Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846



 

Хаа сайгүй гоонь эрчүүд. Гудамжаар дүүрэн ганц бие бүсгүйчүүл. Паб, баар, ресторанд ороод та нэг анзаараарай. Нэг бол хэсэг залуус эсвэл бөөн хүүхнүүд нэг ширээнд сууцгаана. Мэдээж тус тусдаа. Гэхдээ бүсгүйчүүл илүү олон ажиглагддаг нь тэд их ууж иддэг болсных юм уу аль эсвэл эрчүүдээс их мөнгө олоод байна уу. Чөтгөр бүү мэд.

Хамгийн сонин нь тэрхүү хэсэг залуусын ярианы гол сэдэв нь сэтгэлд таарах, эхнэрээ болгочих эмэгтэй олдохгүй байгаа тухай байх юм. Гэтэл яг хажуугийн ширээнд нь суугаа бүсгүйчүүл олигтой залуу улаан номонд орсон амьтан мэт устан үгүй болж дандаа “хөгийн юмнууд” үлдсэн тухай ярьж бухимдацгаана. Эсвэл гайгүй, аятайхан, дажгүй гэсэн эрчүүд нь бараг бүгдээрээ эхнэр, хүүхэдтэй эсвэл найз охинтой байдаг тухай шогширч “эхнэртэй байсан байгаа юм даа” хэмээн уцаарлаж, улмаар “муусайн эрчүүд ийм ш дээ” дээрээ тулан “ер нь нөхөрт гарч яадгиймбэ” хэмээн хундага тулган дарвина.

Хаалгаар орж ирсэн ганц бие залуус руу хялалзаж, хамтдаа орж ирсэн хосуудын бүсгүй рүү нь “чи залуутай байхад би яагаад залуугүй байдгиймбэ. Чи надаас юугаараа илүү юм бэ, шулмаа” гэсэн харцаар шилбүүрдэнэ. Харин бүлэг эрчүүд хажуугийн ширээнийхээ ганц бие, сув сул, чөв чөлөөтэй, энгэр нь зав задгай бүсгүйчүүлийг анзаараагүй мөртлөө хосуудын бүсгүй рүү “нэг ийм эхнэртэй болчихвол ч амьдрал жигдэрлээ дээ” гэсэн харцаар шүлэнгэтнэ. Бодвол нөгөө “Алаагүй байхад үнэг сайхан аваагүй байхад авгай сайхан” эсвэл “Хүний эхнэр хөөрхөн” гэдэг Монгол ардын алдарт зүйр цэцэн үгстэй холбоотой байх л даа.

Ганц бие байх хэцүү. Эмээ, ээж, эгч нар “Үгүй, чи хөгширлөө. Хүнтэй сууж, хүүхэдтэй болоочээ. Хүүхэд чинь хэнзэдлээ” гэж үглэнэ. Найз нар “6 дугаар ангид орсон, цэцэрлэгт явдаг хүүхдүүдээ дагуулж ирж ”далдуур дарамтлана”. Цагаан сар, Шинэ жил гэх мэт баяруудаар хамаатнуудаараа айлчлахад “Чи одоо жил болгон ганцаараа ирж золгох юм. Дараа жил хүнтэй ирээрэй” гэж тушаал буулгана. Валентин, Мартын 8, Шинэ жил гэх мэт хосууд, гэр бүлийн баяруудаар ганцаараа тэнэг юм шиг гэгэлзэнэ.

Уул нь бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн хүнтэй учирч, аз жаргалтай амьдрахыг хүсдэг мөртлөө яагаад эхнэр авч, нөхөрт гарахгүй байгаа юм бол? Интернэт, кино, гадаадад сурах, аялах, ажиллах боломж, мэдээлэл гээд юм үзэж, нүд тайлах бололцоо нэмэгдэхийн хирээр бие бендээ тавих шалгуур нь өндөрсөөд байна уу? Аль эсвэл цөвүүн цаг ирж, хүний чанар муудаад, хэн хэндээ итгэхэд хэцүү болоод байна уу?

Бурууг бусдаас биш өөрөөсөө хай гэдэг үг бий. Бид яагаад байдаг юм бол? Юу нь болохгүй байна? Энэ асуултын хариуг олох гэж олон ном, өгүүлэл, сэтгүүл, зөвлөгөө уншлаа. Кино үзлээ. Интернэт ухлаа. Хүмүүстэй уулзлаа. Сонирхолтой, мэдүүштэй олон зүйлийг олж мэдлээ. Хайж байсан асуултынхаа хариуг ч оллоо. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бид зөвхөн бие хаа, харагдах байдлаас гадна аливааг бодож сэтгэх, ойлгож хүлээж авах, мэдрэх, санаагаа илэрхийлэх, ярих, хайрлах, халамжлах гээд ер нь бүхий л тал дээр тэс ондоо гэдгээ мэддэггүйд хамаг учир байдаг юм байна. Үүнээсээ болж таарч тохирох хосууд бие биесээ буруу ойлгож салан явдаг аж.

Хань ижилтэй болж, амьдрал зохиож, аз жаргалыг хүсэж буй бүх ганц бие бүсгүйчүүл, гоонь эрчүүдэд, одоо болзож байгаа шинэхэн хосууд энэхүү сэдвээс их зүйлийг ойлгож ирээдүйд гаргах алдаанаасаа сэргийлэхийг хүсч байна.

Аль эрт гэрлэсэн гэр бүлийн хоёр ч гэсэн бие биендээ баяр баясгалан, аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэх аргыг эндээс олоосой гэж энэхүү сэдвийг үүсгэлээ.

Бүгдээрээ хэрхэн болзох талаар санал бодлоо хуваалцая

2010-01-08 11:50-д бичсэн тодруулга.
Хэрэв бид “бяр байхад ухаанаар яанаа” гэсэн уриатай хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг хүй нэгдлийн үед амьдарч байсан бол эмэгтэйчүүд том биетэй эрчүүдийг дагах байсан биз. Харин баян нь ядуугаа зарцалдаг феодалын нийгэмд аж төрж байсан бол хүүхнүүд нударган баян хар эсвэл шар феодалтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбох нь ойлгомжтой. Гэтэл орчин үеийн эмэгтэйчүүд уулыг нурааж усыг эргүүлэхээ байг гэхэд хөргөгчөө өргөөд байрлалыг нь соличих, нүүрээ улайлгаж, нүдээ бүлтийлгэж, шулуун гэдсээрээ хий гаргачихалгүй эхнэрээ өргөчих чадалтай, тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлдэггүй юмаа гэхэд хүссэн хувцасных нь заримыг нь худалдаад аваад өгчих санхүүгийн чадвартай, дээр нь уурлаж, сэтгэл санаагаар тогтворгүй байгаа үед нь ойлгож ярилцдаг, утга уялдаагүй, бараг ач холбогдолгүй шахуу, олон цагаар үргэлжилсэн яриаг нь үг үсэг алгасалгүй сонсож, ойлгож, асуулт асууж, асуултанд нь хариулж, харц, биеийнх нь хөдөлгөөнөөс юу гэх гээд байгааг нь таах чадвартай эр хүнийг хүсэмжлэх болов. Тэдэнд эдээр хангаж, биеийн таашаал эдлүүлэхээс илүү ... илүү биш юмаа гадна гэсэн нь дээр юм байна ... сэтгэл санаагаар дэмжих эр хүн хэрэгтэй байлаа.

profile

Монголоо өмөөрөхдөө сэлэмний ир шиг хурц бай

 Монголоо өрөвдөхдөө сэтгэл зүрхнээсээ хайлж бай

 Түүхийг чинь гутааж байвал түүнийг чи мохоож бай

 Түмнийг чинь зовоож байвал тэднийг чи тонилгож бай

 Тэнгэр заяатайгаа бүү март Ядравч харийн шашин бүү шүт

 Янаглавч харийн хүүхэн бүү тэвэр Цус чинь ариун гэдгийг бүү март

 Ясаа нутагтаа үлдэхийг үргэлж сана

 Чи Чин гүрний үлдэц биш Чингис богдын үр сад

 Чи чиигтэй шавар тагзанд төрөөгүй

 Чилийсэн шаргал талд Мэлийсэн сарны доор төрсийм

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4168205/13e/trackback

SHSHAA

2011.02.07 10:07:25
*.152.195.157

ene bas zow yum bnashuu kekekeke 

medeed awchiy

ta dohi

2011.02.07 14:44:37
*.136.150.67

ynen l um bichsen b.a sh dee erchyyd dahin dahin ynshih heregtei l um b.a

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63680
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186578
7016 gereenii bichig emnelgiin bichgeer sungaj ogno,,ajilaas garsan hynd,,010-9821-3721 mgltaun604 2011-02-08 835
7015 hi tsashdaa 2011-02-08 779
7014 hellooo dajgui girls baiwal taniltsiildaa adinbiz 2011-02-07 830
7013 hi [1] chadraabal79 2011-02-07 955
7012 26 neg zaluu uidaad bnaa ohiduudaa!!!!! 0602 2011-02-07 723
7011 TANILTSII [1] B---- 2011-02-07 3647
7010 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-07 752
7009 Ta yamarch ajil hiihguigeer mongo olj bolno moogii99 2011-02-07 1126
7008 iphone3GS zarna [2] chechvni 2011-02-07 1226
7007 TUSLAACH hvren har 2011-02-07 822
7006 saihan zaluu korea_2010 2011-02-07 1007
» Хэрхэн БОЛЗОХ вэ? [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2011-02-07 1432
7004 HORVOOGIIN SAIHAN BVSGVI CHVVD DE 91209425 2011-02-07 2393
7003 hair 91209425 2011-02-07 808
7002 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-06 750
7001 daejond oir bvsgvi bn u ERDENEE0114 2011-02-06 805
7000 B A I N G A UILCHILNE,,, unaagaar,,, ( 1 udaa unegui ) 011480 2011-02-06 837
6999 Hi GiRL [2] SE7EN_ 2011-02-06 1153
6998 zaagaad ogooch zaluusaa [2] huleeseer bn shu busguichude 2011-02-06 1360
6997 taniltsan sanaanaa 2011-02-06 1246
6996 busguitei taniltsay tulga_tulga 2011-02-06 764
6995 SEOULD BDAG OHINTOI TANILTSAYA 01086895619 NINJAMLB 2011-02-06 767
6994 taniltsii ~ZORO~ 2011-02-06 770
6993 танилцъя.. [1] nichnty-11 2011-02-06 1306
6992 Ta ajil hiihguigeer huvitsaanii noogdol ashigaar amidarch bolno moogii99 2011-02-06 897
6991 hi vnen setegelse nz bolii ohido erdenee_8819 2011-02-06 674
6990 www.mglsky.com SAMSUNG NOTEBOOK 2011-02-06 761
6989 СОЛОНГОСУУД МИНИЙ МОНГОЛ БҮСГҮЙГ ИНГЭЖ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА !!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-05 1374
6988 충북 청주,-d taniltsah busgui bnu dj_men 2011-02-05 974
6987 taniltsay [1] wetech3 2011-02-05 1252
6986 taniltsay busguichuudee mgl9925 2011-02-05 825
6985 incheond hajuu oroo bna midam 2011-02-05 845
6984 taniltsii emegteetei ZXCCXZ 2011-02-05 1051
6983 byh torliin banknii batalgaa gargana,,haa baigaa gazar ochij,,010-9821-3721 mgltaun604 2011-02-05 777
6982 hi girls ansan_city 2011-02-04 782
6981 gantsaardaj bui bvsgui tilo 2011-02-04 1751
6980 hi oroin mend tanilstah ohin bnuu setegleese togloh heregvi shvv utas 01086838227CALL sanaanaa 2011-02-04 911
6979 hi busguichuudee!!!! erdenee1323 2011-02-04 753
6978 sain uu? ajillaj amidarch bga ohiduudaa Sainaa_9779 2011-02-04 832
6977 ulsand bdag zaluutai taniltsii [4] shinee21 2011-02-04 937
6976 taniltsii sovuld bdag oxintoi ........ [1] hoorhon zaluu 2011-02-04 780
6975 23 TAI ZALUU SE7EN_ 2011-02-04 738
6974 egch busguite taniltsana AmorAmor 2011-02-04 768
6973 hi ansand baidag dajgui ohintoi taniltsii 23 tai zaluu bn munuu_8474@yahoo.com sain bn uu all 2011-02-04 772
6972 deajond oir bdag bvsgvi bna u taniltsaya ERDENEE0114 2011-02-04 676
배너신청
자생병원

배너신청