Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Вангагийн таамаглал

Уншсан 1269 vote 0 2011.02.07 10:15:51
30d25347065499dd2653ee0a539461d6.jpg

Нэгдүгээр сарын 31-нд Болгарын нэрт зөнч Вангагийн 100 насны ой болжээ. Хараагүй хэдий ч маш гайхалтай зөнч мэдрэмжээрээ дэлхийн хэмжээний алдартан болсон Ванга маш олон зүйлийг зөгнөн хэлж, ихэнх нь яг таардаг.

Вангелия Пандева Димитровагийн төрсөн газар дэлхийн хоёрдугаар дайны хөлд ихээхэн нэрвэгдсэн бөгөөд тэрбээр 1930 онд Болгарын Петрич гэдэг ирж суурьшсан байна. Түүний хувьд II дайны эхлэлийн зөгнөн харж байжээ. Үүний улмаас Вангагийн нэр хүнд Болгар даяар асар хурдан тархсан байна. Нэгэн өдөр түүн дээр Болгарын хаан III Борис ирж байжээ. Тухайн үед Ванга түүнд Болгар улс дайн оролцох хэрэггүй гэж сануулж байсан аж. Гэвч Болгарын улс төрчид түүний үгийг үл ойшоон тус улс Гитлерийн армид нэгдэн хожим нь дайнд ялагдсан орны нэг болсон. Дайны дараа Болгарын улс төрчид Ванга дээр ирж, түүнээс цаашид болох үйл явдлын зөгнөлийг сонсдог болжээ. Үүний үр дүнд Вангагийн нэр хүнд ч дэлхий даяар түгэх болжээ. Түүнчлэн түүний зөгнөлүүд яг нарийн таарах болсон байна.

1942 болон 1943 онд Болгарын хаан III Борис хараагүй зөнч эмэгтэй дээр ирж, зөгнөлийг сонсч байсан болохыг түүхийн баримтад бичсэн байдаг. Зөнч эмэгтэй Борис хааныг 1943 оны наймдугаар сарын 28-нд үхнэ гэж хэлсэн байна. 1943 оны хоёрдугаар сард тэрбээр хаантай уулзахдаа түүний ордны дээгүүр улаан туг намирч байгааг харж байна гэжээ. Түүний энэ зөгнөл биелэн Борис хаан наймдугаар сарын 28-нд амь үрэгдэн 1944 оны намар Софи хотын ордны дээр улаан туг намирч, Болгар улс социалист улс болжээ.

Социлист дэглэм тогтсоноор хүмүүсийн ихэнх нь зөнч, далдыг харах үзлийг төдийлөн сайшаахаа больжээ. Ванга мухар сүсэг бишрэл тараан түгээж байна гэж коммунист үзэлтнүүд буруушааж байлаа. 1952 оны намар Ванга Зөвлөлтийн удирдагч Сталин өөд болох талаар зөгнөсөөр нь өөрийгөө ихээхэн бэрхшээлтэй асуудалд унагаажээ. Тэрбээр энэ зөгнөлийн үр дүнд шоронд хоригдсон байна. Түүнийг тийм ч удаан хугацаатай хориогүй бөгөөд түүний зөгнөлийн дагуу Зөвлөлтийн удирдагч удахгүй өөд болжээ. Сталин өөд болсон ч Вангад дарамт үзүүлэх улс төрийн шахалт алга болсонгүй.

Македони /Югослав/ гаралтай Ванга Болгарын тусгай албаныханы хараанаас огт гардаггүй байжээ. Болгар улс Югославын Иосиф Броз Титотой найрсаг бус харилцаатай болсноор Болгарын тусгай албаныхан Вангаг хоёр улсын гол төлөөлөгч болж чадна гэж үзэж байв.

1970 оны үеэр Болгарын тусгай үйлчилгээ Вангагийн эсрэг материал цуглуулсаар байжээ. Тэд Вангагийн гэрт нэгжлэн хийж, 90 мянган лев /болгарын мөнгөн тэмдэгт/ олсон нь тухайн үеийн социалист улсад ихээхэн хэмжээний мөнгөн дүн юм. Гэвч тухайн үед түүнийг хорьж цагдаагүйгээс гадна түүнийг ядуу амьдралтай нэгэн гэж тодорхойлж байжээ.

Учир нь Болгарт Вангаг хамгаалах дээд албан тушаалын олон эрхэм байжээ. Тус улсын дээд албан тушаалтнууд чухал баримт бичигтэй цүнхээ хаяж байсан олон тохиолдол гарч байжээ. Цагдаа болон тусгай албаныхан үүнийг нь олж чадахгүй бол тэд Вангагаас тусламж хүсдэг байсан аж. Тиймээс Ванга алдсан зүйлсийг нь олоход тусалж, хэд хэдэн удаа талархалын бичиг авч байжээ.

Коммунист дэглэмтэй оронд ид шидтэн, зөнчийг шулмын шидтэй гэж үздэг ч Болгарт эрх баригчид нь Вангаг өөрөөр хардаг байснаас гадна түүнийг ашиг сонирхолдоо ашигладаг байсан учир хамгаалах байр суурьтай байдаг байжээ. Тусгай албаныхан Ванга дээр ирж байгаа хүмүүсийг ажиглан сүүлдээ ирсэн хүмүүсээс нь татвар авах болжээ. Татвар нь тусгай тариф тогтоон болгар хүнээс 10 лев, гадаадын хүнээс 50 доллар авдаг байв. Эдийн засгийн зүгээс Ванга улсынхаа сан хөмрөгт ийм байдлаар 99 сая лев хуримтлуулсан гэж үздэг байна.

1967 онд Ванга бодит бус байр суурьтай төрийн албан тушаалтан болсон гэж хэлэхэд болно. Тэрбээр Болгарын төрийн тэргүүн Тодор Живковын охин Людмила Живковатай ихээхэн дотно харилцаатай байжээ. Зөнч эмэгтэй түүнийг автомашины ослоор өөд болж болзошгүй гэж хэлсэн бөгөөд тусгай албаныхан түүнийг энэ ослоос урьдчилан сэргийлэн ч амь насанд нь тусалж чадаагүй аж. Живкова ослоос амьд үлдсэн ч хоёр жилийн дараа өөд болжээ.

1987 онд Тодор Живков Болгарын төрийн тэргүүнээр ажиллах байх үеэр Ванга дахин нэг зөгнөл хэлжээ. Түүний хэлснээр улс оронд томоохон өөрчлөлт дөхөж байгааг сануулжээ. Болгар улс удахгүй өөр төрийн тэргүүнтэй болно тэр хүн нь Ленинийг дэмжигч бус, эрдэмтэн хүн гэж хэлжээ. 1992 онд Болгарын философич Желю Желев Болгарын төрийн тэргүүн болсон байна. Ингэснээр Болгарын социалист дэглэм нуран унаж, тус улс Европын холбоо, НАТО-г дагах хөгжлөө үргэлжлүүлжээ.

Вангагийн дэлхийн улс төрийн хэд хэдэн гол үйл явдлыг зөгнөсөн юм. Тэрбээр Зөвлөлтийн арми Чехословак руу довтолсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди болон Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн үхэл зэрэг түүхийн олон үйл явдлыг урьдчилан зөгнөж байжээ.

Одоо Вангагийн Оросын талаар зөгнөсөн зөгнөлийг олон хүн хүлээж байгаа аж. 1979 онд тэрбээр Зөвлөлтийн зохиолч Валентин Сидоровтой уулзахдаа, “Бүх зүйл мөс шиг хайлж урсан хүний гар хүрээгүй ердөө ганц газар үлдэнэ. Үүний улмаас маш олон хүн хохирно. Энэ үед Оросын сүр жавхаа яруу алдар бадарч, хэн ч Оросыг зогсоож чадахгүй. Бүхнийг арилган цорын ганц нь л үлдэнэ. Орос улс дэлхийн эзэн болно” гэж Ванга хэлсэн байна.

1996 онд зөнч Ванга өөд болохынхоо өмнө Оросын ирээдүйн талаар дахин зөгнөжээ. Түүний хэлснээр Орос улс дэлхийн цорын ганц хүчирхэг гүрэн болно гэжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Вангагийн зөгнөлийн 68 хувь нь биелэлээ олжээ. Тиймээс бид зөнч Вангагийн таамаг биелэлээ олох эсэхийг хүлээх л үлдлээ.



Вангагийн зөгнөсөн зарим нэг чухал зөгнөлийг танилцуулж байна.

2010 он – Дэлхийн III дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж, 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн жирийн нөхцөл байдлаар эхэлж, цөмийн дайнаар үргэлжилж, дараа нь химийн зэвсэг ашиглана.

2011 он. Цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн уршгаар дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт цөмийн цацраг туяа идэвхжиж, амьтан, ургамал устаж мөхөнө. Үүний дараа химийн зэвсгийн хор хөнөөлөөс амьд үлдсэн Европчууд руу Лалынхан дайн зарлана.

2014 он. Ихэнх хүмүүс арьсны хорт хавдар тусна. Түүнчлэн элдэв төрлийн арьсны өвчин тархана.

2016 он. Европ тив хоосорч, ганцаардана.

2018 он. Шинэ Хятад улс дэлхийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнууд мөлжигчдөөсөө хариугаа авна.

2023 он. Дэлхийн тойрог замд бага зэргийн өөрчлөлт орно.

2025 он. Европ тив маш жижиг газарт оршин тогтноно.

2028 он. Эрчим хүчний шинэ эх сурвалж бий болно /халуун цөмийн реактороос/. Сугар гариг руу сансрын хөлөг хөөргөнө.

2033 он. Туйлын мөс хайлж эхэлнэ. Далай тэнгисүүдийн түвшин дээд цэгтээ хүрнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалын шашинтнууд удирдана.

2046 он. Ямар ч эрхтэнийг эсийн хувилах аргаар гарган авна.

2066 он. Лалын шашинтнуудын Ром руу халдах үеэр АНУ шинэ төрлийн зэвсэг ашиглана. Цаг агаар ихээхэн сэрүүснэ.

2076 он. Ямар ч анги давхаргагүй нийгэм /коммунисм/ бий болно.

2084 он. Байгаль орчин сэргэнэ.

2088 он. Цөөн хэдэн секундэд хүнийг асар их хөгширүүлдэг шинэ төрлийн өвчин тархана.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111 он. Хүмүүс амьд робот болно.

2123 он. Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ. Үүнд томоохон гүрнүүд хөндлөнгөөс оролцохгүй.

2125 он. Унгар улс сансраас дохио хүлээн авна.

2130 он. Усан доор суурин байгуулна.

2164 он. Амьтад хагас хүн болно.

2167 он. Шинэ шашин үүсэн бий болно.

2170 он. Томоохон цар хүрээг хамарсан ган болно.

2183 он. Ангараг гарагийн суурин газар цөмийн зэвсэгтэй хүчирхэг гүрэн болж, дэлхийгээс тусгаар тогтнохыг шаардана.

2187 он. Галт уулын хоёр том оргилолт зогсоно.

2195 он. Тэнгисийн суурин газар бүрэн хөгжиж, эрчим хүч, хоол хүнсээр элбэг дэлбэг орчин бүрдэнэ.

2196 он. Ази, европчууд хоорондоо бүрэн нэгдэнэ.

2201 он. Нарны халуун дулаан ялгаруулалт багасч, агаарын температур багасна.

2221 он. Харь гаригийнханы амьдралыг хайна. Хүн төрөлхтөн зарим нэг бэрхшээлтэй тулгарна.

2256 он. Гээгдсэн сансрын хөлөг дэлхийн аймшигт өвчин авчирна.

2262 он. Тойрог замын гаригуудад өөрчлөлт орно. Сүүлт одууд Ангараг гарагт аюул учруулна.

2271 он. Физикийн хуулиуд өөрчлөгдөнө.

2273 он. Шар, цагаан, хар арьстнууд хоорондоо нэгдэн уусч, шинэ төрлийн арьсны өнгө гарч ирнэ.

2288 он. Цаг хугацаа руу буцах төхөөрөмж бүтээнэ. Харийнхантай шинэ харилцаа тогтооно.

2296 он. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, таталцалын хүч өөрчлөгдөнө. Ингэснээр сансрын станцууд болон хиймэл дагуулууд унана.

2229 он. Францад лалынханы эсрэг босогчдын хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхэлнэ.

2304 он. Сарны нууцыг ил болгоно.

2341 он. Сансраас дэлхий рүү зарим нэг бэрхшээлүүд илгээнэ.

2354 он. Хиймэл нарны ослын улмаас ган ганчиг болно.

2371 он. Томоохон цар хүрээ хамарсан өлсгөлөн дэгдэнэ.

2378 он. Шинэ төрлийн үндэстэн ястан бий болно.

2480 он. Хиймэл хоёр нар хоорондоо мөргөлдөн дэлхий харанхуй болно.

3005 он. Ангараг гараг дээр дайн эхэлнэ.

3010 он. Сүүлт одууд сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд тоосжилт үүсэн бутарсан чулуунууд эргэлдэнэ.

3797 он. Дэлхийн амьд амьтад устаж мөхөн зөвхөн хүн төрөлхтөн шинэ амьдралын эхлэлийн тавина.

3803 он. Шинэ гарагт цөөн хэдэн хүн оршин сууршина. Хүмүүс хоорондын харилцаа багасч, цаг агаар хүний бие организмыг өөрчилнө.

3805 он. Байгалийн нөөцийн нөлөөх дайн хүмүүсийн хооронд дэгдэнэ. Үүний улмаас хүмүүсийн тал хувь нь үхнэ.

3815 он. Дайн дуусна.

3854 он. Соёл иргэншилийн хөгжил зогсон хүмүүс араатан шиг амьдарна.

3871он. Шинээр төрөн гарсан зөнч хүмүүсийн зан авир, шашны талаар ярина.

3874 он. Шинэ зөнч дэлхийн хүн амын бүх хэсгээс дэмжлэг авч, шинэ сүм байгуулна.

3878 он. Хүмүүст мартсан зүйлсийг нь эргэн сануулж, шинээр дахин төрөхөд нь тусална. 4302 он. Шинэ хотууд бий болно. Шинэ сүмүүд шинэ технологийг хөгжүүлнэ.

4302 он. Шинжлэх ухаан хөгжинө. Эрдэмтэд бие эрхтэнд нөлөөлөх бүх өвчний нөлөөг олж мэднэ.

4304 он. Ямар ч өвчнийг анагаах арга замыг олно.

4308 он. Хүмүүсийн хувирал өөрчлөлтийн нөлөөгөөр тархийн хөгжлөө 34 хуь болгон араатан мэт авираасаа ангижирна.

4509 он. Бурхны талаар олж мэднэ. Түүнтэй холбоо тогтооно.

4599 он. Хүмүүс мөнх настай болно.

4674 он. Соёл иргэншил оргилдоо хүрнэ. Өөр гараг дээр амьдардаг хүмүүсийн тоо 340 тэрбур хүрнэ. Харь гарагийнхантай нэгдэж эхэлнэ.

5076 он. Хил хязгааргүй орчин бүрдэн хэн ч хилийн хязгаарыг мэдэхээ болино.

5078 он. Хил хязгааргүй орчлон ертөнцийг орхих шийдвэр гарна. Үүнийг хүн амын 40 хувь нь эсэргүүцнэ.

5079 он. Ертөнцийн төгсгөл ирнэ.







    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4168266/86c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239272
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366623
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365247
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
24141 Asuuya [2] hee 2011-02-07 1013
24140 asuuh zuil bn [3] ev 2011-02-07 1032
24139 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-07 597
24138 ВИЗГҮЙ ХАРААР БАЙГАА МОНГОЛЧУУД МИНЭЭ .. ДААНЧ ДЭЭ УХААРМААРСАН !!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1223
24137 СОЛОНГОСТ АЖИЛЛААД ИЙМ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨТЭЙ ............... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1165
24136 НАЙЗ БҮСГҮЙДЭЭ БИТГИЙ ИТГЭ НУУЦАА БҮҮ ДЭЛГЭ!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 2413
24135 Яаралтай хэлж өгөөч. [2] Zulaida. 2011-02-07 1004
24134 МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙ ДААНЧ ДЭЭ !!!!!!!!!!!! ИЙМ БАЙМААРГҮЙСЭН **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1017
24133 mp3r duu haanaas tataj awah we? [1] haika 2011-02-07 2268
24132 ЖИРЭМСЭН БОЛОН БҮХ БҮСГҮЙЧҮҮД СОЛОНГОСЫН ЭМНЭЛЭГТ АНХААР !!!!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1889
24131 online surgalt [4] enkuush87 2011-02-07 2725
24130 hi busguichuudee asuuh ym bna [2] hi_mgl 2011-02-07 792
24129 YBMAAR L BNA [1] hvren har 2011-02-07 851
24128 busguichuudee hariulj tuslaach [1] ineed 2011-02-07 895
24127 asuuya????? [3] hehe_3333 2011-02-07 936
24126 ELGEMSUUGEES huuhdiin usult hugjiliin sxem bnuu [3] hongoroooo 2011-02-07 2401
24125 huuhed maani aimaar charlaad bnaa yax ve [4] hongoroooo 2011-02-07 909
24124 Asuuya [2] hee 2011-02-07 828
24123 hvvhnvvdee tsagan sariin shine hoshin shog tawij uguuch [1] mcblog 2011-02-07 2079
24122 Asuuya bvsgvichvvdee [2] Энхрийхэн 2011-02-07 1256
24121 34 tai er hvn mglees [1] saraa_1990 2011-02-07 970
24120 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ ... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-02-07 754
24119 ====ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН===== ГОО САЙХНЫ ШИВЭЭС MAKE-UP 2011-02-07 738
24118 БИ СОЛОНГОС ЯВСАНААС БОЛЖ ИЙМ БОЛЛОО !!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1352
24117 БҮСГҮЙЧҮҮД БҮГД АНХААР !!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-07 1052
24116 Rabnii uildvert 1 er ajild avna 010-84938998 Aussie 2011-02-07 629
24115 heleed ogooch [1] ebuushka 2011-02-07 813
24114 yaraltai asuuy bairnii talaar? [5] mcblog 2011-02-07 898
24113 бүсгүйчүүд ээ! [4] oh my god 2011-02-07 1114
24112 heleed ogooch [2] NEW elle 2011-02-07 806
24111 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-02-07 617
24110 Єлсєхєд учир бий [1] Ээж минь 2011-02-07 1196
24109 asuuyaa ? [1] haguur 2011-02-07 750
24108 이주여성 인권센터에서 sumowoman 2011-02-07 806
» Вангагийн таамаглал file Ээж минь 2011-02-07 1269
24106 hvvhenvvdee haruulj t usalaach [2] saraa_1990 2011-02-07 889
24105 예쁜이 수술 [7] hrtaihrtai 2011-02-07 1473
24104 yum asuuya [1] niba 2011-02-07 730
24103 helj ogooch [1] enkh-amar 2011-02-07 795
24102 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gmobilemn 2011-02-06 576
24101 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-06 588
24100 B A I N G A UILCHILNE,,, unaagaar,,, ( 1 udaa unegui ) 011480 2011-02-06 625
24099 B A I N G A UILCHILNE,,, unaagaar,,, ( 1 udaa unegui ) 011480 2011-02-06 596
24098 busguichuudeesee dahin asuuyaa [2] enkuush87 2011-02-06 1069
24097 ТАМИНЬ...ЭНЭ БҮСГҮЙ ЯАГААД БАЙГАА ЮМ БОЛОО??? ДЭНДҮҮ ЮМАА! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-06 1101
배너신청
자생병원

배너신청