Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
manai ohin odoo 1nas 3sar hureh gej baiga getel neg ajiglasan chini 7.8sartaigaa hoish usuugui um shig sanagdaad bn emchid uzuulsen chini ert untuulj bai tegvel usnu gene manai huuhed aaviigaa ajilaasaa ired kom deer suugaad untahar ni untdag baisiin 24tsagt esvel 01tsagt 20tsagaas ehleed untuulah yostoi gej bn shuu huuhnuudee
bayrlala manai huuhed huld orchihson odoo ug heleed bgaa unduriin sxem bnuu
Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ хөгжлийн түвшинг үнэлэхдээ түүний насанд тохирсон бүлэг үзүүлэлтүүдийг анхааралтай уншихыг зөвлөж байна.
Хэрвээ хүүхэд насандаа тохирсон дээрх бүлэг үзүүлэлтүүдээс нэг буюу хэсэг бүлгийг хийж чадахгүй байвал эцэг эх, асран хамгаалагч та эрүүл мэндийн ажилтан, багш, сайн дурын идэвхтэнд хандаж зөвлөгөө аваарай.
Нярай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Хөхөө хөхөж чадна.
- Тайван унтана.
- Түрүүлгэ нь харуулан хэвтүүлэхэд эрүүгээ бага зэрэг өргөнө.
- Гарт нь бариулсан бүхнийг атгана.
Oюуны хөгжил
- Ойрхон буюу 15-20 см-ын зайд байрлуулсан зүйлийг тогтоож харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлнэ.
- Шээсэн, өвдсөн болон өөрт нь таагүй байгаа үед уйлна.
Hийгэмшихүйн хөгжил
- Эхийгээ танина.
- Бусдын анхаарлыг татах гэж уйлна.
- Эцэг эхийнхээ хайр энхрийллийг мэднэ.
1 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд түр хугацаанд толгойгоо өргөнө.
- Толгойгоо өргөх гэж оролдоно.
Oюуны хөгжил
- Хүний царай болон тод өнгийн зүйлсийг сонирхож харна.
- Өөрөөс нь 20-30 см зайд байрлуулсан хөдөлж буй зүйлийг дагуулж харна.
- Ганганана
Hийгэмшихүйн хөгжил
- Эцэг эхийгээ өөрт нь хандан ярихад нүүр рүү нь харна.
- Хайр энхрийлэл хүссэн болон ямар нэг хэрэгцээ шаардлагатай байгаагаа уйлж илэрхийлнэ.
2 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэхэд толгойгоо арай удаан хугацаагаар өргөнө.
- Гартаа тааралдсан зүйлийг атгана.
Оюуны хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлсэн үед удаан хөдөлж буй зүйлийг толгойгоо эргүүлэн дагуулан харна.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлэн харна.
- Өглөө сэрмэгц тайван хэвтэж ганганана.
Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үедээ уйлна.
3 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Өвөр дээрээ тэврээд зогсооход толгойгоо сайн даана.
- Хөдөлж буй зүйл рүү гараа сунгаж, барьж авахыг оролдоно.
Оюуны хөгжил
- Хүний дуу хоолойг сонссон, түүний нүүр царай болон бусад зүйлийг харсан үедээ хоолойгоо татан дуугарч, толгой, гар, хөлөө хөдөлгөнө.
- Дуу чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлж, түүнийг харцаараа хайна.
- Хөгжим сонсоно.
- Гараараа өөрийнхөө нүүр, нүд болон аманд хүрнэ.
Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон ойр дотны хүмүүсээ таньж инээмсэглэнэ.
- Эх нь орхиж явахад уйлна.
- Анхаарал халамж хэрэгтэй болон хоол идэхийг хүссэн үед уйлна.
4 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Түрүүлгэ нь харуулж хэвтүүлэх болон гараараа түшин суулгахад толгойгоо бүрэн даана.
- Хэвтэж байхдаа эргэж хөрвөөнө.
- Хүүхдийг өвөр дээрээ тэврэхэд тэнцвэртэйгээр зогсоно.
Оюуны хөгжил
- Халбагаар хооллоход амаа ангайна
- Ойр орчимд нь гарсан дуу чимээ болон хөдөлгөөнийг сониучхан сонсох буюу ажиглана.
- Гар хүрэх зайд байгаа зүйлийг барьж авна, үзэж сонирхоно.
- Түүнтэй хандан ярихад хоолойгоо татаж, дуу авиа гарган ганганана.
- Түүнтэй тоглоход инээнэ.
Нийгэмшихүйн хөгжил
- Эх болон түүнийг хооллож буй хүн рүү харж инээмсэглэнэ
- Эхийгээ хараад баяртай байгаагаа дуу гаргах болон сарвалзах, тийчлэх байдлаар илэрхийлнэ.
- Усанд оруулахад хариу үйлдэл үзүүлнэ. (Нүд нь том болж, биеэ чангалан гараа дээш өргөнө)
- Шээсэн болон өлссөн үедээ уйлна.
5 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Гараараа тулж цээж болон биеэ өргөнө.
- Бусдын дэмжлэггүйгээр түр хугацаагаар сууна.
- Суганаас нь тулж зогсооход толгой биеэ тэгш байлгана.
- Доош харуулан хэвтүүлсэн үед мөлхөх оролдлого хийнэ.
Оюуны хөгжил
- Барьж буй зүйлээ нэг гарнаасаа нөгөө гартаа шилжүүлнэ.
- Эд зүйлсийг сонирхож гартаа атган, амандаа хийнэ.
- Хөдөлж буй зүйлд анхаарал нь татагдана
- Ба, ма, га, да гэх мэт авиа гаргана
Нийгэмшихүйн хөгжил
- Толинд харахдаа дуртай байна.
- Бусад хүмүүс түүнтэй ярихад гараа хөдөлгөж, дуу авиа гаргана.
- Эцэг эх болон бусад хүн түүнтэй тоглоход чанга дуугарч инээнэ.
6-8 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Бусдын тусламжгүйгээр сууна.
- Мөлхөнө.
- Сууж байх үед нь гараас нь барихад татаж босно.
Оюуны хөгжил
- Эд зүйлсийг илүү хөдөлгөөний идэвхтэйгээр барьж авна.
- Хөлийн хуруунуудаа хөхөнө
- Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харна.
- Усаар тоглох дуртай байна, зарим эд зүйлсийг таньж эхлэнэ.
- Дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна.
- Аав, ээж гэх мэтийн зарим богино үетэй үгийг хэлнэ.
Нийгэмшихүйн хөгжил
- Эцэг эх болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг танина.
- Ах эгч нартайгаа тогох дуртай байна.
- Танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ
9-11 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Юм түшин хажуулдаж явна, богино хугацаанд ганцаараа зогсоно.
- Жижиг зүйлсийг эрхий болон олоовор хуруугаараа барьж сурна.
Оюуны хөгжил
- Ямар нэгэн юм рүү хуруугаараа хатгах дуртай болно.
- Хөгжмийн аяар биеэ хөдөлгөнө, найгана, цогино.
- Хоёр үетэй богино үгнүүд хэлж сурна.
- Бусдын зааврыг биелүүлнэ. (баяртай гээрэй гэхэд гараа даллана)
Нийгэмшихүйн хөгжил
- Ах эгч нартайгаа тоглоно.
- Хүнд илүү дасамтгай болно.
12-14 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Ганцаараа сууна, явган сууна.
- Ганцаараа зогсоно, ганц хоёр алхана.
Оюуны хөгжил
- Энгийн цөөн зааврыг дагаж биелүүлэ
- Эд зүйлсийн бүтцийг ихэд сониучирхана.
- Зарим үгсийг хэлж сурна.
- Ойр зуурын харилцан яриаг ойлгож, 10-аад үгийн нөөцтэй байна.
Нийгэмшихүйн хөгжил
- Дуу сонсоод биеэ хөдөлгөнө.
- Ганцаараа тоглоно.
- Бие дааш хооллохдоо дуртай байна.
- Заримдаа санамсаргүйгээр болон үнсэхийг хүссэн үед аав, ээжийгээ үнсэнэ.
15-17 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Богино зайд гүйхийг оролдоно.
- Хоёр гараараа бөмбөг шидэхдээ тэнцвэрээ хадгалж чадахгүй унана.
Оюуны хөгжил
- Амаа ангай, хэлээ гарга зэрэг жирийн үйлдэлүүдийг хийнэ.
- Биеийнээ эрхтнүүдийг мэддэг болно.
- Богино дуу дуулах, шүлэг унших дуртай, 30-40 үг хэлдэг болно.
- Мэддэг эд зүйлсийг нь асуухад хуруугаа заана.
Нийгэмшихүйн хөгжил
- Бусад хүүхдүүдтэй хамт байхдаа ч гэсэн ганцаараа тоглоно.
- Танил хүмүүстэйгээ харилцах дуртай байна.
- Өөртөө анхаарал тавихыг шаардана.
18-20 сартай хүүхэд
Бие бялдрын хөгжил
- Тэнцвэр сайтай алхана, арагшаа болон хажуу тийш чөлөөтэй алхана.
- Сайн гүйх боловч зогсох үедээ унана.
- Сараачин зурна.
Оюуны хөгжил
- Эд зүйлсийг хүнд шилжүүлэн өгч чадна.
- Хүн болон эд зүйлсийг нэрээр нь нэрлэнэ, мэддэг үгнүүдээ хэлнэ.
- Ямар нэгэн зүйл хаана байгааг асуусан үед хуруугаараа заана.
- Үхэр дуурайж мөөрөх зэргээр мэддэг, эсвэл таалагдсан дуу авиагаа дуурайна.
Нийгэмшихүйн хөгжил
- Эд юмсыг хөдөлгөх, байрлалыг нь шилжүүлэх дуртай болно.
- Хийсэн зүйлийнхээ үр дүнд сонирхолтой байгаагаа харуулна.
- Хувтасаа тайлах, өмсөхийг оролдоно.
- Тэврэхэд хариуд нь бас тэврэнэ.
- Өөртэй нь тоглосон үед инээнэ, ход ход инээнэ, ганганана.