Бичлэгийн тоо 5,522
Оодон даашинзтай охин чамайг сэтгэлдээ зурж
Он цагийн уртад чанадын чанадад нуучихсан
Салаа гэзгийг чинь сандалтай аргамжиж
Саваагүйтэхдээ цүнхийг чинь буулгаад зугтдагсан
Нэг л өдөр чиний өмнө харц номхорч
Нөгөө дэггүй жаал хайрын өвчнөөр өвдсөнсөн
Халган халган бичсэн хайрын минь захидлын хариуд
Хайргүй сахилгагүй жаал минь гэж цангинасан инээдээр хариу барьсаан
Ахдаа хэлнэ дээ чамайг хэлнэ дээ гээд уйлахад чинь
Аргадахдаа өөрөөсөө харамласан чихрээ хүртэл өгдөгсөн
Анхны хайрыг минь чи харин надтай хамт үдэлцэхдээ
Аргадан тунирхаад ч болов үлдээч гэж гуйгаагүй ээ