Хавар хаврын бороог ганцаараа л би угтдаг

Харин чи дараа нь хайртай гэсээр ирдэг

Хачин сайхан үнэртэй энэ л анхил цагаар

Халамцуу цагаан салхи  сэтгэл нэгжээд байхад

Хаана нь би чамайгаа нуух юм вэ? хайраа

Зөөлөн зөөлөн үнсэлтээр гуниг гомдол угааж

Зөндөө олон удаа хайртай гэж хэлдэг ч

Зүрхэн дээрээс босох сарны сүүдрээс цочиж

Зөвхөн би чиний нууцхан хайр л байх уу?

Ийм л сайхан хавраар хөтлөөд алхаж чадахгүй байж

Энэлэлт дурлалын жүжиг юунд зохиов хайраа

Дандаа би хаврыг ганцаараа л гуниглаж угтдаг

Дараа нь харин чи хайртай гэсээр ирдэг........


profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар