jasen
Бичлэгийн тоо 4,493
 
2006 оны 09-р сарын 30 10:58 GTM+8

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг билээ. Харин хэзээ, хэн үүний эх загварыг зохиосон тухайд хэлж мэдэх юм даанч алга. Түүхийн шар хуудсыг эргүүлэх аваас ХVII зууны үеэс эхтэй хэмээснээс цааш ганц ч үг өгүүлбэр байхгүй байв.  Энэ талаар орчин цагийн монголчуудын мэдлэг ямар байдаг юм бол гэж эрээд мэдэж магад байх хүмүүс рүү утас цохивол ихэнх нь "1921 оны Ардын хувьсгалын партизан цэргүүдийн туган дээр хийсч яваа харагддаг биз дээ" гэцгээж байхад  "1911-1912 оны Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид анх магнай дээрээ мандуулсан байх" гэх нэгэн ч байв

Хамгийн үнэн байж болох хариултыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал А.Ганбат өгсөн юм . Тэрбээр "Соёмбо үсгийг зохиогч Өндөр гэгээн Занабазар эх загварыг нь гаргасан гэж номноос уншсан санагдана" гэв. Гэхдээ тэднээс маш цөөхөн нь   соёмбын хамгийн дээр байдаг гурван гал хийгээд доторхи хоёр гурвалжин, жад, сумны гилбэр ямар утга санаа агуулдаг болохыг хэлж байсан даа. Ингээд 1924 оны 9-р сарын 30-ны өдөр Монгол Улсын төрийн далбаан дээр хэрэглэхээр Улсын анхдугаар их хурлаар хэлэлцэх асуудлын тавдугаарт тэмдэглэгдсэний ойг тохиолдуулан соёмбо тэмдгийг хойч үеийнхэн хийгээд сонсч мэдсэнээ мартагсдад дахин сануулах байна. 

Origo.mn - Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморьЮутай ч соёмбын хамгийн дээр байдаг гурван гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадран мандахын бэлгэдэл бөгөөд ер нь галыг монголчууд голомт залгамжлах, мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншлыг бэлгэдэж. Мөнх тэнгэрийг төлөөлсөн нар, сар, хоёр бол Монголын эртний сүлд тамга гэдгийг энд дурдах илүүц биз. Ийнхүү гал, нар, сар гурав нийлээд ашид мандан бадрахын бэлгэдэл болж буй юм.

Харин соёмбын доторхи хоёр гурвалжин нь жад, доош нь харуулсан сумны гилбэрээр дайсныг дарах   гэсэн утгыг агуулжээ. Соёмбын төвд байх хоёр загасны дээр доороос хашсан тэгш өнцөгтэй дүрсийг хэрэглэсэн нь шударга журамтай, шулуун гэсэн утга бөгөөд бөөрөнхий гэсний эсрэг юм. Бөөрөнхий үзэл гэдгээр монголчууд тогтворгүй сэтгэлийг илэрхийлдэг тул хүн бүхэн цөм улсынхаа төлөө цэх шударгаар хүчээ өгтүгэй гэсэн тэмдэг болой.

Нөгөөтэйгүүр, загасыг эртний монголчууд өдөр шөнийн хорин дөрвөн цагт нүдээ аньдаггүй сонор соргог байхын илэрхийлэл болгожээ. Бас хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утгатай юм байна. Үүгээр хүн ард эрэгтэй, эмэгтэй гэлгүй   цөм сонор соргог сэрэмжтэй байж, өсч үржин улс орноо цэцэглүүлнэ гэсэн үг юм.

Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь  бүх ард түмэн эх орныхоо төлөө эв санаа нэгдэлтэй бол ган хэрмээс ч бат бэх гэсэн Монголын цэцэг үгийг зургийн дүрсээр илэрхийлжээ.

Эцэст нь хэлэхэд, соёмбо тэмдэг нь гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх, байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай аж. 

Энд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд, Улсын анхдугаар их хурлаас төрийн далбаан дээр соёмбыг хэрэглэхийг их хурлын төлөөлөгчид санал нэгтэй баталж улмаар  соёмбын дээд талд таван хошууг нэмэх нь зүйтэй гэх саналыг нэмж оруулжээ.  

Сүүлд нэмэгдсэн таван хошуу ардчилал ялах хүртэл соёмбын дээд талд заларч байсныг уншигч та санагалзаж буй за. Таван хошуу нь мэдээжийн хэрэг пролетарийн интернационализмд үнэнч, дэлхийн  шударга улс түмэнтэй эв найрамдалтай байж, эх орондоо социализм, коммунизм байгуулах аугаа их зорилгын илэрхийлэл байсан байж таараа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/417129/4a4/trackback

profile

эди хугда

2012.10.16 17:35:17
*.199.162.133

profile

эди хугда

2012.12.07 19:55:13
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
4492 Naver Map Test [3] admin 2008-06-27 15043
4491 ВX Солонгост тоглоно. file [5] 96843226 2008-06-28 10092
4490 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [2] ABAP 2008-06-28 12960
4489 ВX Солонгост тоглоно. [2] 96843226 2008-06-29 11058
4488 Монгол юм [18] 96843226 2008-06-29 11737
4487 Монгол Улсын Төрийн Дуулал [2] 96843226 2008-06-29 12369
» Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморь [2] 96843226 2008-06-29 13282
4485 Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг Мичид 2008-06-29 11981
4484 Solongos oduud ..... n won avdag [4] [2] -IRMUUN- 2008-06-29 18337
4483 2008 Naadam [10] chollong 2008-06-30 10014
4482 MAXH yalchihsan yum uu daa [2] aeob 2008-07-01 9217
4481 yatga hogjmiin yaruu egshgiig amidaar ni sonsoyo gevel... [1] marl 2008-07-01 9393
4480 SOlongosiin kinond Mongol [3] 은혜 2008-07-01 10159
4479 Аймшиг ба айдас [5] puunee 2008-07-01 10895
4478 MAXH [1] 몽골 2008-07-02 8910
4477 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. [1] 96843226 2008-07-03 7835
4476 УРЛАГИЙНХАН УЙЛЖ БАЙНА [1] 96843226 2008-07-03 8637
4475 ZAAVAL ORJ YZ MONGOLCHUUDAA [1] ~СуН~ДуЙ~ 2008-07-03 6499
4474 МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ХААШАА ЯВЖ БАЙНА [1] 몽골 2008-07-03 7649
4473 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 7444
4472 Та аймшгийн ертөнцөд холбогдоно уу? [2] puunee 2008-07-04 6658
4471 Suwonii naadam [2] dudik 2008-07-04 8122
4470 Монгол ард түмний бослого [2] bmbm 2008-07-05 6175
4469 Үнэн [2] selenge_good 2008-07-05 5069
4468 МАХН-АМ-АЖИЛ-ЗӨРӨӨ [3] selenge_good 2008-07-05 5782
4467 Ondor bolgodog vitamin [4] hulan turaah tov 2008-07-05 5477
4466 ТАНЫ БОДОЛ [3] Мичид 2008-07-05 4680
4465 MAHN ICHEECH-ARD TYMEN UILJ BAINA [2] ýíõëýí 2008-07-05 4520
4464 НААДАМ АНСАНД [1] baagiiiii 2008-07-06 5703
4463 Amerikiin elchingiin anket 156,157,158 bogloj sevis tolbor hiij [2] tammy 2008-07-06 5850
4462 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAM file [1] pitty1 2008-07-06 5363
4461 *****НААДАМ АНСАНД***** [1] baagiiiii 2008-07-06 5226
4460 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [1] ABAP 2008-07-06 7576
4459 ANSAN SHIV file [1] pitty1 2008-07-07 4798
4458 Монголд ирсэн коммунистуудад,Ард иргэдийг доромжилохоо боль! [3] selenge_good 2008-07-07 4982
4457 О.МАГНАЙ мессенжерт холбогджээ. [8] selenge_good 2008-07-07 5345
4456 Э.Мулдашев Монголоос хайсан зvйлээ олсон уу [3] Мичидмаа 2008-07-07 6399
4455 Buildozer&buudlaga [2] selenge_good 2008-07-07 3528
4454 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3644
4453 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6706
4452 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3914
4451 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4127
4450 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4045
4449 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3489
배너신청
자생병원

배너신청