
Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар “МАХН” гэсэн хууль ёсны улс төрийн этгээдийн удирдагчид болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Тус хурлынхаа талаар МАХН-ын удирдлагууд өчигд өр мэдээлэл хийв. Онц их хурлыг нийгэм, ард түмний захиалгаар нээлттэй, ил тод, олон түмний үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй индэр болсон үйл ажиллагаа байлаа хэмээн тэд үзэж байна.
Дүрэм, мөрийн хөтөлбөр, тунхаг, туг бэлгэдэл гээд тэндээс гарсан шийдвэрүүдийг бусад намынхтай харьцуулахын аргагүй гэж ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал онцлов. Дарга нар бус гишүүд нь онцгой эрх мэдэлтэй, тэднийгээ намаас нь хасаж, хөөхгүй, Чингис хааны 10-тын системээр ажиллах нарийн зохион байгуулалттай, удирдах байгууллагын ротацийг зургаан сараас нэг жил тутам хийдэг байна гэх мэтээр нээрээ л тэр бүр намын дүрэмд байдаггүй зохицуулалт, журмыг мөрд өх бололтой. Монголын төр, засаг сая хүн амаа тоолоод дууссан, одоо газар нутгаа бүртгэлжүүлнэ гэж ерөнхий нарийн бичгийн дарга нь хэллээ.
Мөрийн хөтөлбөр нь ерөнхийдөө тэмцлийн чанартай болсон гэнэ. Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-МАХН Парламентад суудалтай гэгдэхэд саад
болох зүйл бий юү. Монгол ардын хувьсгалт нам гэсэн нэр авч чадахгүй
тохиолдолд хоёр дахь хувилбар байгаа юу?
Ц.Шинэбаяр: -УДШ-ээс ирүүлсэн тайлбарт МАХН гэсэн бүртгэл алга. Нэрээ өөрчилсөн байна л гэсэн. Тэгэхээр намаа бүртгүүлсэний дараа МАХН УИХ-д нэг суудалтай болно.
Н.Энхбаяр:-УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 45 суудал авч ялалт байгуулсан ч Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж хамтарсан Засгийн газар байгуулсан. МАН болсноор МАХН-ын нэрээр авсан 45 суудал эргэлзээтэй болж байгаа юм. МАН-ын бүлэг гэж УИХ-д байхгүй. Бие даасан гишүүд л байгаа. Сонгогчид МАН-ын төлөө санал өгөөгүй.
-Гуравдугаар сарын 1 аль намын баяр вэ.
Шинээр барьж буй намын байр хэнийх вэ?
Н.Энхбаяр:-МАХН-ын 90 жилийн түүхэнд МАН гэсэн нэрийг хэдхэн жил ашигласан байдаг. МАХН-ын түүх бол нэг намынх биш, Монголын түүх. МАХН-ын түүхийг манай намаас МАН салгаж авсан. Манай намын нэрийг МАН өмчлөх гэвэл бүтэхгүй. Хуучнаар ЗХУ-ын зээлийн хөрөнгө, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хандив, татвараар намын байрыг барьсан. Харамсалтай нь шатсан. Шинэ байраа зээл, хандиваар бариулж байгаа гэсэн. Тэр хандив гээд байгаа зүйлийг ил тод болгох хэрэгтэй. Түүний ард сэжигтэй юм их бий.
-Та бүхний байгуулсан МАХН-ыг хуучин нэртэй
шинэ нам гэх үү?
Н.Энхбаяр:-Хүн болгон хуучин байдаг. Гэхдээ байнга шинэчлэгдэж байх хэрэгтэй. Шинэ нам, шинэ төр байгуулах үүрэгтэй гэж үзсэн учраас шинэ МАХН-ыг байгуулахын төлөө сэтгэл шулуудсан. Энэ бол ард түмний даалгавар.
1996 онд МАХН-ыг түүхэндээ анх удаа ялагдаад байхад нь би ерөнхий нарийн бичгийн дарга, даргаар сонгогдсон. Одоо хүнд хэцүү үеийн МАХН-ыг удирдан авч явах үүрэг ногдсоныг хувь тавилан юм байна гэж ойлгож хүлээж авсан. Алдаа дутагдлаа засъя, амжилт ололтоо бататгая гэж бодож байна. Намуудын санхүүжилт гэж хээл хахуулийн суваг байдгийг таслан зогсооно. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Тэсрэлтийн өмнөх нийгэмд бид амьдарч байна. Хувьсгалт өөрчлөлтийг МАХН манлайлах болно (ингэж хэлэхдээ тэрбээр Египетэд болж буй ойрын жишээг хоёронтоо дурдав). Сууж ярилцъя гэхээр МАН-ынхан биднийг жадлан эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байна. Залуусын тэр жагсаалыг “МАК” компани санхүүжүүлж байна.
Намайг Ерөнхийлөгч байхад “МАК” компани Тогтвортой байдлын гэрээ нэрээр Монголын нүүрсийг маш хямдаар хятадуудад зардаг байсан. Нэг тонн нүүрс тутмаас 9.0 долларын татвар зувчуулдаг байсныг нь би мэдээд Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх, “МАК” компаниар татвар, торгуулийг нөхөн төлүүлэхийг шаарддаг байсан
. Түүний төлөө Нямтайширын хүү надад уурсаж байгаа байх. МАН-ын шинээр барьж буй байранд “МАК” компани нэг тэрбум төгрөг хандивласан гэж сонссон. Түүнийг хэд дахин нугалсан ашиг олж байгаа учраас тийм хэмжээний мөнгийг хандивласан байж таарна.
-МАХН 2012 оны сонгуульд оролцох боломжтой
юу?
Ю.Атар:-Оролцох боломж нээлттэй.