Бичлэгийн тоо 5,522
Таныгаа ээжийн охин гэдгийг мартжээ
Танхилхан насныхаа босгонд эхийн хайраас хагацаж
Тал дүүрсэн харцанд тань гуниг суусныг мэдээгүй ээ
Тайтгарч уйлах нулимс тань ээжийнхээ энгэрээс тасарч
Тавиланг үүрсэн амьдралд тань сүүдэр буусныг мэдрээгүй ээ
Баяр бүхний дээдийг ижийтэйгээ хуваалцана гэж яардаггүй болохоор
Бачуу сэтгэлийнхээ хурыг ижийдээ гаргана гэж явдаггүй болохоор
Тэнгэрээс бууж газраас ургасан мэт таныгаа санаж
Тэрлэгэн бүүвэйтэй сүү үнэртсэн ээжийн охин гэдгийг мартжээ
Нуур тойрмын дайтай асгарч бөмбөрдөггүй болохоор
Нууж унагасан нулимс тань хаана шингэдгийг ч мэддэггүй
Өвдгийг
нь дэрлэн толгойг тань илбэх сүүн энгэр үгүй болохоор
Өлмийг
тань түшин харцаараа ч болов эрхлүүлэх юмсан даа
ccc