний тоо хорогдож болох юм. Гэвч гэмт хэрэгтнүүд хуурамч дэвсгэртийг хийх үйлдвэрлэлээ боловсронгуй болгож чадна" гэж мөнгөн тэмдэгтийн зарим мэргэжилтэн үзэж байна. АНУ-ын засгийн газар хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдвэрлэлийг аль болох багасгахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Иймээс гэмт хэрэгтнүүд аль хэдийнэ ажилдаа орсон аж.
Санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын өөрсдийнх нь ховорхон хэрэглэдэг 100 ам.долларын дэвсгэртийн үйлдвэрлэл хамгийн үнэтэй нь болох юм. Шинэ дизайны нэг дэвсгэртийг Хэвлэхэд 14 цент зарцуулна. Энэ бол өөр мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээс хоёр дахин их юм.
Шинэ дэвсгэрт гаргахаас хоёр сарын өмнө нэг сонин явдал боллоо. Тухайн үед хэвлээд байсан тэрбум ширхэгийн гуравны нэг нь гологдолтой гарсан байна. Албан ёсны бус мэдээгээр бол 30 сая гаруй ам.долларын хохирол учирчээ. Шинэ дизайн боловсруулах, шинэ дэвсгэрт үйлдвэрлэх, хуучин дэвсгэрт устгахад олон зуун сая ам.доллар шаардагдана. Зардал маш өндөр байгаагийн үр дүнд гарсан АНУ-ын төсвийн дутагдал, улсын өр байсаар байхад үүнийг хийж байгаа аж.
Ийнхүү мөнгө хэвлэсэн явдал нь АНУ-ын иргэдийн мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж, үүгээрээ дэлхийг илүү аюултай, шинэ хямралд түлхэж байгаа гэж үзэх мэргэжилтэн байна. Учир нь одоогоор 18 сая 100 ам.долларын дэвсгэрт хуурамч байгаа аж. Энэ нь аль хэдийнэ гүйлгээнд гарсан байна.

ЭЛГЭМСҮҮ ХУЛГАЙЧ