Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхнүүд өгзөг, бэлхүүсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрүү, болцгор хацраа нуух аргагүй. Нүүрээрээ турах хүсэлтэй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л үр дүнг нь мэдэж эхэлнэ.

Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:
1. Булчингийн сулрал
2. Илүүдэл жин
3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу
4. толгойгоо унжуулж явдаг муу зуршил
5. Хэвтэж байгаад ном унших
6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 - 45 наснаас хойш таргалах болон турах, үед ажиглагдана. /

Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх аргуудад:
1.Зөв хоолны дэглэм
2.Тусгай дасгал сургуулилт
3.Намхан дэртэй унтах
4.Толгойгоо цэх шулуун өргөж явах

Өглөөний иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүү давтамжтайгаар зөөлөн цохино.
Ургамлын ханд бэлтгэхэд: Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд өдөр нь бэлтгэсэн байх ёстой. Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ. Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл Та хуурай арьстай бол ханд хэвийн болон тослог арьстай бол уусмал арай өтгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нүүр хүзүүндээ тохирох тосыг түрхээрэй.
Харин хацрын хялгасан судас өргөссөн хүмүүст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.

Хоёр бүрдэлт дасгал: урт ба богино
Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.

Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.
1. Эрүүгээрээ хөдлөнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.
2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга
3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла
4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирно.
5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ.
6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөрлүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ.
7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ.
8. Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.

“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал
Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, илүү хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.
1. Амандаа харандаа /мөчир, / зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.
2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж бие сулла.
3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр үрүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай.
4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я

Эдгээр дасгалын үр дүнг та сарын дараа мэдрэх болно. Мэдээж дасгал хийж байх хугацаандаа хоол ундаа зөв тохируулан хэрэгтэйг сануулах нь илүүц бизээ. Амжилт хүсье. 
 


    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4198925/dac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239273
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366625
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
24411 jiremsen busguichuud bolon eejuudee.... [2] shuudriin mongon dusal 2011-02-14 875
24410 Yaraltai helj ogch tys boloo ch [2] busgyu 2011-02-14 993
24409 СОЛОНГОСТ АМЕРИК ДОЛЛАР АНХААР !!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-14 1036
24408 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...50% Хямдралтай массаж MAKE-UP 2011-02-14 544
24407 sprealiig so-goor bicheed ogooch [1] nimbeg 2011-02-14 569
24406 Бодолд өнжсөн хайр - Батсайхан & Эрдэнэтунгалаг Хацаргоо 2011-02-14 515
24405 танд тустай file Ээж минь 2011-02-14 943
24404 Арьс арчилгааны талаар асуултууд file Ээж минь 2011-02-14 2123
24403 asuuya [1] ev 2011-02-14 592
24402 Хөх чангалах дасгал file [1] eej mini 2011-02-14 886
24401 goo saihan bolon emegteichyyd emlegt60 hubiin hyamdraltai,,zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 2011-02-14 593
24400 ER INDRANIL SHIGTGEETEI (SAPPHIRE) OCHIRTOI BOGJ ZAHIALGA AVCH ZARJ BNA 2424mgl 2011-02-14 1299
» Давхар эрүү ,болцгор хацар Ээж минь 2011-02-14 1870
24398 '''tuulai jiliin zurhai''' oruulj ogooch? [2] *jargalmaa* 2011-02-14 3187
24397 ELGEMSUU-d gmobilemn 2011-02-14 1002
24396 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ дуусахад 1 хоног үлдлээ Амжиж 65.000won 90.000 нэгжээ аваарай gmobilemn 2011-02-14 530
24395 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa 2011-02-14 611
24394 goo saihan bolon emegteichyyd emlegt60 hubiin hyamdraltai,,zuuchilna,,010-9821-3721 mgltaun604 2011-02-13 632
24393 ЧИНИЙ АМЬДРАЛ ЯДУУ БОЛ ХҮНТЭЙ СУУЛТГҮЙ МӨРӨӨДӨЛТГҮЙ !!!!! ҮҮРД ГАНЦААРАА>>>>>>>>!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-13 1731
24392 goyoliin plaj zarj baina. inter_shop 2011-02-13 1717
24391 МИНИЙ МОНГОЛЫН ИЙМ УХААЛАГ БҮСГҮЙГЭЭР БИ БАХАРХДАГ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-13 1535
24390 gadaad passport ? [1] Хонгорзул 2011-02-13 2312
24389 eejvvdee tuslaarai [1] LOVE24 2011-02-13 1935
24388 АНХААР СОЛОНГОСТ ҮҮНИЙГ АВЧ ИДЭЖ БОЛОХГҮЙ !!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-13 1804
24387 huisnees shingen zuil garaad bn [2] er_dem 2011-02-13 2677
24386 ДОТОР,ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ,ГОО САЙХАНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮДЭД ОРЧУУЛГА ХИЙНЭ **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* zax-zeel 2011-02-13 1647
24385 yum asuuya tusalnuu [1] uls2008 2011-02-13 2174
24384 bvsgvichvvdee asuy??? [2] gartsvnh 2011-02-13 2327
24383 eejuudee sanaa zovood bnaa [1] beznes 2011-02-13 2233
24382 247 [1] tomokoo 2011-02-13 2169
24381 asuuy. [1] 0033 2011-02-13 1937
24380 sperial asuuyaa [3] hongoroooo 2011-02-13 2415
24379 mgl huuhed yabuulah gesen ium [3] 김가영 2011-02-13 2842
24378 eejvvdees asuuy [3] nimbeg 2011-02-13 2224
24377 hvvhenudes asuuy [1] saraa_1990 2011-02-13 2252
24376 tuslaach tuslaash [2] lg123 2011-02-13 2303
24375 happy valentine,s day ohiduudaa ene gutliig mash hymd ugluu 01049684741 file mgl123456 2011-02-13 1828
24374 HAPPY VALENTINE"S DAY [2] Хацаргоо 2011-02-13 4531
24373 ЭЭЖҮҮДЭЭ АСУУЯ [4] Bi Eej 2011-02-13 2509
24372 haliuna bolon busdas asuuya [3] haliun_yanzaga 2011-02-13 2608
24371 OO tsaas asuuya [1] hee 2011-02-13 2399
24370 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-02-13 1830
24369 bvsgvichvvdeee.... [1] chansv 2011-02-13 2037
24368 sain bnuu [2] mex5 2011-02-13 2443
24367 면목-t bdag sakura delguuriin utsiig meddeg hun bval helj ogooch [1] ari_ariuna 2011-02-13 2074
배너신청
자생병원

배너신청