Монголын рок поп урлагийн үнэ хүндтэй хатагтай дуучин Б.Сараа “хэнд ч хэрэггүй юм надад ч бас хэрэггүй” гэж хэлсэн байдаг. Гол нь эхнэртэй эрчүүдтэй нэр холбогдоод байдаг талаар нь асуусан сэтгүүлчийн асуултад тэр ийнхүү хариулсан юм. Шуудхан хэлэхэд гэр бүлийн ноён нуруу болсон, өрхийн тэргүүлэгчийн нэр хүндээ өндөрт авч яваа, рейтинг өндөртэй залуус түүнд таалагддаг, тиймээс ч сонгодог гэдгээ ил тод хэлсэн хэрэг юм.
Тэгвэл Б.Сараа тэрхүү сонголтондоо үнэнч хэвээрээ байна. Охиныхоо аав Отгонмөнх гэж Хөвсгөлийн залууг “төрхөмд” нь буцааснаасаа хойш хүүхдүүдийнхээ төлөө ганцаараа зүтгэсэн тэрбээр сүүлийн үед нэгэн эрхэмтэй сэтгэлийн холбоотой болсон талаар түүний ойр тойрнынхон ярих болжээ.
Харин тэр залуу нь цаанаа амьдралтай, гэр бүлтэй нэгэн аж. Гэсэн ч хорьж, хазаарлаж болдоггүй сэтгэлдээ хөтлөгдсөн хоёрын уулзаж учрах тоо улам нэмэгдээд буй аж. Дуучин бүсгүйн шинэхэн амраг нь өөрөөс нь хэдэн насаар дүүмэд, бас л хувиараа бизнес эрхэлдэг нэгэн юм байна.