Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн боксын 57 кг жингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв эх орондоо иржээ. Тэрбээр Их Британийн “Real fight” клубт харьяалагддаг

-Сайн явж ирэв үү. Хэдэн жилийн дараа эх орондоо ирж байна вэ?

-Сайн явж ирлээ. Би гурван сар тутам эх орондоо ирдэг шүү дээ. Энэ удаа шинэлэхээс гадна “Эв найрамдлын хүч” ТББ-ын ажлын дагуу ирсэн. Өнгөрсөн сард Баянхонгор аймагт ажиллаж, эрүүл амьдралын хэв маяг, зөв зохистой хооллолтын сургалт явууллаа.

-Боксчин хүн эрүүл мэнд, хоолны салбар руу “урвасан” хэрэг үү?

-Хүнсэндээ юу хэрэглэж байгаа нь эрүүл мэнд, амьдралын хэв маягийг тодорхойлдог учраас бүх хүнд хамаатай асуудал шүү дээ. Тэр дундаа тамирчдын хувьд хоолны дэглэм барих, эрүүл хүнс хэрэглэх нь амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Би ямар нэгэн нэмэлт тэжээл, уураг хэрэглэдэггүй, зөвхөн хоолоо зохицуулж жингээ барьдаг.

-Ерөнхий сайдтай уулзсан гэсэн?

-Лондоноос ирэхэд С.Батболд сайд намайг хүлээн авч уулзсан. Тэр үеэр би “Эрүүл монгол ухаан” академи байгуулах санаагаа хэлсэн л дээ. Сүүлийн үед монголчууд чанаргүй, баталгаагүй хүнс хэрэглэх болж, тэр нь элдэв өвчин, хорт хавдрын эх үүсвэр болж байна. Тиймээс монголчуудад зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах үүднээс ийм санал гаргасан.

-Нийт хэдэн тулаанд орж, хэдэд нь ялсан бэ?

-1992 оноос хойш мэргэжлийн боксын 35 тулаанд орж, 30 ялалт байгуулсан. Үүнээс 21-т нь хүнд цохилтод оруулж ялсан.

-Та 20 орчим жил рингэнд тулалджээ. Тэр их хүчийг хаанаас авдаг юм бэ?

-Монголын боксчдоос хамгийн ахмад нь би шүү. Уг нь 20-28 насыг тамирчны ид үе гэж үзээд, тэрнээс хойш рингээс буудаг. Гэхдээ хүн эрч хүчтэй, чадвартай хэвээрээ л байвал тэр жишгийг дагах хэрэггүй гэж би боддог юм. “Дөч хүрсэн эр, дөрөө даах ат” гэдэг дээ. Би бэлтгэлээ эн тэргүүнд тавьдаг. Тэр дундаа сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал.

-Английн клубт харьяалалтай болохоор тэр улсын нэрээр тулаанд ордог уу?

-Үгүй ээ. Монголын боксчин гэж дуудуулдаг шүү дээ. Миний хоч хүртэл “Монгол дайчин”. Зөвхөн Англи гэлтгүй өөр орон ч намайг иргэнээ болгох санал тавьж байсан. Гэхдээ би хэзээ ч иргэний харъяаллаа солиулахгүй. Би өөрийгөө үндсэрхэг үзэлтэй гэж боддог. Гэхдээ энэ нь “Монгол” гэж цээжээ дэлдэхээс огт өөр. Монголын хүн амын 80 хувь нь ядуу амьдралтай байгаа тухай, манай газар нутгийн 70 орчим хувь нь цөлжсөн гэдэг мэдээ намайг их эмзэглүүлдэг. Төр засгийг аав ээж, ард түмнийг хүүхдүүд гэж бодъё. Тэгвэл Монгол орон маань аав ээждээ хаягдсан хүүхэд шиг болсон мэт санагддаг юм. Үүнийг зүгээр хараад, төр засгаа муулаад суух биш “Би юу хийж чадах вэ, бусдад туслах боломж байна уу” гэдгийг өөрөөсөө асуу. Тиймээс өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээр тус нэмэр болохыг хичээж байна. Одооноос шавь нараа мөн бэлдэж байна. Тэдэнд бокс заахын хажуугаар эх орныхоо эзэн нь байх үзэл төлөвшүүлэхийг хичээнэ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4178538/d72/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
449 Широнорюү Э.Одгэрэлийг шалгаж эхлэв 2011-02-17 7434
448 Египетээс иргэдээ авчрахад 143.9 сая төгрөг зарцуулахаар болов 2011-02-17 6846
447 Тор тасдаж хил зөрчсөн тохиолдол хоёр удаа гарчээ 2011-02-10 7558
446 УИХ хууль зөрчиж шийдвэр гаргадаг хэвээрээ байна 2011-02-10 6385
445 Монголын тал арбитрчаа зарлахгүй гэв 2011-02-10 6343
444 ЭХ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ [1] 2011-02-09 6487
443 Нийслэлийн хороо 20-иор нэмэгдэнэ 2011-02-09 6126
» “МОНГОЛ ДАЙЧИН” гэртээ ирлээ 2011-02-09 7801
441 Хуулийн асуудлаар Ерөнхийлөгчид Ж.Баярцэцэг тусална 2011-02-08 8082
440 Б.Алтан-Очирын авч явсан бичиг баримт нууцад хамаарахгүй 2011-02-08 6837
439 Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ 2011-02-08 6401
438 Дуулиан тарих хөлбөмбөгчдийг Rio Tinto 100 мянган ам доллараар ивээн тэтгэнэ 2011-02-07 6492
437 Буурал Европт М.Бундмаа, шинэ тивд Г.Наранчимэг, Буриадын нийслэлд Д.Цогтбаатар төрийн дууллаа эгшиглүүлэв 2011-02-07 6296
436 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-07 6330
435 “ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛЫГ “БРИТАННИКА” ТОЛЬ ХҮРТЛЭЭ 2011-02-02 6917
434 Н.Энхбаяр: УИХ-д МАН-ын бүлэг байхгүй, сул гишүүд л бий 2011-02-02 5827
433 Хугацаанаасаа хоцорвол 500 мянган төгрөг олгохгүй 2011-02-02 7129
432 Тони Блейр Монголд ирэх үү 2011-02-01 6000
431 Дэлхийн тэргүүлэх банкирууд Тавантолгойн хувьцааг хаана арилжаалахыг хэлэлцэнэ 2011-02-01 6563
430 Монгол бөхчүүд хуримаа хийлээ 2011-02-01 7842
배너신청
자생병원

배너신청