Ойрын үед хайрын тухай бодол намайг байн байн сатааруулах болжээ. Хаврын улирал өөрийнхөө айсуйг сануулж байгаа юм байлгүй.

Дурсамжийнхаа "авдар"-ыг онгичиж суутал анхны шохоорхол минь санаанд ороод
Таван жилийн өмнө л сэм догдлуулдаг байсан
Танхилхан гуниг минь чи эргээд иржээ, надад гээд хоёр мөр холбочихлоо. Энийг минь залуу яруу найрагч С.Начин уншаад бид хоёр хайрын тухай, бас хаврын тухай жаал ярилцлаа. Тэгээд тэр над руу 2010 оны "Цагаан уул" наадамд байр эзэлсэн шүлэгнүүдийг явуулсан юм. Цээж рүү нэг юм жирвэсхийлгэсэн тэр сайхан мөртүүдийг уншигч тантай ч бас хуваалцъя.

С.Начин /тэргүүн байрын шагналт/
Өнө мөнх

Тунгалаг өглөөний нарыг хүлхэх
Хэт эртийн шаналан минь
Тодорхой гэгээн сарны
Хэзээ ч үл тасрах гэрэл минь
Зүрхний алтан хуудаснаа
Хөндүүр зовнилыг амтлуулах
Зүр гурхан салхины
Хамар цоргим сэнгэг үнэр минь
Зөрөөд өнгөрөхөд чинь
Гишгэх хөлийн чинь чимээг чагнамаар
Зөөлхөнөөр үс чинь намирахуйд
Гөлгөлж буй мод бүхэнд нэр хайрламаар
Санахын жаргал эдлүүлж
Өөр нэгэнтэй нүдэн дээр минь тэврэлдэх
Саруулхан дүрт
Өнө мөнхийн шүлэг минь

Э.Анхбаяр /2-р байрын шагналт/
Санахуй

Нуурын захын булингар тогтож
Наран жаргах агшинаа малын хөлөөр цэцэгсийн тоос үржиж
Амирлангуй цогцолсон Дэрсэнэ-Усны дэнж
Аглаг буйдын хөдөөд минь шөнө ирнэ
Лам гэгээ завилах зулын гэрэлд эрвээхэй шүтэж
Лав эргэж ирэхгүй алга болно
Туурайн хээгээ гээж яарсан чөдөртэй морьд
Тургилан эрэгцээд бүрэнхийд шилжинэ
Амьдрал жамын дундуур цувах хоногуудаас минь
Ахуй байргал холбоход харамсаж байвч
Намар эртийн тунгалаг шөнийг тууривалцаж
Нойр хулжин сэрүүн хөрвөөх минь сайхан санагдана
Тэнгэрийн дорно хаяа алсын гялбаатай
Тийш хүрэх хүсэл сөхөөтэй хаяанд багтана
Усан бороо тэнд асгарч бий дээ гэж бодохоор
Улзын гол үерлэж байх шиг санагдана
Яг энэ агшинд л би чамайгаа туйлаас санаж
Янагийн сэтгэл дэвээд орондоо дуулмаар болно
Аяны орчлонг ардаа түр орхиж замынхаа тоосыг ч гөвөлгүй
Амраг чамайгаа тэвэрч бүхнийг мартмаар байна
Даль жигүүр цуцаагүй залуу насныхаа маргааш руу
Дураараа яарч болохгүй аяны орчлон өмнө минь байна


Ч.Ууганбаяр/3-р байрын шагналт/
Усны чимээг уруул дээрээс минь

Өнөөдөр би чамтай бүжиглэсэн
Өөдөөс чинь эгцэлж харж чадаагүй ч
Өөрийн юм шиг тэвэрсэн
Өнгө будаг чинь ялгарч байсан
Өөрөөс чинь гэрэлтэх өнгө сарных байсан
Уруулын чинь хүрээ минийхтэй ижилхэн байсан
Магадгүй илүү сайхан байсан
Уруулд чинь миний уруул хүрвэл
Усны чимээ сонсогдоно доо
Уучлаарай
Учрахгүй байж магадгүй хоёулаа
Уудаг ус урсдаг нулимс чинь минийхээс ондоо
Уучлаарай
Үнэндээ чиний уруул надад буруугүй
Тийм сайхан уруул минийх болохгүй учраас
Тэвдэж чамайг зовоох ч хэрэггүй
Түрхэн зуур чамд догдолсон шигээ
Түргэн гэгч нь мартахсан
Даан ч би чадахгүй
Далайн эрэг дээр даарч байхдаа
Чамайг бодохгүй байж чадахгүй
Дандаа хэлмээр байвч таарах болгондоо чимээгүй өнгөрнө
Харин миний харц чам дээр яаж эрхэлж байгааг
Харах болгондоо инээмсэглээрэй
Цас шиг мансууран агаарт хөвөх сэтгэлд минь
Цаг үргэлж инээмсэглээрэй
Гүн цэнгэг уруулт минь
Уруулаас минь усны чимээг сонсоорой

Э.Энхболд /тусгай байрын шагналт/
Нүдэнд чинь би хайртай

Ертөнц шаналтал харах чинь чиний тунгалаг харцнаас
Ер бусын шувууд хичнээн ч удаа нисэв дээ
/Өврийн дэвтэр /

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хун шувуу нуураа гэж андуурдаг
Тунгалаг намирсан хөмсгөнд чинь гөрөөс янзаглаж
Сормуусан доороос чинь солонго тасдаж
Зүг бүрт нисгэмээр болдог

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хөөрхөн харцанд чинь эрчүүд сөхөрч унадаг
Тэргэл сар мэт зовхин дор чинь үүлс хуралдаж
Санааны минь хязгаараас бороо цайраад
Зөрөг цэцэгсийг усладаг

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хачин нам гүм намайг эзэмдэн
Түнэр өвс сүмийн хажууд ургах мэт хөмсөгтэй минь орооцолдож
Зүс гоо ертөнцийн төгсгөлд хагдардаг
Тас хар нүдэнд чинь л би хайртай
profile

Үнсэx уруулийг чинь санаад
Тэврэx тэврэлтийг чинь үгүйлээд
Зүрx сэтгэл мини өвдөөд
Зүүдүндээ байнга чамайгаа санаx боллоо.
Санаx тусам толгой эргээд  юу ч бодож чадаxгуй,Санаал
Хайрлана дурлана гэж үнэxээр сайхан хэрнээ үнэxээр xэцүү юм бна
Хайрлаад дараа нь салах мочид үнэхээр ч  xэцүү юм бна
Хайр энэ xорвоод намайг зовоон
Xайр энэ хорвоо дээр намайг уяраана
Xайр чи хол байсан ч вргэлж миний хажууд бна гэсэн чинь яаасан
Xайр чи намайг xамгийн сүүлийн хайр мини гэж хэлсэн чин яасан
Хайр чи намайг л жаргаана гэсэн чин яаасан
Xайр чи нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн чинь яасан
Xайр чи үргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи минь xаа байна аа намайгаа үргэлж мөнх хамгаалж үргэлж xамт,нүднээс минь нулимс унагааxгуй гэсэн  яасан
Xайр чи xаа бна ааааааа
X..........................................................,
  Би юу ч ойxгуй галзуурч бна толгой эргээд.......ЗСН..өдөр..2010.4.5 ..2011.2.10 By.Shvvder

 
Өдөр шөнөжингөө чинийхээ тухай бодcон

Өнчин зүрхэндээ шаналсныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрэй хайрт минь minii buruu baigaa bolvuu

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог элээх байсан
Булбарайхан гарыг нь атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлье дээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрье дээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзъя даа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлгээрээ илгээе.      By.Shvvder